Ногоон навч GREEN LEAF Монгол

Call

Ногоон навч GREEN LEAF Монгол Гэр ахуйн болон хэрэгцээт бараа, эрэгтэй, эмэгтэй , хүүхдийн хувцас онлайн худалдаа

25/09/2023
22/09/2023

Хүүхдүүддээ сайн заагаарай. Мэдээж гарцаар л гарна. Бас ногоон гэрлээр л гарна.

Гэхдээ ❗️❗️❗️

- Машинууд зогсохоор л гарна
- Машинууд зогсохдоо жолооч нар чамайг харж байх ёстой (eye contact маш чухал)
- Гарцаар хэзээ ч гүйж болохгүй
- Гарахдаа 2 тийш хэд хэдэн удаа харж, аюулгүй зорчиход бэлэн болоход л гарна
- Урсгал сөрөөд явж байх вий. Тйимээс гарцаар гарч дуустлаа байнга 2 тийш харж байх хэрэгтэй
- Болж өгвөл том хүнийг дагаж гарах
- Хүүхдүүд 2, 3-аараа явахдаа анхаарал бүр сарнидаг. Зам хөндлөн гарахдаа үүнийг анхаарах

- School Police-той газар ч энэ дүрмийг баримтлах ❗️

За ядаж ингээд эхлэвэл амиа алдах аюул хэдэн %-аар буурах байх. Энэ бол бидний л зүгээс хийж чадах зүйлс 🤟

21/09/2023

Ямар их хайраар ургуулсан цэцэг билээ дээ 😭 Согтуу эмэгтэй ч гэх шиг! Яаж тасдаж чадав аа?!

06/12/2019

ТАРХИА БҮЛЭЭН БАЙГАА ДЭЭР БОД...Todko Samson
Зүрхээ халуун байгаа дээр нь хайрла
Зүсээ залуу байгаа дээр нь дурла
“Зовлон чи юу юм бэ?” гэж уужраад
Зүгээр амьд яваадаа баярла

Цус царцаж хөл хөших үе ирнэ, одоо л цэнгэ
Цуг инээсэн хүн үгүй болох цаг ирнэ, очоод тэвэр
Цэцэг нөмөрч өөрөө ч үхэж дуусна, бусдыг уучил
Цэнгэг нуур шиг сэтгэлээ тогтоо, ариун цагаан

Тархиа бүлээн байгаа дээр бод
Толгой гудайхгүй тэнгэр алдал
Тоост хорвоод нэг л өдөр мөр нь үгүй болно
Торгон дээлээр ижийгээ гоёод хамт зургаа татуул

Уушгиа хөхөртөл дураараа дуул
Уруулаа хөндүүрлэтэл хайртыгаа үнс
Унах цаг хэзээ ч ирээ билээ
Уудам ч гэлээ хорвоод мөнхийн юм үгүй
Удахгүй хийнэ гэсэн бүхнээ одоо эхлүүл

Уучлах ёстой бол, одоо
Ухаарах ёстой бол, одоо
Ухрах давших ёстой бол, одоо
Ургах наран өглөө бүр мандахгүй
Чамд мандсан ч
Тэдэнд мандахгүй ч юм билүү

Тэмцэл ялалтын араас яваад
Тэрийгээ зориулах эзэнгүй бол, яах билээ
Төгсгөлийн дараах үлдсэн хугацааг нуруугаараа эдэлнэ
Тийм учраас л, яг одоо

Магадгүй "маргааш" мөнх үргэлжилнэ
Маргааш өөрөө мөнхийн "магадлал"

Мөр минь толгойгоо дааж байгаа дээрээ
Минийх гэх эх оронтой дээрээ
“МӨНХИЙН БИШ”-ээс нэгийг ч болох нь ээ зулгаахаар явлаа
Мөр бадгийг нь чи өөрөө гүйцээ...

14/11/2019

🚩Зорилготой хүн зоригтой! Ихэнхи хүмүүс урсгалаараа амьдарч, өөрийн зорилгыг тодорхой болгож чаддаггүй байна. ⛳️Зорилго тань тодорхой биш бол түүнд хүрэх боломж бага ! Ихэвчлэн бид хүслээ зорилготой андуурдаг . 🏋🏻‍♀️Би мөнгөтэй болмоор байна, бизнес эрхлэмээр байна, турмаар байна, аяламаар байна..... гээд хүслийн цуваа үргэжилсээр байх болно. 👏Харин та 2020 оны 12-р сарын 30 -нд миний жилийн орлого 50 сая, 500 сая төгрөг байна, 👏2020 оны 01-р сарын 01-нд би онлайн бизнес эрхлэнэ, 👏2019.12-р сард 30 хоногт 5 кг турна ,👏2020 оны 10-р сард би 7 хоног Филипин улс руу аялна гэж тодорхойлох нь чухал. Таны зорилго тодорхой байх тусам биелэх боломж ихтэй байдаг. Та яг одоо үзэг, цаас аваад 1 сар, 1 жил, 5 жилийн зорилгоо бичээрэй!
Гэж байна шүү НАВЧНУУДАА 🍃🍀🍃

30/10/2019

Маргааш бол маш чухал өдөр. Таны өгсөн хандив Ид Шидтэй байгууллагуудын ачаар хоёр дахин нэмэгдэж орох гэж байгаа 😊

