JJJax

JJJax Тасралтгүй хөгжих нь миний илэрхийлэл �

23/05/2023

Австралид мөнгө хурааж чадахуу💵💸💸💸💸💸💸💸💸💸💸💸💸💸💸💸⁉️

Өчигдөрхөн манай гэр бүлийн амьдардаг Сидней хот амьдарахад хамгийн таатай хотоор Австралидаа 1т орж, Дэлхийд 5-т жагсчээ 👏👏👏. Үнэхээр гайхалтай, сайхан хот.

Гэхдээ Австралийн сургалтын виз болон аялалын визэнд ороход банкны баталгаа өндөр шаарддаг нь Австралийн эдийн засаг өөрөө өртөг мааш өндөртэй улс юмаа.
Ямар сайндаа Австралид орлого амарч болох ч зардал амардаггүй гэх нийтлэл бичигдэхэв.

Ихэнхи хүмүүс мөнгө хураахад хэр вэ? гэж их асуудаг. 💵💵💸💸💸💸💸💸

Цалин бол сонсоход өндөр үү гэвэл өндөөр. Нөхөр бүтэн цагаар, эхнэр хагас цагаар ажиллахад туршлагатай хэдэн жил болсон хүмүүс жилдээ $100,000 AUD олчихно. Энэ дүнг сонсоод WOW-лдаа идэж уух зүйл, хүнс ногоо, бензин Монголоос хямд гэсэн. Мөнгө хураагаад баяжаад баллах юм байна гэж бодоод, байдгаа зарж үрээд ирсэн хүмүүс олон байнаа.

Харамсалтай нь Австралид олсон мөнгө Австралидаа үлддэг нь бодит үнэн. Тиймдээ ч ихэнхи хүмүүс давхар ажил хийдэг. Эмэгтэйчүүд ар гэрээ зохицуулж, үр хүүхдээ сургуульд нь зөөгөөд зөвхөн нөхрүүд ажиллах нь элбэг.

За тэгэхээр дундаж хэрэглээтэй,
2 хүүхэдтэй гэр бүлийн болон манай гэр бүлийн гардаг НЭГ САРЫН зардалыг багцаалдвал (Сидней хотод) :

🏩Даатгал-$250
(Гэр бүлийн 4н гишүүн нийлээд. Үүнд шүд, нүдний даатгал ороогүй)
🏡Байрны Түрээс-$2000
(Мастер өрөөгөө шэйр хийж амьдрахад. Дангаараа амьдрахад $3800 ☹️)
🏚️Тог цахилгаан: $300
(AC, хатаагчаа ажлуулаад)
📲Гар утас- $300
(3н хүний ярианы төлбөр болон iwatch, airpod зэргийн зээл ороод)
📡Интертнэт- $60

👩‍🎓хүүхдийн сургалтын төлбөр- $1000 (нэмэлт давтлага, сагсан бөмбөгийн клубийн төлбөр нийлээд)
👧Бага охины Монгол эмээгээр харуулах төлбөр-$800
(өдрийн $40 хардаг. Цэцэрлэгт явуулбал өдрийн $110-с эхэлнэ. 5наснаас улсын сургуульд орох эрх үүснэ.)
🚙Бензин, хурдны замын төлбөр, машины бүртгэл зэрэг нийлээд-$700 (засвар үйлчилгээ ороогүй дүн)
💵Татвар-$1000
(Орлогын татвараа нэг дор талөхгүй сараар төлж болдог)
🚎Нийтийн тээвэр-$200
Хүнс ногоо, ахуйн хэрэглээ-$1200
🙎‍♀️🙍‍♂️Гоо сайхан,тос- $350
(Салон зэрэгт орох үйлчилгээ багтаагүй)
👫👫👫🥂🍰Бусад төрсөн өдөр, найз нөхөд уулзалт- $500

Сарын Нийт зардал: $8600 AUD болж байна . Жилдээ $103200 AUD 😩😩
Үүнээс талаас их хувь нь буюу багадаа сард $5050 нь зайлшгүй гарах даатгал, байрны түрээс, татвар, сургалтын төлбөрт явж байгаан.
Үлдсэн хэсэг нь ч мөн өвдөхгүй, ядрахгүй тухтай орчинд байх идэх хоол, унах унаа, ярих утас, ус цахилгаан гээд шаардлагатай зардалууд.
Дээрхи дүнд хувцас, тансаг хэрэглээ, аялал зэрэг багтаагүй болно 😝. Мөн өөрсдөө коллеж, мастерт сурдаг бол жилдээ $6000-$25000 нэмж сургалт төлнө ☹️. За тэгээд Монголд ах дүү хамаатан садандаа мөнгө явуулдаг, байрны лизингээ төлдөг гээд …...

Ганц бие, эсвэл 35-с доош насны ганц хүүхэдтэй залуу хосууд бол мөнгө хураагаад, ENJOY хангалттай амьдарна.

2-с дээш хүүхдүүдтэй гэр бүл МӨНГӨ хураахаар Австралийг зорих гэж байгаа бол дахин бодож үзээрэй. Өртөг мааш өндөртэй улс шүү!!!
Харин тав тухтай бүсээсээ гаран, гэр бүлээрээ стресс багатай амьдрах орчин, хүнсний аюулгүй байдал, цэвэр агаар, ханиад томуу багатай, хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхааран Дэлхийн хүн бэлдэхээр шулуудсан бол Австрали улс сайхан. Ямар ч байсан ажилтай байхад өрөнд орчихгүй сайхан амьдраад, амьдралдаа гоё дурсамж хангалттай цуглуулаад авна. Жишээ нь: Ажлаасаа тараад хүсвэл Алдарт Опера Хаусын урд очоод вино шимээд суух боломжтой кккк. Зөвхөн мөнгө бодож залуу насаа Сидней хотод өнгөрөөвөл дэндүү хайран шүү
😉☺️.

Манай гэр бүлийн 7хоног хэрхэн өнгөрдөг талаар влог үзээрэй: https://youtu.be/OM5EmBm8Yf8

Тийм болохоор та бүхэн амьдралын чинь мааш том өөрчлөлтийг авчрах шийдвэр тул Австралийг зорихдоо сайн мэдээлэлтэй, эхнээсээ зөв визээ, зөв сургуулиа сонгон ирээрэй. Өөрийнхөө ирээдүйн төлөө хүний үгээр биш өөрсдөө сайн судлаарай.
Австралид сурч амьдрах бүх мэдээлэл байдаг албан ёсны вэбсайт шүү. https://www.studyaustralia.gov.au/

Зээл, Тэтгэлэг энэ тэр аваагүй өөрсдөө төлбөрөө төлөн, хүнд хүчир гэж гололгүй ажиллаж, жинхэнэ мөнчигрөөрөө гадаадад байгаа хүмүүс л бодит байдлыг хэлнэ шүүдээ.

Австралид байгаа хүмүүс маань ам бүл хэд, аль хэмжээний зардал гардагаа комментоор бичээд байгаарай.

Австрали дах Монголчууд улам олуулаа болох болтугай 👏👏👏

Эерэг бүхнийг түгээе,
Odgii's Family Adventures

Австральд аялахаар болон сургууль суралцахаар зөвлөгөө авах бол зөвхөн Garuda Migration Education & Recruitment рүү бичээрэй.
Sydney,
Australia
#АВСТРАЛИсуралцах #австралиаялах

13/04/2023

💹Тасралтгүй хөгжих нь миний илэрхийлэл 🤍🤯

Address

Ulaanbaatar

Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when JJJax posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to JJJax:

Share

Category