29/01/2026
АРХАНГАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 8, АВАРГА СААЛЬЧИН 2 ТОДОРЧЭЭ
Улсын аварга малчин шагналыг 1962 оноос олгож эхэлсэн бөгөөд улсын аварга малчин нь шагналынхаа дагалдах урамшуулалд уламжлалт улаан халз бүхий гэрээс гадна хөдөлмөр хөнгөвчилсөн дэвшилтэт тоног төхөөрөмж, ашиг шим өндөртэй эцэг мал зэргээс сонголт хийх боломжтой аж.
Энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн санаачилгын дагуу “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулсан байдал, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, улсад төлсөн татварын хэмжээг голлох үзүүлэлт болгон тодруулж буйгаараа онцлог юм.
Энэ удаад Архангай аймгаас дараах эрхмүүд шалгарсан байна.
🇲🇳 Монгол Улсын аварга малчин:
1. Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Цэрэндоржийн Ганбат
2. Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Цогтбаатар
3. Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Машийн Пүрэв
4. Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Түвдэннямын Мөнххишиг
5. Жаргалант сумын Хоолт багийн малчин Цэдэвийн Ганболд
6. Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Сосорын Тогтохжаргал
7. Хайрхан сумын Могой багийн малчин Хашцамбын Баянболд
8. Хотонт сумын Өндөрсант багийн малчин Чүлтэмийн Ширзагд
🥛 Монгол Улсын аварга саальчин:
1. Өндөр-Улаан сумын Хануй багийн саальчин Мижигийн Минжиймаа
2. Чулуут сумын Хайрхан багийн саальчин Мягмарын Энхтүвшин нар тодорчээ.