18/09/2025
ИВАНА ЧАББАК ГЭЖ ХЭН БЭ?
Холливудын А зэрэглэлийн Жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак нь
“Чаббак” техникийн зохиогч, “Ивана Чаббак” студийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд тэрээр кино урлагийн салбарт “Алдартнуудын зөвлөх” гэдгээрээ олонд танигдсан, хамгийн эрэлттэй дасгалжуулагчдын нэг юм.
Тэрээр Холливудын 100 гаруй найруулагч, зохиолч, жүжигчидтэй ганцаарчлан ажиллаж, түүний 40 орчим жилийн хугацаанд дасгалжуулсан жүжигчдээс “Mad Max: Fury Road” киноны од үзэсгэлэнт бүсгүй Шарлиз Терон, “127 цаг” киногоороо олонд танигдсан Жэймс Франко, Муур эмэгтэй Хэлли Берри, хүсэмжит залуу Брэд Питт, триллер киноны бурхан тэнгэр Жэйк Жилленхол, ахмад жүжигчин Жон Войт, "Роки" Сильвестер Сталлоне, Шинэхэн Жокер Жаред Лето нар нь Оскарын шагнал хүртсэн түүхтэй. Тэрээр зөвхөн жүжигчдийн дасгалжуулагч хийгээд зогсолгүй киноны продюсераар бас ажилладаг гэнэ.
Түүний продюсераар ажиллаж байсан бүтээлүүдээс дурдвал: “Naked Souls”, “Kiss Toledo Goodbye”, “Liz In September” зэрэг юм. Мөн тэрбээр “Aloha!”, “FilmRaker”, “Absolutely Jason Stuart” зэрэг телевизийн цуврал бүтээлүүдэд дүрээ мөнхлөөд амжжээ.
Түүний “Дүр бүтээх увдис” хэмээх ном нь нээлтээ хийсэн даруйдаа Лос-Анжелес таймс сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж, уг ном нь Орос, Испани, Хятад, Япон, Герман, Солонгос, Турк зэрэг нийт 22 хэлээр орчуулагдан, дэлхий даяар уншигчдад хүрчээ.Тэгвэл бид хамгийн анх 2019 онд уг номыг монгол хэлээр унших боломжийг олгож байсан билээ.
#ДүрБүтээхУвдис #ном #ИванаЧаббак #жүжигчин #Найруулагч