25/03/2026
Ухаалаг цоож сонгохын өмнө бодох хэрэгцээ, шаардлагууд
Ухаалаг цоожийг зөвхөн гоё харагддаг, үнэтэй, эсвэл хямдхан гэдгээр нь сонгодоггүй.
Харин тухайн айлын орчин, эрсдэл, амьдралын хэв маяг, аюулгүй байдлын хэрэгцээ дээр үндэслэж сонгодог.
1. Орчны аюулгүй байдлын хэрэгцээ
Орцны камертай юу
24 цагийн харуул хамгаалалт байдаг уу
Орц, байрны хамгаалалт сул уу
Орцны үүдээр сэжигтэй хүмүүс эргэлддэг үү
Ядуурал, гэмт хэрэг ихтэй бүсэд байдаг уу
Эсвэл харьцангуй аюулгүй, чинээлэг бүсэд байдаг уу
Хөршүүд тайван, соёлтой юу
Хөршүүд эвдэж сүйтгэх дуртай, хаалга оролддог хүмүүс байдаг уу
Согтуу хүн айлын хаалга андуурч оролддог орчин уу
Хаалганы гадна талд маргаан, өс хонзон үүсэх эрсдэл байдаг уу
2. Гэр бүлийн аюулгүй байдлын хэрэгцээ
Хүүхдүүдээ гэртээ орсон эсэхийг мэдэх хэрэгтэй юу
Хүүхдүүдээ гэрээс гарсан эсэхийг мэдэх хэрэгтэй юу
Хүүхэд хэдэн цагт орж гарсныг хянах шаардлагатай юу
Хүүхэд түлхүүрээ байнга гээдэг үү
Хүүхэд түлхүүрээ мартаад үүдэндээ хүлээгээд суудаг уу
Өндөр настан, ганцаараа байдаг хүн гэрт байдаг уу
Гэр бүлийн гишүүдийн орж гарах хөдөлгөөнийг мэдэж байх шаардлага гардаг уу
3. Хяналт, бүртгэлийн хэрэгцээ
Хэн хэзээ орж гарсныг мэдэх хэрэгтэй юу
Орсон гарсныг баримттай хадгалах шаардлага бий юу
Нэвтэрсэн хүмүүсийн цагийн бүртгэл хэрэгтэй юу
Хаалга хэзээ онгойж, хэзээ түгжигдсэнийг харах шаардлагатай юу
Маргаан гарвал бүртгэлээр шалгах хэрэгцээ бий юу
Ажилтан, үйлчлэгч, түрээслэгчийн орж гарсныг хянах шаардлагатай юу
Зураг, бичлэг, мэдэгдэл хэлбэрээр баримт үлдээх шаардлага бий юу
4. Алсаас хянах хэрэгцээ
Гэрээ утсаараа хянах шаардлага гардаг уу
Гэртээ байхгүй үед хаалга онгойсон эсэхийг мэдэх хэрэгтэй юу
Алсаас хаалга түгжих, шалгах хэрэгцээ бий юу
Түр код өгч хүн оруулах шаардлага гардаг уу
Гэрийн үүд, орц орчмоо утсаараа хянах шаардлага гардаг уу
Зарим үед гэр доторхоо ч хянах хэрэг гардаг уу
5. Хаалганы төрөлтэй холбоотой хэрэгцээ
Стандарт хаалга уу
Орос загварын хаалга уу
Европ загварын хаалга уу
Гаднаас бариул мушгиад шалгах боломжтой хаалга уу
Хаалгаа бүрэн түгжсэн эсэхдээ байнга эргэлздэг үү
Гэрээсээ холдоод “хаалгаа түгжсэн билүү” гэж санаа зовдог уу
Хаалганы бүтэц нь илүү хамгаалалт шаарддаг уу
6. Гэрэлтүүлэг, харагдах орчны хэрэгцээ
Давхарын коридор харанхуй юу
Гэрэл муутай орчинд хаалга байрладаг уу
Шөнийн цагаар үүдэнд хэн ирж байгааг харах шаардлагатай юу
Шөнийн хараатай камер хэрэгтэй юу
Бичлэг, зураг нь шөнө тод гарах шаардлага бий юу
7. Цаг агаар, гадаад орчны хэрэгцээ
Цоож тавих хаалга гадаа орчинтой шууд харьцдаг уу
