Дээд зэргийн чанартай тансаг бэлэг дурсгалын Таж емпориум
Эвина Компанийн Таж дэлгүүр 2005 онд үүдээ нээхдээ Энэтхэгийн нарийн хийцийн гар урлалын зүйлийг Монголчуудад танилцуулахыг зорьж, барааныхаа чанар хийцэд илүү анхаарал тавьж аль болохоор Монголд оруулаагүй зүйлийн судалгааг гарган хэрэгжүүлж байна. Тухайлбал, Метал дээр 95,2 сорьцтой цагаан мөнгийг урлан суулгаж энэтхэгийн Ерөнхийлөгчи
йн шагналыг хүртэж байсан зүйлийг анх удаа оруулж ирэв. Ногоон гантиган зоогийн дугуй ширээг эрхэм хүмүүсд зориулан авчирав. Пүүсүү чулуугаар хийсэн зүүлт, хөөргийн анхдагч болов. Одоо үндсэн тагш, аяга, идээ ууцны заан суурьтай тавагийг оруулан ирж хүмүүсийн талархал хүлээж байна.
Хөдөөний цахилгаангүй газрын ундааны усыг шүүх шүүлтүүр, сүү зөөх 40,20,10-ын дэлхийн стандарттай бидон оруулж ирээд байна.
Шинэ айлын гэрийн хойморт тавих модон авдар, өрөөний модон тавилга, том өрөөтэй айлын өрөөг тусгаарлан хуваах өрөө тусгаарлагч зэргийн захиалга байнга авч байна.
Түүнчлэн онексон чулуун эдлэл санал болгох, хатгамал зүйлийг жаазлан шинээр гэр бүл болж байгаа хүмүүсд зориулан бэлэг бэлдэх талаар бид тэргүүлдэг.
Таны захиалгыг урьдчилан авч хамтран ажиллахдаа баяртай байх болно
Таж емпориумын захиргаа