Амжилт

Call Website

Амжилт Авсан хүний алга дүүрч
Өгсөн хүний сэтгэл дүүрдэг�

Хэрэгцээ нь дуусахаар харилцаа нь дуусдаг зарим хүмүүсийг харахаар тун чиг ядмаг өрөвдөлтэй харагдах юм даа. Юунд тэгж ж...
29/12/2025

Хэрэгцээ нь дуусахаар харилцаа нь дуусдаг зарим хүмүүсийг харахаар тун чиг ядмаг өрөвдөлтэй харагдах юм даа.
Юунд тэгж жижигхээн сэтгэж байдаг юм бол доо хөөрхийс.
Тарыг нь эрт таньчих бас л зүгээр юм. Хүний энэ орчлонд өнгө мөнгөнөөс илүү эрхэм зүйл гэж байдаг юм ш дээ.
ЭРҮҮЛ БОЛООД ИЛҮҮ ДУТУУ ЗАНГҮЙ ЯВАХАД Л БОЛНО ГЭЖ БОДДОГ ШҮҮ..

❤️
16/12/2025

❤️

Facebookiin naizuud min shan amarsan uu 🥰
07/12/2025

Facebookiin naizuud min shan amarsan uu 🥰

Бамбай булчирхайн таргалалт гэж юу вэ?Бид бүгдийн өнчин тархи болон бамбай булчирхай 2 маань биеийн дотоод шүүрлийн хамг...
07/12/2025

Бамбай булчирхайн таргалалт гэж юу вэ?

Бид бүгдийн өнчин тархи болон бамбай булчирхай 2 маань биеийн дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Бамбай булчирхай нь хүний биеийн бүх эс болон булчирхайн гармоныг хариуцаж бодисын солилцоог зохицуулдаг. Өөрөөр хэлбэл гармоны дарга нь гэж хэлж болно. эрүүл бодисын солилцоог удирдаж дааврын зохицуулалт хийж биеийн калори шатаалтыг шууд удирддаг.

⁉️Тэгэхээр бамбай булчирхайн асуудалтай бол калори шаталт явагдахгүй болоод таргална гэсэн үг.

✅Бамбайн булчирхайн дааврын өөрчлөлт нь дотроо 2 хуваагдана. Бамбай булчирхайн илүүдэл болон дутмагшил 2 гэж хуваагдана. Бидний толгойн өвчин болоод байгаа таргалалт бол дутмагшилаас нь болж байгаа хэрэг. !

✅Харин илүүдэлд орсон хүн шалтгаангүйгээр маш их жин хаядаг царай харлаж, нүд наашаа бүлтийх мөн бамбай маань өөрөө хоолой хэсэгт байрладаг учраас наашаа товойж томордог маш их хордлого өгдөг.

✅бамбан дутагдалд орсон хүнд илрэх шинж тэмдэгүүд:

- жин нэмэх,
- үс унах, хумс ургахгүй ургасан ч байнга хугарах,
- ой тогтоолт муудах юмыг их мартаж санадаг болох
- арьс байнга хуурайших / ер нь байнга арчлахгүй л болохгүй/
- хараа муудах
- хэл яриа ээдрэх
- оройдоо болон өглөөдөө хөл гар хавагнах
- их нойртой болох
- нозоорох залхуу хүрээд л байх
- ямар ч эрч хүчгүй байх
- хөдөлгөөн ер нь үйл хөдлөл удаашрах
- сэтгэл гутралд орох
- нүүр болон нүдний зовхи бүлцэн юм шиг болж хавагнах
- арьсны хатуу хэсгүүд сайртах / тохой, өвдөг, гарын үе сарвуу/
- арьсны зөөлөн хэсгүүд харлах / суга цавь хүзүүны ар шил/
- шөнөдөө маш их хурхирах яагаад гэхээр бамбайнаас болж шөнө хэл хөөгөөд түүнээс болж хурхирдаг.

✅Мөн бэлгийн даавартай холбоотойгоор:

- хоолойн өнгө бүдүүрэх
- үсжилт ихсэх
- хөхний хөгжил явагдадгүй ба явагдаагүй хөхний толгой маш жижиг эсвэл бүр толгойгүй
- хөхний хэлбэр анхнаасаа алдагдаж ургасан
- сарын тэмдэг их ирэх мөн алдагдах
- эмэгтэйчүүд өндгөвч асуудалтай болох. / жирэмслэхгүй байх, киста, өндгөвчний үйл ажиллагаан дутмагшил гэх мэт
- жирэмслэлт амжилтгүй болох зулбах, дутуу төрөлт, хүүхэд гэдсэндээ амьгүй болох, төрсөн хүүхэд ямар нэгэн саажилттай төрөх гэх мэт ялангуяа жирэмслэлтийн үйл явц ургийн хэвийн өсөлт хөгжилд бамбай булчирхай маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

❎Мөн төрсөн эхчүүд жирэмсэн байх хугацаанд бамбай маш ихээр оролцдог учраас өөрчлөлт ороод төрсөний дараа сэтгэлд гутралд орох, зан ааш өөрчлөгдөх, эмзэг болох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг !!!

