08/08/2026
🤍 Наранчимэгийн инээмсэглэл 🤍
Охины минь нэрээр энэ пэйжийг нээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр 16,700 гаруй хүн охины минь төлөө нэгдэж, дагаж, дэмжиж байгааг харах үнэхээр их урам өгч байна. 🥹🤍
Анх энэ пэйжийг нээхдээ ийм олон сайхан сэтгэлтэй хүмүүс бидэнтэй хамт байна гэж төсөөлж ч байгаагүй.
Бидний хэцүү үед хажууд минь байж, нэг сайхан үгээр урам өгч, мөнгө төгрөгөөр ч болов дэмжиж, постыг минь түгээж, охины минь төлөө залбирч, сэтгэл гаргасан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 🙏🏻🤍
Охин минь олон сайхан сэтгэлт хүний тус дэмээр өнөөдөр инээмсэглэж байна. Тэр инээмсэглэл бидний хувьд хамгийн том хүч. 🥹🌸
Аав, ээж хоёр нь цаашдаа ч охиныхоо төлөө зөндөө олон зүйл хийх болно.
Охиндоо хэрэгтэй, бидний хийж чадах бүхнийг хийж, ямар ч боломжийг алдалгүй хичээнэ.
Охиныхоо төлөө хийж чадах бүхнээ хийнэ.
Охиныхоо инээмсэглэлийн төлөө бууж өгхийг хүсэхгүй.🤍
Та бүхний сайхан сэтгэл, дэмжлэг бидэнд ямар их хүч болдгийг үгээр хэлэхэд үнэхээр багадах юм.
16,700 хүн “дагах” биш,
16,700 сайхан сэтгэл бидний ард зогсож байна гэж боддог. 🤍
Ирээдүйд ч үргэлжлүүлэн та бүхнийхээ дэмжлэг, сэтгэлийг үргэлж хүлээж, хамтдаа энэ замаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Та бүхэн минь бидэнтэй хамт байж, үргэлж дэмжиж байгаарай. 🤍
Баярлалаа. Бас дахин баярлалаа. 🙏🏻
Наранчимэгийн инээмсэглэл улам тод байг. 🌸🤍