Бороо, цасанд нордог уу
Салхи, шороо ихтэй юу
Зуны наранд маш халдаг уу
Өвлийн хүйтэнд маш их хөрдөг үү
+60 хэм орчим халалттай орчинд байдаг уу
-40 хэмийн хүйтэнд ажиллах шаардлага бий юу
Ус, чийг, хэт халуун, хэт хүйтэнд тэсвэртэй цоож хэрэгтэй юу
8. Эд хөрөнгө, эрсдэлийн хэрэгцээ
Гэртээ үнэ цэнэтэй эд зүйл хадгалдаг уу
Чухал бичиг баримт, бэлэн мөнгө, үнэт зүйл байдаг уу
Онцгой албан тушаал эрхэлдэг үү
Олны анхаарал татахуйц ажил, байр суурьтай юу
Илүү өндөр хамгаалалт шаардлагатай амьдралын нөхцөлтэй юу
9. Өдөр тутмын тав тухын хэрэгцээ
Түлхүүр авч явах дургүй юу
Түлхүүрээ байнга мартдаг уу
Түлхүүрээ бусдад үлдээхээс төвөгшөөдөг үү
Гэр бүлийн олон хүн ээлжилж ашиглах шаардлага бий юу
Хүүхэд, эцэг эх, ахмад настан бүгдэд амар хэрэглэх шаардлагатай юу
Код, хурууны хээ, карт, апп зэрэг олон сонголт хэрэгтэй юу
10. Хөрш орчны эрсдэлийн хэрэгцээ
Хөршүүд хаалга оролддог уу
Танхай, архидалттай орчин уу
Хаалгыг санаатай эвдэх, бохирдуулах, өдөх тохиолдол гардаг уу
Хаалганы өмнөх хөдөлгөөнийг мэдрэх шаардлагатай юу
Эвдэх оролдлогыг баримтжуулах хэрэгтэй юу
11. Хүүхэдтэй айлын онцгой хэрэгцээ
Хүүхэд хэзээ гэртээ ирснийг мэдэх хэрэгтэй юу
Хүүхэд гадаа үүдэндээ хүлээгээд суух асуудал гардаг уу
Хүүхэд түлхүүрээ найздаа, хөршдөө үлдээдэг үү
Нөөц түлхүүр алга болох эрсдэлтэй юу
Хүүхдийн аюулгүй байдлыг утсаараа хянах хэрэгцээ бий юу
12. Нэр хүнд, өнгө үзэмжийн хэрэгцээ
Смарт цоож нь тухайн айлын өнгө төрхтэй нийцэх шаардлагатай юу
Үүдний хаалга айлын нүүр царай гэж үздэг үү
Зочин их ирдэг айл уу
Бизнес, оффис, албан хэрэгцээнд нэр хүндтэй харагдах шаардлага бий юу
Гоёлын биш ч гэсэн чанартай, зэрэглэлтэй харагдах хэрэгцээ бий юу
13. Техникийн хэрэгцээ
Камертай байх хэрэгтэй юу
Шөнийн хараа хэрэгтэй юу
Хөдөлгөөн мэдрэх хэрэгтэй юу
Утсанд мэдэгдэл ирдэг байх хэрэгтэй юу
Апп удирдлага хэрэгтэй юу
Wi-Fi хэрэгтэй юу
Түр код үүсгэх хэрэгтэй юу
Нэвтрэлтийн түүх хадгалах хэрэгтэй юу
Зураг авах, бичлэг хийх хэрэгтэй юу
Дохиолол дуугарах хэрэгтэй юу
14. Сэтгэл амар байх хэрэгцээ
Хаалгаа түгжсэн билүү гэж байнга санаа зовдог уу
Гэрээсээ гарсны дараа буцаж шалгах тохиолдол гардаг уу
Хэн нэгэн хаалга оролдвол шууд мэдэх хэрэгтэй юу
Гэр бүлээ хамгаалж байна гэсэн итгэл хэрэгтэй юу
Зүгээр нэг цоож биш, сэтгэл тайван байлгах систем хэрэгтэй юу
Ухаалаг цоожийг хямд үнэ, ганц загвар, гадаад үзэмжээр нь сонгодоггүй.
Харин орчны эрсдэл, хаалганы төрөл, гэр бүлийн хэрэгцээ, хүүхдийн аюулгүй байдал, хяналт бүртгэлийн шаардлага, цаг агаарын нөхцөл, сэтгэл амар байх хэрэгцээ дээр үндэслэж сонгодог.