12/08/2026
💐Ami flower shop💐
Цэцэг бүр өөрийн гэсэн “цэцгийн хэл” (Floriography) буюу бэлгэдэлтэй байдаг.
Өмнө #лили цэцгийн талаар оруулсан бол энэ удаа #сарнай цэцгийн бэлэгдэлийн талаар оруулж байна
2. Сарнай цэцгийн бэлэгдэл
Цэцгийн хэлэнд хамгийн хүчтэй хайр, сэтгэл, хүндлэл-ийг илэрхийлдэг цэцгийн нэг.
🌹 Сарнайн тоо ч бас утгатай
1 сарнай — Чи миний цорын ганц
3 сарнай — Би чамд хайртай
6 сарнай — Чамд татагдаж байна
9 сарнай — Үүрд хамт
12 сарнай — Чамайг минийх болооч
24 сарнай — Чамайг үргэлж боддог
50 сарнай — Хязгааргүй, болзолгүй хайр
99 сарнай — Үүрдийн хайр
100 сарнай — Төгс, гүн гүнзгий хайр
🔴 Улаан сарнай — Хайр, хүсэл тэмүүлэл, чин сэтгэл
* Гүн хайр
* Романтик сэтгэл
* Хайртай хүнээ гэсэн халуун мэдрэмж
* “Би чамд хайртай” гэсэн хамгийн сонгодог илэрхийлэл
🌸 Ягаан сарнай — Энхрийлэл, талархал, зөөлөн хайр
* Хүндлэл
* Баярласан сэтгэл
* Эелдэг, зөөлөн хайр
* Найз нөхөд, ээж, эгч дүү, хайртай хүнд өгөхөд тохиромжтой
⚪ Цагаан сарнай — Цэвэр ариун, үнэнч сэтгэл
* Гэмгүй ариун хайр
* Шинэ эхлэл
* Үнэнч байдал
* Хурим, сүй тавилт зэрэгт түгээмэл хэрэглэдэг
🟡 Шар сарнай — Нөхөрлөл, баяр баясгалан
* Дотно нөхөрлөл
* Аз жаргал
* Эерэг энерги
* Хэн нэгэнд баяр хүргэхэд тохиромжтой
🧡 Тоорын/улбар шар сарнай — Бахархал, татагдалт, догдлол
* “Чамайг үнэлдэг”
* Сэтгэл татагдсан байдал
* Амжилтаар нь бахархах