17/09/2026
📚40 ДЭХЬ УДААГИЙН ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР
✨🧿 “Монголын Тарот Хөзрийн Нийгэмлэг”, “Fat Cauldron Publishing” болон “Эртний Тогоо” дэлгүүр нэг дор!
Энэ жилийн Үндэсний номын баяраар бид уншигч, тарот сонирхогчид болон сүнслэг соёл, бэлгэдлийн ертөнцийг сонирхдог хүн бүрд зориулан нэгэн сонирхолтой хамтын ажиллагааг эхлүүлж байна.
“Fat Cauldron Publishing”, “Монголын Тарот Хөзрийн Нийгэмлэг” болон сүнслэг эд зүйлс, энергийн зэмсэг, өвөрмөц гоёл чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эртний Тогоо” дэлгүүр нэгэн асарт нэгдлээ.
Манай асарт хүрэлцэн ирснээр:
📖 Fat Cauldron Publishing
• «Далан найман өртөө» таротын гарын авлага номтой танилцах
• Шинээр хэвлэгдэн гарч буй монгол орчуулгатай тарот хөзрийн багц
• Шинээр хэвлэгдэн гарч буй «369 Манифест» дэвтэр
🃏 Монголын Тарот Хөзрийн Нийгэмлэг
• Тарот судлал, бэлгэдэл, хөзрийн уламжлалтай танилцах
• Монгол хэл дээрх таротын нэр томьёо, судалгааны чиглэлтэй танилцах
• Таротын соёл, мэдлэгийг хөгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
🧿 Эртний Тогоо дэлгүүр
• Энерги төвлөрүүлэх, бясалгал болон дотоод тайвшралд ашиглах сүнслэг эд зүйлс, энергийн зэмсэг
• Байгалийн утлага, анхилуун үнэртнүүд
• Зан үйл, бясалгалд зориулан тусгайлан бэлдсэн лаа
• Байгалийн ховор чулуу, өвөрмөц гоёл чимэглэл
• Эзотерик болон сүнслэг сэдэвт номууд
Та бүхнийг номын баярын өдрүүдэд манай асарт хүрэлцэн ирж, шинэ бүтээлүүдтэй танилцан, сонирхолтой ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна. ✨
📅 Хэзээ: 2026.09.18–09.20
📍 Асрын байршил: Төв талбайн зүүн урд хэсэг, Central Tower-ын замын ар талын эгнээний эхнээс 3, 4 дэх асар.
⏰ Цагийн хуваарь: 09:00–19:00
Та бүхнийг хүлээж байна! 🧿📚