Philips Signify Mongolia

Philips Signify Mongolia Lighting store
Commercial & industrial
Engineering service
Lighting Consultant

16/07/2026
16/04/2026
16/03/2026

💡 Та мэдэх үү?

London Eye 🎡

2006 оны 12-р сард Signify-ын Color Kinetics өөрийн дэлхий даяарх нэр хүндтэй төслүүдийн жагсаалтад дахин нэг алдартай байгууламжийг нэмсэн нь British Airways London Eye байлаа.

London Eye нь Темза мөрний өмнөд эрэг дээр байрладаг бөгөөд “Лондон хотын хаалга” хэмээн нэрлэгддэг. Ойролцоогоор 45 давхар барилгатай тэнцэх 135 метр өндөртэй энэ асар том байгууламж нь дэлхийн хамгийн том алсыг харагчийн нэг бөгөөд өдөр бүр 10,000 гаруй хүн зорин очдог.
Энэхүү алсыг харагч нь нийт 32 зорчигчийн кабинтай. Нэг кабинд 25 хүн зорчих боломжтой тул нийтдээ 800 хүртэлх хүн нэгэн зэрэг зорчих багтаамжтай. Харин нэг бүтэн эргэлт хийхэд ойролцоогоор 30 минут зарцуулдаг.

Урьд нь уг байгууламжийг флуоресцент лампаар гэрэлтүүлдэг байсан бөгөөд засвар үйлчилгээ нь өндөр зардалтай байж, тусгай арга хэмжээнүүдэд өнгөт гэрэл гаргахын тулд өнгөний гелийг гараар суурилуулах шаардлагатай болдог байв.
Энэ системийг LED-д суурилсан шийдлээр солиход ойролцоогоор 640 ширхэг ColorCast 14 гэрэлтүүлэгч нийлүүлж, суурилуулж, програмчилсан. Гэрэлтүүлэгч бүрийг тус тусад нь удирдах боломжтой бөгөөд сая сая өнгийг харуулах чадвартай.

Signify-ийн гэрэлтүүлгээр тоноглогдсон London Eye нь ойролцоогоор 1.6 км зайнаас харагддаг. Signify Color Kinetics-ийн гэрэлтүүлгийн системүүд DMX протоколтой тул гэрэлтүүлэгчүүдийг контроллертой хялбар холбож, шаардлагатай үед динамик гэрлийн шоу үүсгэх боломжтой. Мөн гадна орчинд зориулагдсан бат бөх гэрэлтүүлэгчүүд нь Powercore технологи ашигладаг бөгөөд энэ нь стандарт нэг кабелиар цахилгаан хүчдэл болон удирдлагын мэдээллийг хамтад нь дамжуулдаг. Ингэснээр суурилуулалт хялбар болж, системийн нийт зардал буурдаг.

👉 Гэрэл бол зөвхөн гэрэлтүүлэг биш — инженерчлэл, инноваци, стандарт юм.

#ТаМэдэхҮү

16/03/2026

💡 Та мэдэх үү?

Shanghai Bund – Түүхэн барилгуудын архитектурыг орчин үеийн гэрэлтүүлгээр тодотгов

2018-2019 онд Дэлхийн гэрэлтүүлгийн салбарын тэргүүлэгч Signify (Philips Lighting) компани 1.2 км үргэлжлэх Шанхай хотын алдарт Bund эргийн 40 гаруй түүхэн барилгын фасадыг 50,000 гаруй tunable white LED гэрэлтүүлэг суурилуулж, 1930-аад оны үеийн барилгуудын сонгодог өнгө төрхийг тодотгон гэрэлтүүлэв.

Төсөлд дараах систем, шийдлүүдийг ашигласан:
💡 Interact Landmark удирдлагын систем
💡 ColorKinetics ColorReach, eW Reach
💡 Philips UniFlood, UniStrip LED гэрэлтүүлэгч

Interact Landmark платформ нь Bund бүсийн барилгуудаас гадна Пудун дүүргийн дээврийн гэрэлтүүлэг, мөн Yangpu, Nanpu, Xupu гүүрүүдийн гэрлийг нэгтгэн удирдах, хянах, засвар үйлчилгээ хийх боломжийг олгодог.

Энэхүү ухаалаг Signify LED гэрлийн шийдлийн ачаар Шанхай хот жилийн гэрэлтүүлгийн зардлаа 50–70% хүртэл хэмнэх боломжтой болсон байна.

🌏 Signify компани өөрсдийн технологиор дамжуулан Хятадын хотуудыг илүү байгальд ээлтэй, аялал жуулчлалын сонирхолтой төв болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

👉 Гэрэл бол зөвхөн гэрэлтүүлэг биш — инженерчлэл, инноваци, стандарт юм.

#ТаМэдэхҮү

Send a message to learn more

11/03/2026

💡 Та мэдэх үү?

