SARUUL.yoga

SARUUL.yoga Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SARUUL.yoga, Shopping & retail, Ulaanbaatar.

12/08/2024

❤️❤️❤️ Ѳдѳр тутмын амьдралдаа сунгалтын дасгал хийхийг зуршил болгож чадвал:

✅Уян хатан чанар сайжирна
✅Гэмтэл бэртлээс хамгаална
✅Сэтгэл санааг тайвшруулна
✅Булчингийн ачааллыг багасгана
✅Биеийн идэвхи, эрч хүч нэмэгдэнэ
✅Хөгшрөлтөөс сэргийлнэ

10/08/2024

Иог бол таны эрүүл оршихуйн үндэс!
Иог бол таны залуу байлгах үр жимс!
Иог бол өөрийгөө эмгүй эмчлэх илбэ шид!
Иог бол тайван амьдралын эх булаг! ❤️

Долдугаар хүрд болох Титэм хүрдийг оюуны хүрд хэмээн нэрлэдэг. Оюунлаг байдал, төвлөрөл, тархи толгойны үйл ажиллагааг х...
13/08/2023

Долдугаар хүрд болох Титэм хүрдийг оюуны хүрд хэмээн нэрлэдэг. Оюунлаг байдал, төвлөрөл, тархи толгойны үйл ажиллагааг хариуцдаг. Бясалгал хийх нь энэ хүрдийг маш тэнцвэртэй байлгадаг бөгөөд хүний энергийг ертөнцийн энергитэй холбож дээд ухамсарыг хөгжүүлж байдаг.
Иогийн дасгалуудыг оюун санаагаараа удирдан хийж зөв амьсгалтай хослуулснаар та амьдралын баяр баясгаланг мэдэрч амжилт бүтээлээр дүүрэн эрүүл энх амьдралаар урт наслах болно. Учир нь иог бол бие, сэтгэл, оюун гуравт зэрэг нөлөөлж эрчимийг тэтгэдэг гайхамшиг билээ❤

Сул дорой тусам уур уцаар нэмэгддэг. Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг. Үнэмлэхүй хүчтэн болсон үед уур уцаар эгнэ...
24/07/2023

Сул дорой тусам уур уцаар нэмэгддэг. Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг. Үнэмлэхүй хүчтэн болсон үед уур уцаар эгнэгт арилна. Сул дорой тусам атаа жөтөө, сувдаг хомхойд автана. Сул дорой тусам гаднаас баталгаа эрж, амиа хоохойлох арга сүвэгчилдэг. Нэр төр, эрх мэдэл, эд мөнгө, элдэв өнгөөр дутуу гуцуугаа нөхөх гэж, далдлах гэж адгадаг юм.

Ошо: #АгнистынГэгээ

17/03/2023

СУНГАЛТЫН АЧ ТУС:

1. Хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж, уян хатан болно. Дасгал хийхээс өмнө, дараа болон дасгал хийх явцдаа тогтмол сунгалтын дасгалуудыг давхар хийснээр таны биеийн хөгжил улам сайжирна. Хөдөлгөөний далайц нэмэгдэнэ гэдэг нь таны үенүүд илүү сайн, зөв ажиллаж, та булчингаа илүү сайн удирдаж сурч эхэлнэ гэсэн үг. Таны биеийн уян хатан байдал сайжирч булчин амархан цуцах, гэмтэхээс сэргийлнэ.

2. Гэмтэл бэртлээс хамгаална. Сунгалтын дасгал нь үе, булчин, шөрмөс, холбогч эдийн гэмтэл бэртлээс бие махбодыг хамгаалдаг. Сунгалт сайн хийсэн үе, булчингууд нь хүний биеийн эрүүл байх үндэс бөгөөд гэмтэл бэртэл ховор авч, гэмтэл авсан тохиолдолд хурдан эдгэрдэг.

3. Булчингийн ачааллыг багасгана. Сунгалтын дасгалыг байнга хийх нь булчингийн ачааллыг сулруулж шөрмөс татах, булчин зангирах зэрэг хэт ачааллаас үүсэх хүндрэлээс сэргийлнэ.

4. Биеийн идэвхи, эрч хүч нэмэгдэнэ. Дасгал хөдөлгөөн, сунгалтыг сайн хийснээр та өөрийн биеийг илүү сайн танин мэдэж, өмнө нь мэдэрдэггүй байсан булчингаа удирдаж чаддаг болж, чаддаггүй байсан хөдөлгөөнөө төвөггүйхэн хийдэг болно. Биеийн эрч хүч нэмэгдэж дасгал хөдөлгөөнд улам дуртай болж байгаагаа мэдрэх хамгийн таатай.

5. Холестролыг бууруулна. Сунгалт хөдөлгөөн, иогийн дасгал зэрэг нь цусан дахь муу холестролын түвшинг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Мэдээж ийм үр дүнд зөв хооллолттой хослуулан хүрэх нь ойлгомжтой. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний хослол нь холестролын хэмжээг багасган цусны эргэлтийн нийт системийг дэмжиж, өвчлөл, хөгшрөлөөс сэргийлнэ.

Гэртээ иог хийх үед..🥰😂
05/02/2023

Гэртээ иог хийх үед..🥰😂

Address

Ulaanbaatar

Telephone

+97699886171

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SARUUL.yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share