20/12/2014
Чөлөөт радикал гэж юу вэ?
Эрдэмтэд хөгшрөлтийн явцыг чөлөөт радикалуудын исэлдэлтийн онолоор тайлбарлахыг оролдож байна. Энэ онолоор бол амьдралыг тэтгэж байдаг хүчилтөрөгч эд эсийг гэмтээн биднийг зовоход хүргэдэг байна. Чөлөөт радикалууд гэдэг нь бэхлэгдээгүй электрон бүхий тогтворгүй молекулууд бөгөөд бусад молекулаас электроныг нь “хулгайлж” ингэснээр тэднийг чөлөөт радикал болгон хувиргадаг. Үүний дүнд чөлөөт радикалуудын исэлдэх гинжин урвал үүснэ. Энэ процесс, өөрөөр хэлбэл хяналтгүй чөлөөт радикал үүсч эсийг гэмтээх нь хөгшрөлтийн гол шалтгааны нэг болдог гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүлийг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг.
Чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг.
Ингэснээр арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгширдөг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Эрдэмтэд чөлөөт радикалыг хөгшрөлтөд 90 % нөлөөлдөг гэж баталжээ. Тэд маш хүчтэй оксидант чадвар, өндөр идэвхжил, тайван бус байдлаараа ялгардаг. Тэд хүний биений зөв эд эсийг эвдлэнгээ, 70 төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог. Тэдний нөлөөгөөр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтэж, нөсөө толбо үүсч эхлэхээс гадна зүрх судасны өвчин, зөнөлт, цусны даралт, нүдний болор цайх, чихрийн шижин, хорт хавдар г.м. өвчин эмгэг бий болдог. Чөлөөт радикал нь хүний хамгийн түрэмгий, нуугдмал дайсан юм.
Чөлөөт радикалаас яаж хамгаалах вэ?
Бидний бие исэлдэлтийн сүйтгэгч явцыг хяналтандаа байлгаж чаддаг ба энэ механизмын “хамгаалах хүчин чадвар” нь хоол тэжээл ба түүнд байх антиоксидантуудаас олон талаар хамааралтай аж. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Астаксантин нь биеийн эс бүхэнд нэвтрэн орох чадвартай хосгүй антиоксидант юм. Тэрээр судас судлаар дамжин бүх биеэр шилжин явахдаа тэднийг исэлдэх стрессээс хамгаалж, үрэвслийн эсрэг батлагдсан үр нөлөөг үзүүлнэ. Астаксантин нь энэ чанарынхаа тусламжтайгаар хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд, ачааллын улмаас булчингуудаад үүсэх үрэвслийг багасгадаг. Астаксантиныг өдөр бүр хэрэглэснээр чөлөөт радикалуудын эд эсэд учруулах хор хохирлыг багасгах боломжтой.
Антиоксидант гэж юу вэ?
Антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм.Антиоксидантууд нь чєлєєт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгснєєр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг.Ингэснээр хvний бие организмыг єєх тос болон нvvрс усны илvvдлээс ангижруулдаг. Бид шаардлагатай антиоксидантуудыг єдєр бvр хоол тэжээлээр авах боломжгүй байдаг.Тиймээс хvний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нєхєн сэргээх онцгой vйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бvтээгдэхvvнvvдийг зайлшгvй хэрэглэх шаардлагатай.Та байгалийн гаралтай антиоксидант агуулсан бvтээгдэхvvнийг заавал хэрэглэх ёстой юм. Бүхий л төрлийн дасгал хөдөлгөөн, ялангуяа фитнессээр хичээллэж байх явцад буву хүндийн өргөлт хийх, гүйх үед энерги бодисын солилцооны өндөр түвшнээс болж чөлөөт радикалууд их хэмжээгээр боловсруулагддаг байна. Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгждэг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг байна.