13/11/2025
🌿 Амьдралын энергийн тэнцвэр
Хүний амь биеийн гол үндэс бол Таван Махбод буюу байгалийн таван хүчний энерги юм.
Тэдгээр нь Мод, Гал, Шороо, Төмөр, Ус бөгөөд бүх орон зай, хүн, сэтгэл, бодол бүгд энэ таван энергид захирагддаг.
Эдгээр махбодууд зөв урсаж, харилцан бие биеэ дэмжиж байвал амьдралд урам зориг, тэнцвэр, элбэг дэлбэг байдал бий болдог.
Харин таван махбодийн урсгал зөрвөл ядаргаа, уур, үл ойлголцол, уналт бий болдог.
🌱 1. Мод Махбод:
Өсөлт болон шинэ эхлэл
Махбодийн нөлөө: өсөлт, өрнөл, шинэ санаа
Өнгө: ногоон
Чиглэл: зүүн, зүүн өмнөд
Махбод бэлэгдэл нь: ургамал, модон эдлэл, байгалийн амьд энерги
Тэнцвэргүй үед: уур, ядаргаа, шийдвэргүй байдал үүснэ
💫 Мод махбод нь хөгжил, амьдралын өсөлт, шинэ замын эхлэл юм.
🔥 2. Гал Махбод
Урам зориг ба алдар нэр
Махбодийн нөлөө : халуун, гэрэлтэй байдал, итгэлтэй
Өнгө: улаан, ягаан, улбар шар
Чиглэл: өмнөд
Махбодийн бэлэгдэл нь: лаа, гэрэл, нар, гал
Тэнцвэргүй үед: бухимдал, сэтгэлийн дарамт, хэт улайрал
💫 Галын энерги нь дотоод дөл, урам зориг, амжилтын гал.
⛰️ 3. Шороо Махбод : Тогтвортой байдал болон дотоод амгалан
Махбодийн нөлөө : төвлөрөл, тэнцвэр, найдвартай байдал
Өнгө: шар, хүрэн, элсэрхэг, бор
Чиглэл: төв болон зүүн хойд, баруун урд
Махбодийн бэлэгдэл : чулуун эдлэл, ваар, болор
Тэнцвэргүй үед: сэтгэл санаа тогтворгүй, хэт айдас эсвэл үл итгэл төрдөг
💫 Шороо махбод нь тайван сэтгэл, тогтвортой амьдрал.
⚙️ 4. Төмөр махбод : Төвлөрөл болон шийдвэр гаргалт
Махбодийн нөлөө : хүчтэй, цэгцтэй, сахилга баттай
Өнгө: цагаан, алтлаг, мөнгөлөг
Чиглэл: баруун, баруун хойд
Махбодийн бэлэгпэл : төмөр, зоос, хонх, металл эдлэл
Тэнцвэргүй үед: хэт хянамгай, дотогш зан, уур уцаартай байдал, хэрүүл шуугиан
💫 Төмөр махбод нь шийдвэр, эр зориг, итгэлтэй алхам.
🌊 5. Ус махбодь :
Урсгал болон оюуны ухаарал
Махбодийн нөлөө : уян хатан, мэдрэмжтэй, гүн ухаан
Өнгө: хар, хөх, цэнхэр
Чиглэл: хойд
Махбодийн бэлэгдэл: ус, шил, урсгал, долгион
Тэнцвэргүй үед: айдас, эргэлзээ, сул дорой байдал үүснэ
💫 Усны энерги нь амьдралын урсгал, ухаарал, сүнслэг гүн гэгээ.
🔄 Махбодийн харилцан холбоо
Харилцаа Энергийн утга
🌱 Мод махбод: Гал махбодийг дэмжиж Шинэ санаа урам зоригийг төрүүлдэг
🔥 Гал махбод: Шороо махбодийг дэмжиж Итгэл, урам зориг тогтвортой байдлыг бий болгодог
⛰️ Шороо марбод : Төмөр махбодийг дэмжиж, Тогтвортой байдал амжилт, бүтээмжийг бий болдог
⚙️ Төмөр иахбод: Ус махбодийг дэмжиж Төлөвшсөн оюун ухаан ухааралд хүргэдэг
🌊 Ус махбод: Мод махбодийг дэмжиж Ухаарал дахин шинэ өсөлтийг шинээр төрүүлдэг
🌀 Энэ нь амьдралын тасралтгүй энергийн мөчлөг , “амьдрал урсгалтай, харин урсгал нь тэнцвэртэй байх ёстой” гэдгийг илтгэнэ.