🏎️💡 Signify × Mercedes-AMG Petronas Formula One Team

2024 онд дэлхийн гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч Signify компани Mercedes-AMG Petronas Formula One Team-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, технологийн түншлэл байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь зөвхөн брэндийн сурталчилгаа биш. Харин гэрэлтүүлгийн инноваци болон тогтвортой хөгжлийг Формула-1-ийн орчинд хэрэгжүүлэх юм.

Mercedes-AMG Petronas багийн хэлснээр:
“Формула-1 бол дэлхийн хамгийн хурдан туршилтын лаборатори” F1-ийн шөнийн уралдааны гэрэлтүүлэг маш нарийн төвөгтэй байдаг.
Хэрэв ийм орчинд гэрэлтүүлгийн шийдлийг төгс хэрэгжүүлж чадаж байгаа учир, ямар ч төрлийн гэрэлтүүлгийн системийг амжилттай шийдэж чадна гэсэн үг- гэжээ.

Нэмж хэлэхэд: Mercedes-ийн сүүлийн үеийн загварууд Signify ухаалаг LED ambient lighting системтэй болсон.

64 хүртэлх өнгөний ambient lighting нь
Навигацийн анхааруулга
Жолоодлогын туслах систем
Температурын тохиргоо зэрэг мэдээллийг олон өнгөөр илэрхийлдэг.
Жишээ:
🚘 баруун эргэх → баруун талд гэрэл анивчина
🔵 хүйтэн агаар → цэнхэр гэрэл
🔴 халуун агаар → улаан гэрэл

Судалгаагаар: Ambient lighting нь зөвхөн гоёлын биш гэрлийн өнгө сэтгэлзүйд нөлөөлдөг, жолоочийн стресс багасгах, тав тух нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэжээ.

👉 Гэрэл бол зөвхөн гэрэлтүүлэг биш — инженерчлэл, инноваци, стандарт юм.

#ТаМэдэхҮү

09/03/2026

💡 Та мэдэх үү?

Дэлхийн том хөлбөмбөгийн тэмцээнүүд болох UEFA Champions League, FIFA World Cup, UEFA European Championship (UEFA Euro)-ийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийн
60+% нь Signify (Philips)-ийн ArenaVision LED гэрэлтүүлэг болон Interact Sports удирдлагын систем ашигладаг.

💡 Гэрэлтүүлгийн үзүүлэлтүүд нь

• Horizontal illuminance (хэвтээ гадаргуугийн гэрэлтэлт):
2000–2500 lux хүртэл (Ultra HD broadcast стандарт)

• Vertical illuminance (босоо гадаргуугийн гэрэлтэлт):
1000–1500 lux

• Flicker-free lighting – ТВ дамжуулалтын камерт анивчилтгүй гэрэлтүүлэг

🎥 Энэ нь 1000 fps хүртэл slow-motion камер дээр ч flicker (анивчилт) харагдахгүй байх шаардлагыг хангадаг.

💡Entertainment lighting

Орчин үеийн стадионы lighting систем нь зөвхөн талбайг гэрэлтүүлэхээс гадна:

• Тоглолт эхлэхийн өмнөх light show
• Goal ороход динамик lighting эффект
• Концерт, шоу, event-д зориулсан DMX control lighting ашиглах боломжийг бүрдүүлдэг.

⚡ Эрчим хүчний давуу тал

Signify-ийн ArenaVision LED системийг ашигласнаар:

• 40–50% цахилгаан эрчим хүч хэмнэнэ
• Засвар үйлчилгээ бага
• Илүү жигд, тогтвортой гэрэлтүүлэг бий болно

🌍 Дэлхийн ихэнх том стадион Philips Signify-ийн sports lighting технологийг сонгож ашигладаг.

#ТаМэдэхҮү

06/03/2026

💡 Та мэдэх үү?

Burj Khalifa барилгын гадна фасад дээр байрлах LED media faсade нь дэлхийн хамгийн том архитектурын LED дэлгэцийн системүүдийн нэг юм.

Энэхүү төслийг 2017 онд ойролцоогоор 7 сарын хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд 4–5 том компанийн 300 орчим инженер, техникч оролцсон байна.

Энэ төсөлд
• 1.1–1.2 сая LED pixel
• 28–33 км LED strip
• 70,000 орчим LED module
• RGB pixel control технологи
• 770 м өндөр media facade
• 250 км кабель
• 80+ rope technician (олсоор өндөрт ажиллах техникч)
• Дунджаар өдөрт ~500 м LED strip суурилуулсан

Ингэснээр барилга бүхэлдээ асар том LED дэлгэц шиг ажилладаг.
2017–2018 оны шинэ жилийн үеэр Burj Khalifa дээр анхны том хэмжээний гэрлийн шоу зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан.

🌍 Burj Khalifa нь дэлхийн хамгийн гайхамшигтай media faсade lighting шоу-ны нэг болсон юм.

Гэрэлтүүлэг бол зөвхөн гэрэл биш — инженерчлэл, инноваци, стандарт юм.

#ТаМэдэхҮү

Send a message to learn more

Address

River Center Commercial Center, River Garden 2 Village, Ikh Mongol Street, Mongolia, 17012
Ulaanbaatar
17060

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Philips Signify Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category