26/02/2025
🌱🌱🌱Таны эрүүл мэндэд🌱🌱🌱
#МИНТ гэж юу вэ? Ач тус нь юу вэ? 🍃
Минт болон минттэй цай нь антиоксидант агуулсан , үрэвсэл болон бактерийн эсрэг, хоол боловсруулах үйлчилгээтэй.
Мөн толгой өвдөх, шүд өвдөх, сарын тэмдэг ирэх зэрэг шинж тэмдгүүдийг саармагжуулж чадна.Ханиад гэх мэт амьсгалын замын өвчинд тусалдаг.
🍃Ариутгах нөлөө нь:
Амны хөндий дэхь нянгийн өсөлтийг саатуулж, хэл, шүдийг цэвэрлэхэд тусалдаг тул амны эвгүй үнэрийг арилгах болно.
🍃Хоол боловсруулах үйл ажиллагаанд:
Ходоод, бүдүүн гэдсийг тайвшруулж, хоол боловсруулах эрхтний хямралыг алга болгоно.
🍃Чийгшүүлэх нөлөө нь:
Усны өндөр агууламж нь цангааг хурдан тайлахад тохиромжтой. Зуны халуун өдөр гаатай хүйтэн цай нь биеийн чийгийг нөхөж, сэтгэл сэргээдэг.