Tea moment - Цайны соёл

Tea moment - Цайны соёл “Бид зөвхөн цай зардаггүй. Бид нэг аяга тайван мөчийг хүргэхийг хүснэ.” 🌱🍵
Slow down. Sip life 🍃

29/08/2026

Эрүүл бие, саруул ухааны нууц нь Өнгөрсөнд харамсалгүй, Ирээдүйд санаашрахгүй, яг одоо ухамсартай амьдрахад оршино

***
Хаа ч очсон хүн өөртэйгөө л байна.

Харанхуй нэмэх тусам жинхэнэ гэрэл тодордог

***
Хүмүүс намайг ойлгохгүй байна гэж бухимдахын оронд “Би хүмүүсийг ойлгохгүй байгаа юм биш биз гэж” санаа зов.

***
Үргэлж нарлаг өдрүүд цөл бүтээдэг.

***
Сэтгэлээ өөдрөг байлгая гэвэл нуруугаа тэгшил.

***
Зам мөр гэдэг үгэнд автах хэрэггүй, өдөр тутмын үйлдэл хийгээд хандлага чинь өөрөө зам мөр болно.

***
Байдаг л зүйлс гайхамшиг болж хувирахыг жинхэнэ залбирал гэнэ.

Бүгдийг ойлгоно гэдэг нь бүгдийг нигүүлсэнэ гэсэн үг
#АгнистынГэгээ

28/08/2026

Pu er tea latte 😀

Манайханы хамгийн түгээмэл хэрэглэдэг "Ногоон цай"🍃 Ногоон цайг хэрхэн зөв найруулах вэ?Ногоон цайны амтыг мэдрэхэд хамг...
15/08/2026

Манайханы хамгийн түгээмэл хэрэглэдэг "Ногоон цай"
🍃 Ногоон цайг хэрхэн зөв найруулах вэ?

Ногоон цайны амтыг мэдрэхэд хамгийн чухал зүйл бол хэт халуун ус хэрэглэхгүй байх юм.

🍵 1. Цайны хэмжээ
200–250 мл усанд 2–3 гр ногоон цайны навч хэрэглэнэ.

💧 2. Усны температур
75–80°C орчим ус тохиромжтой.
Буцалсан усыг шууд хийхээс зайлсхий — хэт халуун ус цайг гашуун, ширүүн амттай болгож болно. Энэ манайханы хамгийн түгээмэл гаргадаг алдаа 🙏🏻

⏳ 3. Хандлах хугацаа
Эхний удаад 1–2 минут хандлаарай.
Амт нь сул байвал дараагийн удаа хугацааг бага зэрэг нэмэгдүүлж болно.

🌿 4. Навчаа дахин найруулах
Сайн чанарын ногоон цайны навчийг 2–3 удаа дахин найруулж болно.
Дахин найруулах бүрд амт, үнэр нь бага зэрэг өөрчлөгдөнө.

✨ Жижигхэн зөвлөгөө:
Цайгаа яаран уух хэрэггүй.
Навч дэлгэгдэж, үнэр нь аажмаар өөрчлөгдөхийг ажиглаарай.

Slow down, sip life. 🍵

#НогоонЦай #ЦайНайруулах

🌿 Өнөөдөр өөртөө 10 минут бэлэглэ.Амьдрал үргэлж яарах шалтгаанаар дүүрэн байдаг.Гэхдээ нэг аяга сайн цай бол“түр азна” ...
15/08/2026

🌿 Өнөөдөр өөртөө 10 минут бэлэглэ.

Амьдрал үргэлж яарах шалтгаанаар дүүрэн байдаг.
Гэхдээ нэг аяга сайн цай бол
“түр азна” гэж чимээгүйхэн сануулдаг.

Уур савсаж буй аягандаа анхаарлаа төвлөрүүл.
Анхны үнэрийг мэдэр.
Эхний балгыг яаралгүй амтал.

Заримдаа хамгийн үнэ цэнтэй мөчүүд
юу ч хийхгүйгээр,
зүгээр л тайван сууж цайгаа уухад төрдөг.
Slow down. Sip life 🍃🍵

15/08/2026

Амьдрал улам хурдсаж байна.

Бид бүгд хаа нэг тийшээ яарч, хийх зүйлсийнхээ араас тасралтгүй гүйдэг.

Тиймээс бид нэг жижигхэн зүйл бүтээхийг хүссэн.

Нэг аяга цай.
Нэг амьсгаа.
Нэг тайван мөч.

Энд цай бол зүгээр нэг ундаа биш.
Өөртэйгөө дахин уулзах боломж.

🍃 Slow down, sip life.

Манай хуудсанд тавтай морил.
Удахгүй дэлхийн шилдэг цайнуудаас сонгон хүргэх болно.🌱🌱🌱🫖

Address

Монгол улс
Ulaanbaatar
1224

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tea moment - Цайны соёл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share