02/02/2026
🌕 Шинийн арван тавны билэгт сайн өдөр
Сар дүүрэн, сэтгэл дүүрэн байж
Санаа зориг тань цэлмэн
Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
Гал голомт тань өөдөө бадран
Гэр бүлийн инээд цалгин
Эрүүл энх, элбэг баян
Энэрэл нигүүлсэл дэлгэрэх болтугай.
Өрх гэрт тань өлзий хутаг тогтож
Өөдлөн дэвжихийн ерөөл ивээл
Шинийн арван тавны цагаан буян
Ширхэг бүрээрээ дэлгэрэх болтугай 🙏🙏🙏