Номын сэтгэгдэл

Website

Номын сэтгэгдэл Уншсан ном бүрээс төрсөн сэтгэгдлээ энд хуваалцаж байна. 💚📚💚

"Цагаан Хоолтон Хан Ган"Энэ номыг уншаад айдас, харамсал нэг тийм гол зурсан мэдрэмж төрсөн ба сэтгэл зүйн боловсролыг х...
10/08/2025

"Цагаан Хоолтон Хан Ган"
Энэ номыг уншаад айдас, харамсал нэг тийм гол зурсан мэдрэмж төрсөн ба сэтгэл зүйн боловсролыг хүн бүхэн хурдан түгээх юм сан гэх бодлыг минь улам нэмэгдүүлсэн ном.Сэтгэл зүйн хэрэгцээ ба халуун дотно мэдрэмжийг гэр бүлээсээ мэдэрч, мэдрүүлэх нь чухал.Хайрлуулах, хайрлах хэрэгцээ, Аюулгүй байдлын хэрэгцээ, Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ, Үнэ цэнтэй байх хэрэгцээ гэх мэт.Үүнийг мэдрүүлэх мэдрэхийн тулд хүн амьдардаг юм шиг.
Энэ хэрэгцээ хүүхэд насанд хангагдахгүй бол хүний сэтгэл яаж шархалдаг үр дүнг "Цагаан хоолтон Хан Ган " номноос уншиж сонирхоорой.

💕Тэгэхдээ бүх зүйлд гарц байдаг асуудал байвал хэн нэгэнд хандаж ярилцаж байгаарай. Бүгд нь баярлалаа🥰

Сайн байна уу?"Номын сэтгэгдэл” хуудаснаас мэнд хүргэж байна.Энэхүү page-ийн зорилго нь уншсан номоосоо төрсөн сэтгэгдлэ...
05/07/2025

Сайн байна уу?
"Номын сэтгэгдэл” хуудаснаас мэнд хүргэж байна.
Энэхүү page-ийн зорилго нь уншсан номоосоо төрсөн сэтгэгдлээ бичиж, бусадтай хуваалцах, хамтдаа хөгжиж суралцах явдал юм.
Голчлон хувь хүний хөгжлийн болон сэтгэл судлалын чиглэлийн номыг хамтдаа уншиж, өөрийн дотоод ертөнц рүү өнгийж, асуултдаа хариулт хайдаг хүмүүст зориулагдсан.
Хэрвээ та өөрийгөө номоор дамжуулан танин мэдэхийг хүсдэг бол #НомынСэтгэгдэл хуудсыг дагаарай. Хамтдаа уншиж, хөгжиж, өсөцгөөе.
Өөрийгөө номоос судалъя.

"Сиддхарта"  Энэ номыг сонирхоод уншаад үзээрэй нэг ч гэсэн хүнийг эргэцүүлэн бодуулж эрэл хайгуул хийхэд нь сэдэл болно...
02/07/2025

"Сиддхарта"
Энэ номыг сонирхоод уншаад үзээрэй нэг ч гэсэн хүнийг эргэцүүлэн бодуулж эрэл хайгуул хийхэд нь сэдэл болно гэж найдаж байна.Өөрийнхөө тухай бодоход сэдэл өгөх ном.Хэрвээ та өөрөөсөө ганц асуулт асуудаггүй дандаа бусдаас хариултаа хайдаг бол одоо өөрийхөө дотор луу нэг өнгийгөөд өөрийгөө өөрөө тодорхойлох гээд нэг үзээрэй.Ер нь бол өөртэйгөө ярилцан гэсэн үг.Номноос ойлгосон зүйлээ товч бичье
1.Өөрийгөө сонсох-Гадаад хүрээлэн байгаа зүйлээс бус дотроосоо өөрийгөө мэдрэх.Жишээ нь Миний давуу тал, би өөрийгөө юу гэж боддог гэх мэт өөр дээрээ төвлөрөх.
2.Бусадтай харилцах харилцаа-Хүний сайн талыг олж хардаг нүдтэй байгаараа.Хэрвээ сайн талыг нь олж харсан бол хэлж урамшуулж байгаарай. Энэ нь хүнийг хайрлахад суралцаж буй чиний нэг давуу тал. Тэгэхдээ үнэн бодитой байх.
3.Хүн өөрийнхөө явсан замыг өөр л мэддэг. Алдахгүй хүн гэж байхгүй гагцхүү яагаад нэг алдсан алдаагаа дахин дахин давтаад байгаагаа эргэцүүлэн бодож өөр өөрийгөө сонсдог нэгэн байгаарай. Хүнийг хайрлаж байна гээд тэр хүнд бүгдийг нь зааварчилж алдаж болохгүй гээд өмнөөс нь хялбарчлахгүй.Хүн өөрөө мэдэрч байж ойлгодог юм байнлээ.Миний бусад хийж чадах ганц зүйл нь тэр хүнийг сонсож өгөх💞 Баярлалаа .
Бүгд амьдрах гээд хичээж байгаа нь үргэлж харагддаг шүү. Амжилт🥰
#Номын сэтгэгдэл
#Номноос суралцсан
#Өөртэйгөө ярилцъя
#Эрэл хайгуул

Address

Erdenet
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Номын сэтгэгдэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category