15/09/2026
1. Том дугуй суурилуулсны дараа хурд хэмжигч 80 км/ц зааж байхад бодит хурд яагаад илүү өндөр байж болох вэ?
A. Хөдөлгүүрийн эргэлт нэмэгддэг
𝐁. Дугуй нэг эргэлтээрээ илүү урт зам туулдаг
C. Тоормосны систем хурдыг нэмэгдүүлдэг
D. Хурдны хайрцаг автоматаар нэг араа бууруулдаг
2. Автомат хурдны хайрцагтай машинаар уруудаж явахдаа яагаад N араанд хийх нь тохиромжгүй вэ?
A. Хөдөлгүүр шууд унтардаг
𝐁. Хөдөлгүүрийн тоормослолт алдагдаж, тоормосонд ирэх ачаалал нэмэгддэг
C. Дугуйн даралт автоматаар буурдаг
D. Машин ухрах араанд шилждэг
3. AWD ба 4WD-ийн хамгийн гол ялгаа аль нь вэ?
A. AWD зөвхөн урд дугуйгаа хөтөлдөг
𝐁. 4WD нь ихэвчлэн жолоочийн сонголтоор 2 эсвэл 4 дугуйн хөтлөгч ашиглах боломжтой
C. 4WD зөвхөн хотод ашиглагддаг
D. AWD-д дифференциал гэж байдаггүй
4. Тоормос гишгэхэд жолоо чичирвэл хамгийн түрүүнд аль эд ангийг шалгах вэ?
A. Радиатор
B. Форсунк
𝐂. Тоормосны диск
D. Бензин насос
5. Машин нэг тал руугаа байнга булаагаад байвал хамгийн түрүүнд юуг шалгах нь зөв бэ?
A. Хөдөлгүүрийн тос
𝐁. Дугуйн даралт, элэгдэл болон тэнхлэгийн тохиргоо
C. Шатахууны октан
D. Аккумуляторын хүчдэл
6. Эргэлт хийх үед “тачигнах” чимээ гарвал аль эд ангийг шалгах нь зөв бэ?
A. Радиаторын сэнс
B. Амортизатор
𝐂. Таван бул
D. Очлуур
7. Машин овон товон дээгүүр явахад “тог тог” дуу гарвал аль хэсэгтэй холбоотой байх магадлалтай вэ?
A. Форсунк
𝐁. Тогтворжуулагчийн холбоос, шарнерь, тэнхлэгийн гарын резин зэрэг түдгэлзүүлэлт
C. Яндангийн катализатор
D. Хурдны хайрцгийн тос
8. Машин хүч муудаж, өмнөхөөсөө хурд авахгүй бол аль нь боломжит шалтгаан вэ?
A. Арын гэрлийн чийдэн
B. Дугуйн өнгө
𝐂. Агаарын шүүлтүүр, түлшний систем, очлуур, форсунк эсвэл мэдрэгчийн асуудал
D. Салхины шилний шингэн
9. Автомат хурдны хайрцагтай машинаар явах үед N араанд хийх нь шатахуун заавал илүү хэмнэдэг үү?
A. Тийм, бүх тохиолдолд
B. Зөвхөн 60 км/ц-аас дээш үед
𝐂. Үгүй, орчин үеийн машинууд D горимд өөрөө шатахуун зарцуулалтыг бууруулах боломжтой
D. Зөвхөн өвөл хэмнэдэг
10. Машины аккумуляторын гэрэл асвал зөвхөн аккумуляторыг солих нь зөв үү?
A. Тийм, үргэлж аккумуляторын гэмтэл
𝐁. Үгүй, генератор, ремень болон тэжээлийн системийг мөн шалгах хэрэгтэй
C. Зөвхөн дугуйг шалгана
D. Хөдөлгүүрийн тосыг солино
11. ABS-тэй машинд яагаад тоормосыг олон дахин шахах шаардлагагүй вэ?
A. ABS тоормосыг автоматаар хүчтэй болгодог
𝐁. ABS дугуй түгжигдэхээс сэргийлж тоормосны даралтыг өөрөө хурдан тохируулдаг
C. Тоормосны шингэн өөрөө даралт үүсгэдэг
D. Дугуй эргэхээ больдог
12. Машины дугуйн хэмжээг үйлдвэрлэгчийн зааснаас их хэмжээгээр өөрчилбөл аль асуудал үүсэж болох вэ?
A. Зөвхөн машины үзэмж өөрчлөгдөнө
B. Хөдөлгүүрийн гаргах хүч нэмэгдэнэ
𝐂. Хурд хэмжигч, гүйлтийн заалт болон зарим аюулгүй байдлын системийн ажиллагаанд зөрүү үүсэж болно
D. Шатахууны зарцуулалт багасна
13. Машин эргэлт хийх үед дугуйнуудын эргэлтийн хурд яагаад өөр байдаг вэ?
A. Хөдөлгүүрийн цилиндрүүд өөр өөр хурдтай ажилладаг
𝐁. Дотор талын дугуй гадна талын дугуйгаас богино зам туулдаг
C. Тоормос бүх дугуйг өөр өөр хүчээр барьдаг
D. Дугуйн даралт автоматаар өөрчлөгддөг
14. Машин уруу газар явах үед L буюу бага арааг ашиглахын гол давуу тал юу вэ?
A. Машины дээд хурдыг нэмэгдүүлнэ
B. Шатахууны савыг хөргөнө
𝐂. Хөдөлгүүрийн тоормослолтыг ашиглаж, машиныг хянахад тусална
D. Тоормосны накладыг автоматаар шинэчилнэ
15. Турбо хөдөлгүүртэй машиныг удаан, өндөр ачааллаар явсны дараа шууд унтраахад ямар асуудал үүсч болох вэ?
A. Дугуйн даралт шууд буурна
𝐁. Турбо хэт халсан үед тосолгоо, хөргөлтийн нөхцөл муудаж эдэлгээнд сөргөөр нөлөөлж болно
C. Хурдны хайрцаг түгжинэ
D. Тоормосны шингэн буцална