21/05/2025
Харилцагч: Энэ даашинзийг хийхэд ямар зардал гарах вэ?
Мастер: 1500 доллар.
Харилцагч: Яагаад ийм үнэтэй байгаа юм бэ?
Мастер: Харин та өөрөө хийвэл хэдэн төгрөгөөр хийж чадах вэ гэж бодож байна?
Харилцагч: За… дээд тал нь 800 доллар. Ер нь бол энгийн даашинз шүү дээ, тийм үү?
Мастер: Тэгвэл 800 доллараар та өөрөө хийгээрэй.
Харилцагч: Гэхдээ… би чадахгүй шүү дээ!
Мастер: Тэгвэл 800 доллараар би танд зааж өгье. Дараа нь та өөрөө хийж сурна.
Харилцагч: Сонирхолтой сонсогдож байна! Зөвшөөрч байна.
Мастер: Тэгвэл танд хэрэгтэй зүйлс: хайч, шохой , метр , оёдлын машин,индүү, эсгүүрийн ширээ , хэрээс, тусгай зориулалтын машин, эсгүүрийн цаас, харандаа шугам гмм...
Харилцагч: Хүлээгээрэй! Над дээр энэ бүх тоног төхөөрөмж байхгүй. Нэг ажлын төлөө тийм юм авч чадахгүй ээ.
Мастер: Тэгвэл би танд түрээслүүлж болно — 300 доллараар.
Харилцагч: За, боллоо.
Мастер: Тэгвэл мягмар гарагийн өглөө ирээрэй, ажлаа эхэлье.
Харилцагч: Мягмарт чадахгүй ээ.
Мастер: Харамсалтай нь би өөр өдрүүдэд завгүй. Зөвхөн мягмар гарагт л сул.
Харилцагч: За тэгвэл төлөвлөгөөгөө цуцлахаас.
Мастер: Би бүхнийг бэлдье. Та өглөө 6-д ирж тоног төхөөрөмжөө ачиж аваарай. Хоцрохгүй шүү.
Харилцагч: Өглөө 6-д ээ?! Би тийм эрт босдоггүй…
(Бага зэрэг бодсоны дараа) За тэгэхээр… би танд 1500 доллар төлөх нь дээр юм байна. Би тийм сайн хийхгүй, тэгээд ч надад илүү үнэтэй тусах нь.
⸻
Сургамж:
Та хэн нэгний ажлын хөлсийг төлж байгаа бол зөвхөн материалын зардалд бус, дараах зүйлд мөнгө төлж байгаа юм:
МЭДЛЭГ, ТУРШЛАГА, СУРГАЛТ, ЧАНАР, ХЭРЭГСЭЛ, ЦАГ, ТЭЭВЭР, НАРИЙН ТОХИРУУЛГА, АЮУЛТАЙ АЖИЛЛАГАА, БАТАЛГАА, ТАТВАР, ТҮРЭЭС, ЦАХИЛГААН — мөн нүдэнд харагддаггүй бусад олон хүчин зүйлсэд. /утга санааг copy, жишээг өөрчлөв/