✅Бамбайн дэглэм:
Селенээр баялаг хоол ид
Селен гэж юу вэ?
Энэ бол цайр, иод зэрэг шиг хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй химийн элемент юм. “Селен нь бамбайн үйл ажиллагааг дэмжснээр калорийг шатааж, дааврын түвшинг тэнцвэржүүлэн , бодисын солилцоог сайжруулдаг чухал ач холбогдолтой. Зарим хүнсэнд селен их хэмжээгээр агуулагддаг. Бразил самар, сардин, цацагт хяруул, өндөг, бууцай гэх мэтчилэн селенээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөе.

1️⃣. Иод ихтэй хоол идээрэй
Энгийн шинэ ногооны салатандаа жаахан иоджуулсан давс цацаад идэхэд л иодыг бага боловч авдаг. Мөн загас, далайн ногоо, иодын агууламжтай бор замаг зэргийг санал болгодог.

2️⃣. Д витаминыг дандаа хэрэглэ
шинжилгээгээр бамбай булчирхайн өвчтэй хүмүүст Д амин дэмийн түвшин бага байгаа бөгөөд Д үүнийг бамбайн ерөнхий эрүүл мэндийг дэмждэг гэж үздэг. Тэгэхээр юу иднэ гээч. Сүү тараг зэрэг нь Д витаминыг ихээр агуулдаг учраас тогтмол хэрэглэх нь байна шүү.

3️⃣.Өндөг өндөг бас дахин өндөг
Өндгөнд их хэмжээгээр агуулагддаг уураг нь бүх дааврыг боловсруулахад чухал үүрэгтэй. Мөн селени, иод, А амин дэм, В амин дэмийн агууламжтай байдаг бөгөөд энэ нь бамбайн эрүүл мэндэд тун нөлөө үзүүлдэг. Үргэлж өндөг ид учир нь бүх амин дэм агуулагддаг.

4️⃣. Цайраар дутагдаж болохгүй
Цайр хэрэглэсэн бүх эмэгтэйчүүдэд бамбай булчирхайн даавар сайжирдаг. Үхрийн мах, хясаа, буурцаг, мөөг, үр тариа, сармис нь цайрын сайн эх үүсвэр юм. Мөн хулууны үр цайрын өөр нэг сайн эх үүсвэр юм. Хэрэв та хоолоороо хангалттайг авч чадахгүй байгаа бол цайрын нэмэлтийг хэрэглээрэй.

Одоо харин юу идэх хэрэггүй вэ ?


1️⃣. Хүнд металаас зайлсхий
Хүнд метал нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг тул аль болох зайлс хийгээрэй. Хамгийн их агуулагддаг хүнс гэвэл сэлэм загас, туна загас, ясны шөл, цагаан будаа зэрэг багтжээ.

2️⃣. Cruciferous Vegetables-аас бүү ид
Эдгээр хүнс нь иод болон бамбай булчирхайн даавартай өрсөлддөг глюкозинол-ын нэгдэл агуулдаг. Үүнд байцаа, түүхий манжин, цэцэгт байцаа, шар буурцаг зэрэг орно. Хэрэв та бамбай булчирхайгаа асуудалтай хэмээн сэжиглэж байгаа бол глюкозинол-ыг задлах био бэлдмэл хэрэглээд үзээрэй.

3️⃣. Шарсан хоолноос татгалзаарай
Шарсан, хуурсан хоол хүнс нь бүх төрлийн өөх тосыг агуулдаг ба бамбайг дааврын бэлдмэл боловсруулах чадварыг хязгаарлаж, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг.

4️⃣. Алкоголь-той уух зүйлсийг март
гурван долоо хоногт нэг коктейлээс хэтрүүлж болохгүй гэдэг. Үгүй бол бамбай булчирхайн үйл ажиллагаанд тун сөрөг нөлөөтэй ажээ.

5️⃣. Чихрээ боль
Эрүүл мэндийг элсэн чихэр дээрэмдэж байна! Сахар нь биед үл үзэгдэх үрэвсэл үүсгэдэг. Өвчин үүсгэхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулдаг аж.

6️⃣. Цавуулаг бүхнээс холд
Цагаан гурил нь цавуулаг шинж чанартай учраас бамбай булчирхайн боловсруулах үйл ажиллагааг хамгийн ихээр доголдуулдаг. Мөн гэдэсний салст бүрхэвчийн шингэнийг татаж, бие махбодийг хуурайшуулан,өтгөн хатахад хүргэж, нойр булчирхайн үйл ажиллагааг хямраадаг юм. Мэдээж хэт их таргалалт ч үүнтэй холбоотой.

