24/08/2026
🌷 ЗӨВЛӨГӨӨ 3
🌿 Бас нэг анзаарсан зүйл нь…
ДАРХЛАА, ХУМС
Хүүхэд цэцэрлэгт ороод олон хүүхэдтэй харьцаж эхлэхээр ханиад, томуу хүрэх нь арай ихэсдэг юм байна лээ. Тиймээс гэрийн нөхцөлд нь сайн амраах, зөв хооллох, шингэн сайн уулгах зэрэг өдөр тутмын дадлаар нь дархлааг нь дэмжих хэрэгтэй юм байна гэж бодсон. 🤍
Хүүхдийнхээ дархлааг дэмжихэд юу тохирдогийг ээж аавууд өөрсдөө мэддэг дээ. 😅 Тэр аргаараа л хүүхдээ дэмжээд явбал зүгээр болов уу.
Мөн хумсыг нь тогтмол шалгаж, авч байх их чухал санагдсан. Би өмнө нь долоо хоногт 2 удаа авдаг байсан бол цэцэрлэгт орсноос нь хойш өдөр бүр өөрөө шалгаад, ургасан байвал аваад оруулдаг болсон. 😅
Багш нар маань олон хүүхэдтэй ажилладаг болохоор хүүхэд бүрийн хумсыг өдөр бүр шалгаж амжихгүй шүү дээ. Хүүхдүүд тоглож байгаад тоглоом булаацалдах, түлхэлцэх, гараараа татах зэрэг жижиг зүйлээс болж бие биенээ маажих, урах үе ч гардаг юм байна лээ.
Тийм болохоор бид ээж аавынхаа зүгээс өөрсдөөсөө шалтгаалах жижиг зүйлсээ сайн хийгээд явбал хүүхэд маань олон хүүхэдтэй хамт байж, нийгэмшиж, бусадтай харилцаж, олон зүйл сурч байгаа нь үнэхээр хөөрхөн санагдсан. 🥹❤️
Ер нь цэцэрлэгт оруулахад санаа зовох зүйл их байдаг ч хүүхэд маань өдөр ирэх тусам өөрөө өөрчлөгдөж, бие дааж, найз нөхөдтэй болж, шинэ зүйлс сурч байгааг харах үнэхээр гоё юм байна лээ. 🌷
😅 Заа, толгойд орсон зүйлсээ 3 хуваагаад оруулчихлаа кк. Нэг дор бүгдийг нь биччихвэл хэт урт болох гээд, санаанд орсон туршлага, хэрэгтэй санагдсан зүйлсээ бага багаар нь хуваалцлаа.
Мэдээж хүүхэд бүр өөр, цэцэрлэг бүрийн шаардлага ч өөр болохоор манай туршлага та бүхэнд яг адилхан байна гэсэн үг биш шүү. 🥰
Нэмэх, засах зүйл байвал доор хуваалцаарай. Бусад ээжүүдэд маань ч хэрэг болно. ❤️