28/09/2024
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?🤔
Хөрөнгө оруулалт гэдэг нь танд ирээдүйд ашиг олгох зорилгоор мөнгө, цаг хугацаа, нөөцөө зарцуулах явдал юм. Монголчууд хөрөнгө оруулалтын талаарх ойлголтод нилээд дутмаг байх шиг санагддаг. Саяхан олон хүн крипто валют буюу койн гаргасан ч, ихэнх нь мөнгөө алдаж, цөөн хэд нь ашиг олсон. Иймд хөрөнгө оруулалт гэж юу болох, ямар төрлүүд байдаг талаар таньд хуваалцъя.
Хөрөнгө оруулалтын төрөл:👍
1. Бонд: Бондын хөрөнгө оруулалт нь бага эрсдэлтэй бөгөөд таны хөрөнгө оруулсан мөнгөнөөс хүү авна. Жишээ нь, 1 сая төгрөг хөрөнгө оруулбал, 10% хүүгийн нөхцөлд улирал тутамд 32,500 төгрөгний ашиг олно.
2. Хувьцаа: Хувьцааны хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэлтэй. Хэрэв та хөрөнгө оруулах компаниа судалбал, амжилттай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Санхүүгийн тайлан, компанийн цаашдын төлөвлөгөө зэргийг судлах шаардлагатай.
3. Үл хөдлөх хөрөнгө: Урт хугацааны хөрөнгө оруулалтанд илүү тохиромжтой. Инфляцын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч жил бүр инфляц нэмэгдэх нь гарцаагүй биш.
4. Крипто буюу койн: Энэ төрлийн хөрөнгө оруулалт хамгийн их эрсдэлтэй. Судалгаа хийхгүйгээр хөрөнгө оруулалт хийх нь хүнд байж болно. Гэсэн хэдий ч, зөв цагт, зөв койнд хөрөнгө оруулбал их ашиг олох боломжтой.
Хэрэв та аливаа нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл, эдгээр номнуудыг уншихыг санал болгож байна.✌️
Эцэст нь, хөрөнгө оруулагч танд амжилт хүсье!😁
#НОМ #ном #Монголдоо #монгол #хөрөнгөоруулалт #хөрөнгө #хөрөнгөоруулагчүндэстэн