Бусаддаа асуудлаа шийдхэд нь туслаж share хийгээрэй.

28/11/2025

Орлогын сав нь дүүрсэн Сайхан мэдээ сонссон
Азтай одтой өдөр байг ээ.🙏

27/11/2025

ХАВДАРТ ДИЙЛДЭГГҮЙ ГУРВАН ТӨРЛИЙН ХҮН

1. ЭНЭ АМЬДРАЛД ТОДОРХОЙ ҮҮРЭГ ДААЛГАВАРТАЙ ИРСЭН ХҮМҮҮС

“Хамгийн хүнд өвчтөнүүд бол хэдэн арван жил бусдын амьдралаар амьдарсан хүмүүс байдаг” гэж П. А. Герцены нэрэмжит москвагийн хавдар судлалын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч хэлсэн байдаг. Хоббигоор биш, ажлын шаардлагаар биш, өөрөө хүсээд өглөө 5 цагт ямар ч сэрүүлэггүй босдог тэр хүмүүс.

15 жил гудамжинд хаягдсан амьтадыг аварч байгаа эмэгтэй хавдар онош тавигдсан ч химийн эмчилгээгүй идэвхтэй амьдарсаар байсан. Хөдөө хол сургууль барьж байгаа залуу хавдар туссан ч 2 жил хэвийн, өвчин нь сэдрэхгүй явсаар байсан.

Утга учиртай ажил дээр төвлөрсөн хүний сэтгэл зүй хохирогч болж хувирдаггүй юм.

2. ӨӨРИЙН УУР ХИЛЭН, ДУРГҮЙЦЛИЙГ НЭЭЛТТЭЙ ИЛЭРХИЙЛДЭГ ХҮМҮҮС

Гэр бүлсэг, тэвчээртэй, байнга найрсаг хандлагатай хүмүүс хамгийн түрүүнд үхдэг. Хатуу ч гэсэн баримт. Жилийн дотор бүрэн ходоодгүй болсон 44 настай эмэгтэй 18 жил “хүүхдүүдээ бодож” гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарсан. Тэр дээрэлхэдэг нөхрийнхөө өөдөөс нэг ч удаа хэрэлдээгүй! Гэтэл дотор нь өрөвсөл явагдсаар байсан. Архаг. Тэр дуугүй л байсан. Гэхдээ уур хилэн нь алга болоогүй. Тэр нь зүгээр л дотогшоо шилжсэн. Түүний бие махбод өөрийгөө довтолсон.



3. БОДИТОЙ, ГҮНЗГИЙ ХАРИЛЦААНД ОРШДОГ ХҮМҮҮС



Зүгээр нэг хэн нэгэн өөрт нь байдаг хүмүүс биш. Гүнзгийн сэтгэлийн холбоотой хүнтэй хүмүүс. Изралийн хавдарын эмч нар үүнийг “сүнсний дархлаа” гэдэг. ЯМАР Ч АЙДАСГҮЙГЭЭР БҮРЭН ӨӨРИЙНХӨӨРӨӨ ДЭРГЭД НЬ БАЙЖ БОЛДОГ ХҮНТЭЙ ХҮМҮҮС. Ийм харилцаатай хүмүүс 2 - 4 дахин хурдан нөхөн сэргэдэг. “Хэнийг ч зовоомооргүй байгаа хүн”, дуугүй хүн, ичиж санаа зовдог хүн соёлтойгоор хорвоог орхидог.

Хавдарын 90% бие махбодод эхэлдэггүй.



ХҮН ӨӨРӨӨРӨӨ БАЙХАА БОЛИХ ҮЕД ХАВДАР ЭХЭЛДЭГ.

Энэ бол гоё үг биш. Энэ бол биологи.

-Бодож байгаагаа ярихгүй байгаа бол

-Хүсч байгаагаа хийхгүй байгаа бол

-Итгэл үнэмшлээрээ амьдрахгүй байгаа бол

ЭНЭ БҮХ ХУДАЛ ХУУРМАГААС БИЕ МАХБОД ЗАЛХАЖ ЧАДАХ ГАНЦ ЮМАА Л ХИЙДЭГ. УНТАРДАГ.

Орчуулагч: Н. Ачиймаа

26/11/2025

Гэрийн утас дуугарч бяцхан хүү утсаа авлаа.
- Байна уу?
- Байна.
- Аав, ээж нь байна уу?
- Байхгүй.
- Өөр хүн байна уу?
- Байгаа
- Тэгвэл дуудчих, ярья.
- За... Хэсэг хугацааны дараа жаалхүү ихэд амьсгаадсан гүйж ирээд:
- Эгчээ ээ, би дүүгээ тэрэгнээс нь өргөж даахгүй юм байнаа, арай л хүнд байна.
гэнээ хөөрхөн 😂😂😂😂

Address

улаанбаатар
Улаанбаатар

Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амжилт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share