27/04/2020
Онцгой байдлын үед Боловсролын хүртээмжийг дэмжих, тогтвортой хадгалах нь маш чухал билээ.
Хөл хорионы энэ цаг үед 803 сургуулийн 593 мянган сурагчид интернэт, телевиз ашиглан гэрээсээ хичээллэж байгаа билээ. Үүнээс 328 мянга буюу нийт сурагчдын 55% нь хөдөө орон нутагт амьдардаг.
Интернэт орох боломжгүй, харилцаа холбооны хөгжил сул алслагдсан сум, багийн сурагчид интернетгүйн дээр Теле хичээлийг тогтмол үзэж, суралцах боломж ч хомс байна.
Тиймээс Дэлхийн Зөн ОУБ Ковид -19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ХҮМҮҮНЛЭГИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ хүрээнд алслагдсан орон нутагт амьдарч буй хүүхдэд хичээлээ тогтмол үзэх боломж олгож 48 сая төгрөгийн үнэ бүхий 71 ширхэг гар утсыг (Теле хичээлийг суулгасан) Mobicom корпорацитай хамтран илгээж байна.