Өнөөдрийг хүртэл цугласан хандив маань одоогоор ийм хөөрхөн сүндэрлээд босчихсон байгаа :)

Хэрэв "Ид Шидийн Орон 1" дээр та очиж байсан бол хэмжээг нь мэдэж байгаа байх, харин энэ Улиастайд баригдаж буй нь даруй 3 дахин том бүтээн байгуулалт байгаа. Дууссаных нь дараа энд хүүхдүүд хамгаалагдаад, амьдраад, тоглоод байж байхыг харах ямар гоё мэдрэмж гээч, та үүний нэг хэсэг байж чадна :)

Та одоо 12:00 цагаас маргааш шөнийн 12:00 цаг хүртэл үргэлжлэх "Өгөх Өдөр"-т өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл дараах данс руу хандивлаарай :)

Хаан банк 5011455609- Лантуун Дохио ТББ

Хамтдаа Ид Шидтэй ах эгч болцгооё ❤️

24/06/2019

14/05/2019

Татаж унах шахлаа. =))Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн тэнцвэрлэг хүмүүстэй хотоор шалгаруулсан тухай мэдээлэл дэлхийн олон улсын хэвлэлүүдээр гарсан байна. Энэ талаар судалгаа хийхээр Австралийн нэгэн судлаач Монголд ирж ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн чиглэлээр судлан судалгааныхаа эхний хэсгийг хэвлүүлснийг олж уншлаа.Нэгд сэтгэлзүйн тэнцвэрт байдал. Үүнийг цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөр тайлбарласан байна. Өчигдөр нь нэмэх 20 хэмтэй нар шарж байсан боловч маргааш нь -10 хүйтэрч цасаар шуурч байхад түүнийг онц ноцтой үзэгдэл гэж хариулсан нэг ч хүн байсангүй гэнэ. Мөн үүнийг бас үнийн өсөлтөөр тайлбарлажээ. Өмнө нь 200 төгрөг байсан өндөг өнөөдөр 500 төгрөг болон өсөхөд хүмүүсийн цочирдлын зэрэг тэгтэй тэнцүү байсан байна.Энэ бүхнээс Улаанбаатарчууд сэтгэлзүйн хувьд гойд тэнцвэртэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.Дараагийн судалгааг биеийн тэнцвэр дээр үндэслэн хийсэн байна.Энэ хэсгийн эхний судалгааг нийтийн тээврийн абтобуснуудад хийжээ. Үүнд цагт 60-70 км цагийн хурдтай хурдалж явсан автобус гэнэт тоормозлон зогсоход унаж ойчсон нэг ч хүн байгаагүйгээр үл барам хүмүүсийн царайд инээмсэглэл тодорч байсан нь уг судлаачид гоц гойд мэдрэмж бас ч бага зэргийн айдас, үл ойлгох зүйлийг үлдээсэн байна. Мөн тэдгээр хүмүүсийн зарим нь урагшаа бүтэн нэг эргээд хөл дээрээ тавхийтэл буусанд нь нүдэндээ ч итгэж чадаагүй ажээ. Мөнгө хураагч болон жолоочийн аман сүрдүүлэг доор тэдгээр хүмүүс сэтгэлзүйн болон биеийн тэнцвэрээ тэгтлээ хадгалж байгаа нь гайхамшиг юм гэж тэмдэглэжээ. Мөн буудлаас хөдөлж байгаа автобуснаас үсрэн буугчид Америкийн цэргийн эрэлхэг шүхэрчид мэт харагдсан гэдгийг нэмж дурьдсан байна.Энэ хэсгийн дараагийн хэсгийн судалгааг саяхны бороо цас ээлжлэн орсон өдрүүдэд хийсэн байна. Тэрээр ингэж бичжээ. Энэ өдрүүдэд Улаанбаатар сонгодог бүжгийн урлагийн асар том ордон мэт болов. Явган хүний зам талбай, машины зам зогсоолууд усанд нилэнхүйдээ автсан бөгөөд хаашаа л харна дэлхийн сонгодог урлагийн гайхамшгуудын охь болсон балетын зогсолтоор зогссон, харайсан, үсэрч дүүлсэн хүмүүсээр хот дүүрсэн байлаа. Мөн хамгийн гайхалтай нь нэг ч хүн усанд хөлөө дүрэн нороогүй бөгөөд малын махаа хэтрүүлэн зооглодог том хүдэр биетэй монголчуудаас ийм ур чадвар гарна гэж төсөөлсөнгүй явлаа. Магадгүй олон жил ах дүүгийн харилцаатай байхад нэвтэрсэн дэлхийд тэргүүлэх Оросын балетын урлагын нөлөө бизээ гэж тэмдэглэсэн байна.Энэ бүх судалгааг Улаанбаатар хотын даргад танилцуулсан бөгөөд тэр мөн өөрийн гайхамшигт тэнцвэрээ харуулан инээмсэглэж байсан бөгөөд энэ бүхэн нь оршин суугчдынхаа эрүүл мэндэд зориулан хотын захиргаанаас хийж байгаа ажлын нэгэээээээхэн хэсэг нь юм гэж хэлсэн байна.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97689012004

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ногоон навч GREEN LEAF Монгол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share