Gegeelegcom Gegeelegcom

Gegeelegcom Gegeelegcom Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gegeelegcom Gegeelegcom, Ulaanbaatar.

30/08/2026
18/05/2026

ХЭРГИЙН МӨРӨӨР: Эрүүний яс нь хугарсан цэргийн алба хаагчийн биед ахлагч Б.Тэмүүжин гэгч халдсаны улмаас ухаан алдаж унахдаа хүнд гэмтсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгээр тэнцэж, Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид хуваарилагдан үүрэг гүйцэтгэж байсан долоон байлдагчийг нэг дор эрүүл мэнд болон сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн шалтгаанаар албанаас чөлөөлсөн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.

Уг асуудлын талаар Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр "Тус албан хаагчдыг Засгийн газрын 140 дугаар тогтоолоор батлагдсан аутизм, венийн судасны үрэвсэл, зүрхний хэм алдалт, хамрын хөндийн идээт үрэвсэлтэй гэх өвчний улмаас болон сэтгэл зүйчийн дүгнэлтээр чөлөөлсөн бөгөөд хүч хэрэглэсэн, харилцаа зөрчил гаргасан асуудал байхгүй" хэмээн мэдэгдсэн. Харин дээрх мэдээлэлтэй зэрэгцэн Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагч З-гийн эрүү хугарсан гэх оноштойгоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдэлээл гарсан нь мөн л анхаарал татсан юм.

Тэгвэл уг хэргийн талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад "Тус ангийн салааны захирагч, ахлагч Б.Тэмүүжин 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр байлдагч З нарыг зодсон, байлдагч З жагсаалын талбайд зогсож байх үед ахлагч Б.Тэмүүжин биед нь халдсаны улмаас ухаан алдаж унахдаа эрүүгээ хугалсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн" гэдгийг тодотголоо.

Бусдын биед халдсан байж болзошгүй гэгдэж буй ахлагч Б.Тэмүүжин нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байгаад 2025 оны есдүгээр сард тус ангид хөгжимчнөөр томилогдсон нэгэн аж. Тэрбээр өөрийгөө “Генералын хүү”, “хаана цохиулахаа өөрөө сонго” гэх зэргээр "томорч", албан хаагчдыг дарамталдаг талаар байлдагч З ар гэрийнхэндээ хэлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар байлдагч З эрүүл мэндийн үзлэгээр "Эрүүний хэсэгт ил шарх үүссэн, чихнээс цус гарсан, дээд доод араа хугарсан, зүүн чамархайн ясанд хугаралтай" хэмээн оношлогдсон байна.

ХХЕГ болон Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд нөхцөл байдлыг анхнаасаа нуун дарагдуулах зорилготой байсан байх талтай байгаа аж. Учир нь дээрх байгууллагууд нь ар гэрийнхэн нь мэдэгдэлгүй байлдагч З-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байжээ.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Isee.mn

https://isee.mn/n/91019

15/11/2025
04/10/2025

🔴 Монгол түмний сэтгэлийг хөдөлгөж зүрх бүрт хоногшсон “АНХНЫ ХАЙР” “ЗҮҮДНИЙ НАРАН” дууг дуулдаг дуучин Н.ӨНӨДЭЛГЭР ховор өвчний улмаас хүндхэн сорилттой тулгарчээ. Зөвхөн онош гаргах зардал нь 100 сая төгрөг болж байгаа тул МОНГОЛ АХАН ДҮҮС та бүхэндээ хандан хандивын гараа сунгаж аюулт өвчнийг даван туулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна

Хэрээ сонин шувуу. Магадгүй хамгийн ухаантай бас учир битүүлэг шувуу.Хэрээ хэдий хар ч бурханы шувууХөхөө хэдий уяхан ду...
15/03/2025

Хэрээ сонин шувуу. Магадгүй хамгийн ухаантай бас учир битүүлэг шувуу.
Хэрээ хэдий хар ч бурханы шувуу
Хөхөө хэдий уяхан дуутай ч чөтгөрийн шувуу гэж эмээ минь хэлдэгсэн.
Гэрийн гадаа хэрээ гуагалвал “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөх нь бий. Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан хэмээн хөгшчүүл ярьдагсан.
Хэрээ гэр бүлийн хувьд бусад шувууг бодвол илүү бат бөх харилцаатай, нэг хостойгоо бүхий л насаараа хамт байдаг, нэгнийгээ үхэж үрэгдсэний дараа үлдсэн хугацаандаа ганцаараа амьдардаг.
Сайн муу хүнийг хараад мэднэ, нэг харсан хүнээ хэзээ ч мартахгүй. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг хүний нүд хүрэхгүй газраас таньж, зугтах төдийгүй бусаддаа ч анхааруулна. Бусад шувуу амьтад хэрээний гуаглахыг сонсож мөн хөдөлгөөнөө зохицуулна. Анчид буугаа доош нь харуулж үүрдэг нь бас учиртай. Учир нь хэрээ бууг өргөнөөсөө нарийссан хэлбэртэй буюу гозгор мод мэт дээшээ үзүүртэй байгаагаар нь таньж гуаглавал тэр өдрийн аз хийморь анчинг дайрахгүй гэдэг. Учир нь хэрээ бууг таниад бүгдэд зарласан гэж ойлгож болно.
Хэрээ эзэмшил нутагтаа байж байгаль эх дэлхийгээ элдэв сэг зэм, үхэж хатсан амьтны үлдэгдлийг цэвэрлэн, халдвар нян тарахаас сэргийлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч.
Өтөлж хөгширсөн нэгэндээ хоол хүнс зөөж асарч тойлдог шувуу. Бас нэг сонирхолтой зүйл бол хэрээ үхэж үрэгдсэн нэгнийгээ оршуулдаг. Тиймдээ ч энд тэнд үхсэн хэрээний сэг зэм харагддаггүй...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gegeelegcom Gegeelegcom posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share