29/05/2026
Сайн байцгаана уу гадаад улсад суугаа нутаг нэгт ахан дүүсээ,
Бидний хэсэг нөхөд Герман улсад олон жил ажиллаж хөдөлмөрлөсний эцэст гадаадад тулгардаг байнгын асуудлуудыг хамгийн хялбар аргаар шийдэхийг зорилоо. Энэ үйлсэд Монгол хүн бүхний оролцоо хэрэгтэй байгаа учир өнөөдөр гадаад дахь та бүхэндээ хандахаар шийдлээ.
Шинээр ирэн сурч, суурьшиж буй Монгол ахан дүүсүүддээ хурдан хөлөө олж аж амьдралаа залгуулахад нь тус болох нь бидний бас нэгэн үүрэг билээ.
Иймд та бүхэн маань манай хуудсанд бүртгүүлж мэддэг гадаад дахь Монгол гэх тодотголтой бүх салбар үйлчилгээг цуглуулахад тус нэмрээ оруулна гэж найдаж байна. (Монгол зоогийн газар, эмч, орчуулагч, жолооч, хөтөч гэх зэрэг..) Бид гадаад дахь элчин сайдын яамнуудтай болон Миат зэрэг байгууллуудтай хамтран ажиллахад бэлэн болоод байна.
Энэ БАЙНА УУ төслийн талаар:
Энэхүү BNU (www. bnu .mn) аппликэйшны зорилго нь дэлхий даяарх монгол үйлчилгээ эрхлэгчдийн баталгаажсан лавлах бөгөөд улс, аймаг, хотоор эрэмбэлэгдсэн тул найдвартай мэдээлэл, тусламж, үйлчилгээ, түүнчлэн нарийвчилсан зарыг эх хэлээрээ Монголчууд бид хоорондоо хурдан солилцон авах юм.
Жишээлбэл:
Мэдээ мэдээлэл, арга хэмжээний хуанли, ажлын байр болон түрээсийн зар, хотоос хот руу хамтран зорчих, хоорондоо танилцах болон илгээмж хүргэх, хүргүүлэх, түүнчлэн арга хэмжээн тасалбар цахимаар худалдах зэрэг маш өргөн сонголттой.
Товчхондоо, дэлхийд тархан амьдарч буй монголчуудыг хооронд нь холбон нэгтгэх, өөрсдийн үндэсний цахим сүлжээтэй болох нь бидний гол үүрэг мөн.