Галт бүсгүй

Галт бүсгүй Монгол хүмүн бүр 3000 шидтэй төрдөг😇

Хүүхдүүдээ яаж өөрийгөө ХАЙРЛАЖ сургах вэ?1. Алдаа гаргах нь зүгээр гэдгийг эртхэн ойлгуул, мятрашгүй өөртөө итгэлтэй хү...
26/04/2026

Хүүхдүүдээ яаж өөрийгөө ХАЙРЛАЖ сургах вэ?

1. Алдаа гаргах нь зүгээр гэдгийг эртхэн ойлгуул, мятрашгүй өөртөө итгэлтэй хүүхэд ингэж л бүтдэг.

2. Сайхан үг хүүхэддээ байнга хэлж бай. Таны үг л тэдэнд сөрөг амьдралд гэрэл болдог

3. Үр дүнг биш хичээл зүтгэлийг нь магт!
Хичээдэг байх нь амжилттай хүний хамгийн чухал чадвар юм

4. Өөртөө хэрхэн анхаарал тавьж байгаагаа хүүхэддээ харуул. Танаас тэд ирээдүйд биеэ яаж авч явахыг сурдаг.

5. Мэдрэмжээ хуваалцаж сурга. EQ чадвар үүнээс эхэлдэг.

6. Хобби сонгоход нь тусал
Дуртай зүйлээ хийх нь тэднийг аз жаргалтай болгодог.

7. Тэднийгээ аль болох анхааралтай сайн сонс. Тэдний хэлж байгаань ямар чухал, ач холбогдолтой гэдгийн багаас нь ойлгуул! Тэд ч үгний хүчийг ойлгодог хүмүүс болж өснө

8. Хайртай гэдгээ дахин дахин хэлж бай. Хамт байх хугацаа багассаар л байгаа шүү дээ

9. “Үгүй” гэж итгэлтэй хэлж сурга. Хил хязгаар гэдэг ойлголтыг багаас нь тогтоох нь зүгээр.

10. Жижиг амжилтыг нь тэмдэглэ. Жижиг зүйлээс таашаал авч чаддаг хүн хамгийн аз жаргалтай байх боломжтой

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

02/11/2025

Одоо цагтаа л төвлөр💚
Бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч үзэсгэлэн гоог нь мэдэр
Танд харагдаж байгаа бүхэн
Үнэртэж байгаа бүхэн
Мэдрэгдэж байгаа бүхэн яг одоо л оршиж байна...

Аз жаргал энд л оршдог тул яг одоо л амар амгалан байж дотоод хүнтэйгээ ярилцаарай

30/10/2025

#Үгийн ид шидийг #Монголчууд ашигладаг байсан😍😍
#манифест хийх гэж хичээх хэрэггүй бид аль хэдийнээ ашигладаг байсан зүйл учраас зөвхөн зөв болгоод сэргээхэд л болно😊😉

АРСЛАН МЭТ НОЁДЫГ БАРС МЭТ ТҮШМЭД ДАГАХБАРС МЭТ НОЁДЫГ ИРВЭС МЭТ ТҮШМЭД ДАГАХИРВЭС МЭТ НОЁДЫГ ЧОНО МЭТ ТҮШМЭД ДАГАХЧОНО ...
29/10/2025

АРСЛАН МЭТ НОЁДЫГ БАРС МЭТ ТҮШМЭД ДАГАХ
БАРС МЭТ НОЁДЫГ ИРВЭС МЭТ ТҮШМЭД ДАГАХ
ИРВЭС МЭТ НОЁДЫГ ЧОНО МЭТ ТҮШМЭД ДАГАХ
ЧОНО МЭТ НОЁДЫГ ҮНЭГ МЭТ ТҮШМЭД ДАГАХ...

29/10/2025
 -д хандахад ер нь бол хорвоогоор дүүрэн хамгийн эмзэг сэдвээр хөндөж ярьдаг, асуудаг, бүр чи аавгүйшдээ гэж шоолж инээд...
09/10/2025

-д хандахад ер нь бол хорвоогоор дүүрэн хамгийн эмзэг сэдвээр хөндөж ярьдаг, асуудаг, бүр чи аавгүйшдээ гэж шоолж инээдэг хүүхэд,хөгшид, үеийнхэн бүгд байдаг. Энэ үе эхэндээ хэцүү ч яваандаа дархлаа суучихдаг. Хорвоогийн үнэн зүйлийн өмнө би ийм тийм гээд хамагаа тоочоод суусан ч ийм хүмүүс байсаар л байдаг. Үүгээрээ цаг хугацаа өнгөрөх тусам чиний оюун ухамсар дээшилж ийм мэт хүмүүсийг тоохоо болино. ,
Аан харин Монгол хүмүүс минь дээ. YouTuber байхаараа ном гаргаж болдоггүй, YouTuber байхаараа бусдын шүүмжээр амьдрах ёстой мэт бүү нэг нэгэндээ хатуурхаач дээ. Гадуур энэ охиноос гадна өчнөөн хүүхдүүд аавгүй ээжгүй гэдгээрээ цоллуулж, шоолуулж өсөж байгаа. Олны танил нь камерийн өмнө уйллаа. Өсөж байгаа ирээдүйдээ сайхан зүйлсийг өөрсдийн биеэр өөрсдийн үг үйлдлээрээ ухааруулан таниулаач дээ.
Хүнийг ингэж хайрладаг
Хүнд ингэж сайхан үг хэлдэг, ингэж урам хайрладаг.
Сайнтай муутай хорвоод ийм зүйлсийг хараагүй мэт өнгөрөө, ийм зүйлсийг шагшин магтаж яв, ийм зүйлд сэтгэлээ гарга гэдгээ өөрсдөө зөв ялгачихаад дараа нь үр хүүхэд Нийхэмдээ үлгэрлэж явмаар байнаа. Үе тэнгийн ээж аавуудаа, өөрөөс минь дээд үеийн хүмүүс минь бусдыг хайрлах хайраа түгээж амьдарцгаамаар байнаа❗❗❗❗

