Nara Amerik Baraa

Nara Amerik Baraa "ЗОРЬСОН XYH ЗАМАА ОЛДОГ, ЗОРИГТОЙ ХҮН АМЖИЛТАА
БҮТЭЭДЭГ ❤️

🔴Иргэн: Томоко гэртээ нөхрийнхөө ах дүү нарыг дураараа орохыг зөвшөөрөхгүй байх нь зөв.  Тэр гэртээ нөхрийнхөө ах дүү на...
08/03/2026

🔴Иргэн: Томоко гэртээ нөхрийнхөө ах дүү нарыг дураараа орохыг зөвшөөрөхгүй байх нь зөв.
Тэр гэртээ нөхрийнхөө ах дүү нарыг оруулах дургүй байгаа нь зүгээр нэг ааш зангийн асуудал биш. Хаалга нэг л нээгдвэл тэр хүмүүс амьдралд нь байнга хутгалдаж эхэлнэ гэдгийг мэдэрч байгаа хэрэг.

Зарим хүмүүсийн хувьд ах, дүү нар нь хүний гэр бүл, санхүү, шийдвэр бүхэнд оролцох эрхтэй мэт аашилдаг тал бий. Монголчууд эртнээс уул усны ойр, ураг төрлийн хол нь дээр гэдэг хэлц үгтэй. Энэ үг олон үеийн туршлагаас гарсан дүгнэлт юм. Хэт ойр амьдардаг ураг төрлийн харилцаа ихэнхдээ хайр халамж биш, харин атаархал, оролцоо, дарамт болж хувирдаг.

Гэр бүл гэдэг хоёр хүний байгуулсан жижиг улс. Тэр улсын хил, дотоод бодлого, шийдвэрийг гаднаас нь хэн ч удирдах ёсгүй. Тиймээс заримдаа ураг төрлөө хүндлэх хамгийн зөв арга нь зай барих байдаг. Хэт ойр байдал хайр биш, харин зөрчил үүсгэдэг.

Зай барих нь тогтвортой байдлыг хамгаалдаг. Томоко өөрийн гэрбүл, амьдралынхаа тогтвортой байдлыг л хамгаалж байгаа хэрэг.

08/03/2026

Эрхэмсэг ялдам
бүсгүйчүүдээ Энэ хорвоогийн сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярын
мэндээ ❤️

🙏Хүн унтаж байхдаа эдгэрч,       Өлсөж байхдаа төлжиж, Цуцаж байхдаа сэргэдэг юм.Хүний дайтай явахын тулд:            🌷х...
04/03/2026

🙏Хүн унтаж байхдаа эдгэрч,
Өлсөж байхдаа төлжиж,
Цуцаж байхдаа сэргэдэг юм.
Хүний дайтай явахын тулд:
🌷хүлээцтэй байж сур,
🌷тэвчээртэй байж сур,
🌷ухаан зарж сур,
🌷уужуу байж сур,
🌷үг сонсож сур!
🙏Тэвчээр хүнийг шалгаж.
🙏Итгэл хүнийг хурцалж.
🙏Ухаан хүнийг чимдэг.
🙏Мөргөж залбирч байхад уур омгийн бузар арилна.
🙏Өргөл өргөж, өглөг өгч байхад хармын бузар арилдаг.
🙏Номыг шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.
Өвгөдийн минь сургааль юм даа. 👍🏻

Б.АНГАРАГ: Гэртээ хүмүүжээгүй хүүхэд НИЙГЭМД ХҮМҮҮЖИХГҮЙДөнгөж бага ангийн сурагч мөртлөө маш залхуу болчихсон сурагч су...
03/03/2026

Б.АНГАРАГ: Гэртээ хүмүүжээгүй хүүхэд НИЙГЭМД ХҮМҮҮЖИХГҮЙ

Дөнгөж бага ангийн сурагч мөртлөө маш залхуу болчихсон сурагч сургуулиудад дэндүү олон байна.

Хүүхэд яагаад залхуу болдог вэ?
1. Тэвчээр, зүтгэл шаардах ажлууд хийлгэж байгаагүй/Хайрлаад хийлгээгүй/
2. Гэрийн ажил хийлгэдэггүй, бүх зүйл нь бэлэн орчин.
3. Хичээл хийж хэвшээгүй.
4. Гэрийн даалгавар хийж хэвшээгүй.
Өөрөөр хэлбэл биеэ нөөж, зүгээр суудаг хэвшилтэй гэрийн орчинд сургасан.
Хүүхэд залхуу төрдөггүй. Тэд төрөхдөө маш бүтээлч, хөдөлмөрч нэгэн байдаг. Тэднийг эцэг эх нь залхуу болгодог.
Хүүхдийг хэтэрхий битгий амраа.
Хэт их бүү зугаацуул.
Хүүхэд баярлаж, зугаацах тусам зугаа цэнгэлд дуртай болно.
Бас хичээл ном хийх, ажил хийх дургүй болно.
Хүүхэддээ цаг гаргахдаа хамт баярлаж цэнгэх, гадуур зугаалах зүйл байнга бүү хий! Түүний оронд:
- Хамт даалгаврыг нь хий
- Хамт ажил хий
- Хамт ном унш
- Хамт хөгжих үйл хий...

Хүүхдүүд тань одоо л таны үгэнд орно. Дунд ангиас үгэнд орохгүй. Одоо үгэнд орж байгаа дээр нь зөв хэвшилд сурга.
Эцэг эхчүүд хүүхдээ дунд ангиас ухаантай болно, өөрчлөгдөнө гэж боддог.

