2 тоот Хэнтий аймаг

2 тоот Хэнтий аймаг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 2 тоот Хэнтий аймаг, Shopping & retail, Саран хотхон В1 давхар 2тоот, Undur Khan.

12/08/2026

👍Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө.

🚶Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.

❤️Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.

✨Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.

🥃Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.

🔥Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.

🎉Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ.

🙏Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.

😎Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.

👪Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.

🤠Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.

❌Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.

🎯Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.

💃🕺Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).

🌌Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.

👐Өгөөмөр бай.

💗Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.

🌄Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.

🤐Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.

💫Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.

💐Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мессэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.

🧍Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.

🤸⛹️Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.

💃Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инээмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.

🤗Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

12/08/2026
12/08/2026

Сайн уу? Довтолгооны өндөр 306см, Давуулалтын хурд маань 91 км/ц. Гадны лигт тоголдог форм гэж бас бий. Дүү нар минь бэлтгэлээ зорилготойгоор хийгээрэй, ирээдүй нь гэрэлтэй байгаа шүү хичээгээрэй. Хичээлээ бас хийгээрэй ❤️✊😊🇲🇳

04/06/2026

✅Нас барсан иргэдийн 1072 хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх ЗААВАР

🔵 Хууль ёсны өвлөгч та 158989 тусгай дугаарт нас барсан иргэний РД-ыг кирилл том үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ шалгана
🔵Сум хорооны Засаг даргаас тодорхойлолт, нотлох баримтуудыг авна:
- Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээг авч ирэх буюу байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээнээс лавлагаа авна;
- Өвлүүлэх баримт бичгийн гол нотлох баримт болох Сум, хорооны Засаг даргаас дараах баримтуудыг гаргуулж авна. Үүнд:
- Өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг нас барсны гэрчилгээг үндэслэн авна;
- Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар
(уг дэвтэр байхгүй тохиолдолд Засаг даргын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан тодорхойлолт);
- Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.2-т заасан ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг өвлөгч Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний бичиг баримттай биечлэн очиж авна.
🔵 - Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичгүүд (хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний гэрчилгээ эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа, эхнэр, нөхөр нь өвлөх тохиолдолд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг, эх нь бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, хугацаанаасаа өмнө өв нээлгэх тохиолдолд ХААТР-01 буюу хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагааг авсан байх)-ийг бурдүүлэн өв нээгдсэн газрын Нотариатад хандана.
- Хууль есны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өвлөгч болохыг нотлох баримт бичгийг бүрдүүлж, өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг өөрт ойрхон байрлаж буй нотариатаар, тухайн
орон нутагт нотариат байхгшй бол нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлнэ.
- Нотариатч нь холбогдох баримт бичиг бүрдсэн нөхцөлд Нотариатын тухай хуульд заасны дагуу "Өвлөх эрхийн гэрчилгээ" бичиж, "Нотариатын цахим систем"-д байршуулах бөгөөд хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг шилжүүлэх тухай мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ
🔵 E-mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ
🔵 Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.
📌1072 хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашиг 2011.03.31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэнд хамаарна

08/05/2026
Peptide10 ботокс оо худалдан аваад 🎁+ массажлагч тосоо бэлгэнд аваарай 🤗🤗.PEPTIDE10 ботокс үнэ-75кУтас-90107766
08/05/2026

Peptide10 ботокс оо худалдан аваад 🎁+ массажлагч тосоо бэлгэнд аваарай 🤗🤗.
PEPTIDE10 ботокс үнэ-75к
Утас-90107766

Address

Саран хотхон В1 давхар 2тоот
Undur Khan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 2 тоот Хэнтий аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share