Хэнтэй  ууж идэхээ бодож цээрлэХэнд нууцаа ярихаа нягталж цээрлэХэнтэй нөхөрлөхөө тандаж цээрлэХэрэггүй үгэнд харам байж...
06/10/2025

Хэнтэй ууж идэхээ бодож цээрлэ
Хэнд нууцаа ярихаа нягталж цээрлэ
Хэнтэй нөхөрлөхөө тандаж цээрлэ
Хэрэггүй үгэнд харам байж амаа цээрлэ

Өглөг нүдээ олох эсэхийг бодож цээрлэ
Өр ирээдүйг тушаж мэднэ хямгадаж цээрлэ
Өнөөдрийг маргаашаас илүүд үнэлж гамнаж цээрлэ
Өнгөт орчлон зуурдхан юм шүү аливааг хойшлуулахыг цээрлэ

Хээр гадаа хэвтэрийн газрыг тандаж цээрлэ
Хэлгүй , нүдгүй ч уул усаа хүндэлж цээрлэ
Хэрхэх учраа эс олох бөгөөс бодлоо цэгцэлж цээрлэ
Хэний ч өмнөөс чи амьдраагүй тул гомдлыг цээрлэ!!!

Цэгцтэй бодол амьдралд тустай тул
Цээрлэх ёсон амьдралын хүрдэн учир
Бодлоо цэгцэлж, болохгүйг цээрлэ !



06/10/2025

Амар амгалан гэдэг
Хүсэл мөрөөдөлтэй
Түүний төлөө хөдлөх зүрхтэй
Бүтээх бүтээлтэй
Бүтээлээ хараад таашаах мэдрэмжтэй амьдрахыг хэлнэ



#Бясалгал

ӨГЛӨГ1️⃣ Биеийн өглөг   Энэ нь бусдын төлөө өөрийгөө золиослох, өөрийг умартан махан биеээрээ бусдыг гэх үйл  2️⃣Сэтгэли...
05/10/2025

ӨГЛӨГ

1️⃣ Биеийн өглөг
Энэ нь бусдын төлөө өөрийгөө золиослох, өөрийг умартан махан биеээрээ бусдыг гэх үйл
2️⃣Сэтгэлийн өглөг
Энэ нь бусдад чин үнэнхүү сэтгэлээр халамж , анхаарал тавих
3️⃣Нүдний өглөг
Энэ нь сайн сайхан харц , өрөвдөж хайрлах харц , энэрэн нэгүүлсэнгүй гэх мэт
4️⃣Нүүрний өглөг
Энэ нь тааламжтай инээмсэглэл , ялдам сайхан ааш авир
5️⃣Үгний өглөг
Энэ нь урамшуулах , зоригжуулах , сургах , сэтгэх сэргээх , чин сэтгэлийн яриа гэх мэт . Энэ нь асар их хүчтэй өглөг болдог
6️⃣Суудлын өглөг
Энэ нь хөгшин ядарсан хүмүүсийг , өвчтэй хүн , хүүхэд нялхаст суудал тавих , хөлийг амраах буян , хүндлэх хүндлэл тус болох
7️⃣Орон байрны өглөг
Энэ нь ядарсан нэгэнд хоноглох , амрах , унтах ор дэвсгэр зэргийг өгөх , явуулын хүнийг хонуулах , хооллож ундлах , даарсан хүнийг дулаацуулах
Эдгээр нь бага гэлтгүй бүгд буян болно . Буяныг их бага гэлтгүй хэмжих боломжгүй юм .
Гуйсан хүн, гуйж гуйж өгсөн хүн эсвэл албаар юм өгөх нь жинхэнэ өглөг биш харин гуйгаагүй байхад нь өглөг өгдөг , хариу хардаггүй , өгсөндөө харамсдаггүй , өгсөндөө бардамнадаггүй , бусдад өгч чадсандаа баясч чин үнэнхүйгээр өгч чадсан цагт тэр нь хэмжээшгүй их өглөг болно муй🙏🙏🙏

Address

Хан-уул Дүүрэг 16-р хороо
Ulaanbaatar
0

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Галт бүсгүй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share