Буруу хэвшилтэй хүүхэд дунд ангид ороод ухаантай болохгүй. Улам л тэнэг болно. Тэд таны тэвчээрийг барна...

22/02/2026

Эрэгтэйчүүд ээ Testorterone багассан хүмүүс байнга уувал сайн нөлөөтэй гэнэ ээ

🇲🇳МУГЖ Т.Баясгалан: Ээжтэйгээ өссөн болохоор ижийгээ алдах надад хэцүү байсан. Маш том хоосон орон зай дотор минь үүссэн...
15/02/2026

🇲🇳МУГЖ Т.Баясгалан: Ээжтэйгээ өссөн болохоор ижийгээ алдах надад хэцүү байсан. Маш том хоосон орон зай дотор минь үүссэн. Ажил явдал дээр нь Жавхаа ангийнхантай ирсэн юм. Харин маргааш өглөө нь ээжийгээ гаргах гээд цуваа толгойлоод явж байхад Жавхаа аль хэдий нь оччихсон ээж бид хоёрыг өөдөөс тосож авсан. Дотор байсан мөстлөг тэгж хайлсан, маш их баярласан…

🇲🇳Ардын жүжигчин С.Жавхлан: Би 23 жилийн өмнө 2003 онд ижий, аавыгаа алдсан. Төгсөхийн өмнө жил. Хүн их залуургүй болчихдог юм билээ. Хавар нь Монголын хамгийн шилдэг оюутан болж, Ерөнхий сайдаас том бэлэг авсан. Тэр өдрөө СУИС-ийнхаа ойр орчимд бурхны идээ хүртэж дарвиад зодоон хийсэн. 17-27 хүн надад юу ч биш л санагдаж байлаа. Бахархах зүйл биш л дээ. Тухайн үед сургуулийн шилэн үүд тэр чигээрээ хагарсан байсан. Бас дээд давхруудын хэд, хэдэн ангийн цонх. Би ч тэгээд хариад унтчихсан, маргааш үдээс хойх нь ирэхэд бүгдийг нь шиллэчихсэн байсан. Тэр хүн бол энэ Баясгалан. Зуун айлаас “би чадна”-уудыг авчраад бүгдийг нь шиллүүлчихсэн байж билээ…

14/02/2026

❤️Happy 😃 Valentine's Day Everyone

10/02/2026

Нойр хүрэхгүй байхаар н уусан чинь сайхан унтлаа 🥱🇺🇸

05/02/2026

Нөхөрийхөө санхүүг мэдэх үү

Тийм ч юм уу ⭕️Б.Жаргалсайхан: Цагаан сараар бусдын доор орохгүй гэж олон жил хэлбэрдэж ирсэн хүмүүс өнөөдөр юугаараа са...
03/02/2026

Тийм ч юм уу
⭕️Б.Жаргалсайхан: Цагаан сараар бусдын доор орохгүй гэж олон жил хэлбэрдэж ирсэн хүмүүс өнөөдөр юугаараа сайжрав аа? Тэр хөгшчүүдээсээ бэлэг авдгаа болих хэрэгтэй. Энэ баяр бол нэгнийхээ дээр гарах гэж аархаж, гайхуулцгаах боломж биш.
Зүгээр л ах дүү, садан төрлүүд уулзаж, ахмад настнуудаа хүндэлдэг ёс заншил болохоос дээдэс нь аархаж, доодчуул нь шаналалд ордог үйл явдал байсаар байж болохгүй.

Эдийн засгийн дарамтад орохгүй, хөнгөхөн ард нь гарч сурах хэрэгтэй. Тэр шал хэрэггүй хэвийн боов овоолж тавих зэрэг олон хэлбэрийн зүйлсийг цаашид болих ёстой.

02/02/2026

Хүүхдүүд минь бие, биедээ түшиг болж чаддаг байгаарай💯

Хэзээ нэгэн өдөр би энэ хорвоогоос явна. Энэ бодол сэтгэлийг эмтэлдэг ч, бас намайг урагш хөтөлдөг.

Би зүгээр л хүүхдүүд өсгөж байгаа биш
“надаас урт наслах ирээдүйн насанд хүрэгчдийг” хүмүүжүүлж байгаа эх хүн.

Миний хамгийн ихээр хүсдэг зүйл гэвэл,
би хүүхдүүдийнхээ түшиг тулгуур байж чадахаа болих үед тэд минь бие биедээ түшиг болж чаддаг байх.

Тиймээс би тэдэнд өдөр бүр сануулдаг.
💝бие биенээ хайрла,
💝бие биенээ хүндэл,
💝бие биенийхээ дэргэд бай.

Учир нь хүний амьдралд хүнд, хэцүү асуудлууд тулгардаг. Тэр үед хүүхдүүдэд маань зөвхөн ах, дүүгийн хооронд л байдаг “онцгой, давтагдашгүй холбоо” нь хэрэг болно.

Хорвоог орхихдоо БИ хүүхдүүд минь бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, шуурга дунд ч нэгнээ орхихгүй зогсож, бие биедээ хандах харилцаандаа миний хэлсэн сургаалын нэгээхэн хэсгийг тээж явааг мэдэрч чадвал энэ амьдралдаа “ЭЭЖИЙНХЭЭ АЖЛЫГ ЗӨВ ХИЙЖЭЭ “гэж өөртөө хэлэх болно.

Address

Ulaanbaatar

Telephone

+97690197033

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nara Amerik Baraa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share