05/09/2024
2 талаараа зүүдэг. Хар болон цагаан шигтгээтэй мөнгөн гинж. тойрсон жижиг шигтгээнүүд нь үйлдвэрийн алмаз.
💯 мойссанит мөн гэсэн баталгааны гэрчилгээтэй.
💯 аппратаар шалгаж өгнө.
Хамгийн хямдаар🥰🥰🥰.
Дуураймал алмаз буюу таримал мойссанит
Сүүлийн үед зах зээлд доржпалам буюу алмазын дуураймал ихээр худалдаалагдах болсон. Алмаз чулуутай гадна харагдах байдал болон хатуулгаараа хамгийн ойролцоо чулуу нь мойссанит чулуу / Moissanite/ юм. Мойссанит чулуу нь байгальд маш ховор байдаг учраас зах зээлд худалдаанд байгаа гоёл чимэглэлийн мойссанит чулуунууд нь бараг л бүгд синтетик буюу лабораторийн аргаар гаргаж авсан байдаг. Хатуулаг нь моссын шаталбараар 9,25 байдаг нь энгийн алмазны тестерээр алмазтай адилхан заадаг. Мөн гадна харагдах байдал, гялалзах чадвар нь алмазтай адилхан харагддаг учраас энгийн нүдээр хараад ялгаж танихад хэцүү. Синтетик буюу таримал чулууны байгалийн чулуунаас ялгагдах нэг шинж нь үнэ байдаг ба синтетик мойссанит нь алмазнаас хэд дахин хямд үнэтэй байна.
Сүүлийн үед дэлгүүрүүд болон хувь хүмүүс синтетик мойссанитийг алмаз чулуу гэж худалдан авагчдыг хууран мэхлэж худалдаалах асуудал гарж байгаа тул чулуун эдлэл худалдан авахдаа тухайн чулууг ямар чулуу болох, байгалийн чулуу мөн эсэхийг лавлаж эрдэнийн чулууны гэрчилгээ байгаа эсэхийг шалгаж авах хэрэгтэй.