Yuna's Earth

Yuna's Earth Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yuna's Earth, Shopping centre, Seoul.

Амьдад нь бие биенээ хайрламаар юм билээ шүү. Ухаантайхан л байцгаахсан. Хэнийг ч хэнбугай ч шүүх заах эрхгүй. Дор бүрнэ...
02/03/2026

Амьдад нь бие биенээ хайрламаар юм билээ шүү. Ухаантайхан л байцгаахсан. Хэнийг ч хэнбугай ч шүүх заах эрхгүй. Дор бүрнээ өөр өөрсдийгөө л хичээж явцгаахсан 2026.03.02 yoona and Jenny

02/03/2026
ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВСорилтыг хүчээ харуулах боломж хэмээн талархан хүлээн авСаарыг сайныг сонгох шалтгаан хэмээн талархан ...
02/03/2026

ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВ

Сорилтыг хүчээ харуулах боломж хэмээн талархан хүлээн ав
Саарыг сайныг сонгох шалтгаан хэмээн талархан хүлээн ав
Сөргийг дотоод тусгал минь хэмээн тунгаан хүлээн ав
Сэрэхийг сүнсний тэлэлт хэмээн тунгаан хүлээн ав

Айдсыг зоригийг минь шалгах үнэн хэмээн талархан хүлээн ав
Алдааг ухааралд хүргэх зам хэмээн талархан хүлээн ав
Өвдөлтийг өөрийгөө хайрлах сануулга хэмээн тунгаан хүлээн ав
Өөрчлөлтийг хувьсан тэлэх жам хэмээн тунгаан хүлээн ав

Шүүмжийг сайжруулах хүсэл хэмээн талархан хүлээн ав
Саадыг урагшлах шат минь хэмээн талархан хүлээн ав
Чимээгүйг дотоод дуу хоолойгоо сонсох боломж хэмээн тунгаан хүлээн ав
Чин хүслээ зорилгодоо хүрэх хүч хэмээн тунгаан хүлээн ав

Итгэлийг өөрийгөө нээх боломж хэмээн талархан хүлээн ав
Тэвчихийг ялалтын минь суурь хэмээн талархан хүлээн ав
Өнөөдрийг ирээдүйн минь үндэс хэмээн тунгаан хүлээн ав
Өөрийгөө бүхлээр нь хайрлах ухаан хэмээн талархан хүлээн ав
2026.03.02 yoona and Jenny

Тас хийтэл гар хүрчихээд хайртай гэнэ.Аймар шүү... 😱Хорвоогийн хамгийн муухай хараалаар хараачихаад хайртай гэнэ. Аймар ...
12/11/2025

Тас хийтэл гар хүрчихээд хайртай гэнэ.
Аймар шүү... 😱
Хорвоогийн хамгийн муухай хараалаар хараачихаад хайртай гэнэ.
Аймар шүү... 😢
Насаараа бүтээсэн бүхнийг минь хөмөрч хаяад хайртай гэнэ.
Аймар шүү...🥺

Хайртай гэх үгэнд итгэж хичнээн зүрх шархалсан бол...
Аймар юм.....2025.11.12 Jennie

“Болно оо, чадна аа” гэдэг бодлуудыг л өөртөө хэлж бай. Ингээд байхаар бүх зүйлс  сайнаар эргэдэг учиртай… Хэцүү, сөрөг ...
08/11/2025

“Болно оо, чадна аа” гэдэг бодлуудыг л өөртөө хэлж бай. Ингээд байхаар бүх зүйлс сайнаар эргэдэг учиртай…

Хэцүү, сөрөг зүйлс дээрээ төвлөрөх хэрэггүй дээ. Тийм бодол мэдрэмжүүдээ хогийн сав руу хогоо хаядаг шиг хаячихаж бай.

Бодлоо ч гэсэн цэвэрлээд л байгаарай. Үүнийг дадал болгосон цагт хэцүү гэж санаа зовж байсан зүйлс тань замхарч, тан руу сайхан бүхэн татагдах л болно💛

Yoona and Jennie

Хэн нэгний үгээр хэн нэгнийг дүгнэж байгаа бол таныг хэн ч удирдах боломжтой гэсэн үг.Та өөрийн бодол дээр биш, бусдын ү...
08/11/2025

Хэн нэгний үгээр хэн нэгнийг дүгнэж байгаа бол таныг хэн ч удирдах боломжтой гэсэн үг.

Та өөрийн бодол дээр биш, бусдын үг дээр итгэлээ байгуулж байна гэсэн үг.
Өнөөдөр нэг хүн тэр тийм хүн гэж хэлэхэд итгэнэ, маргааш өөр хүн үгүй ээ, тэр өөр шүү гэхэд бодлоо өөрчилнө ингэж яваа хүн хэнд ч, ямар ч мэдээлэлд амархан хөтлөгдөнө.

Сошиал орчин ч ялгаагүй.
Тэнд бичигдсэн үг бүр үнэн мэт, зураг бүр бодит мэт харагддаг. Гэвч тэдгээр нь хэн нэгний өнцөг, хэн нэгний бодол л юм.

Хэрвээ чи бүхнийг шалгалгүйгээр хүлээн авч, мэдээллийн урсгалаар сэтгэлээ хөдөлгөж, бусдын дүгнэлтээр бодлоо өөрчилдөг бол таныг систем, олон нийтийн сэтгэлзүй, эсвэл нэг жирийн хуудас ч удирдаж чадна.

Ухаантай хүн сонсдог, ажигладаг, гэхдээ өөрийн шүүлтүүрээр таньж ялгадаг.
Тэр бусдын үгээр биш өөрийн ухамсраар амьдардаг.2025.11.08 yoona Jennie

🖤 “Эмэгтэй хүн зүгээр л гэнэт уурласандаа тан руу хашгирдаггүй… харин хэтэрхий их тэвчсэний дараа дотроосоо дэлбэрч байг...
07/11/2025

🖤 “Эмэгтэй хүн зүгээр л гэнэт уурласандаа тан руу хашгирдаггүй… харин хэтэрхий их тэвчсэний дараа дотроосоо дэлбэрч байгаа нь тэр…

Эмэгтэй хүн олон жилийн турш гомдол, урам хугарах, үл тоомсорлол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээр өөрөө буцаад буруутан болж хувирдаг зэрэг олон зүйлийг дотроо хадгалж байсаар түүний мэдрэмж “дотоод даралт” шиг хуримтлагддаг.
Харин тэр даралт нэг л өдөр хяналтаас гарч, огцом сэтгэл хөдлөлийн тэсрэлт болж хувирдаг байна.

Түүний орилж, хашгирч байгаа нь зөвхөн гэнэтийн уур хилэн биш…
💔 Хэн нэгэнд ойлгогдоогүй олон жилийн шаналал
💔 Дотроо хураасаар чимээгүй явж ирсэн сэтгэлийн “Намайг сонсооч” гэх дуудлага
💔 Өөрийн үнэ цэнийг батлах гэсэн дотоод тэмцэл
байдаг…

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ийм хашгираан нь ихэвчлэн хайртай хүндээ гаргадаг уур байдаг байна.
Учир нь хүн зөвхөн итгэсэн хүнээсээ л хамгийн гүн шарх авдаг.

Тиймээс дараагийн удаа хайртай эмэгтэй чинь тан руу гэнэт л нэг өдөр ингэж орилвол…

“Яагаад ингэж уурлаад байгаа юм бэ?
Яагаад ингэж орилоод байгаа юм бэ?” гэж бүү асуу…

Оронд нь
“Чи минь хэр хугацаанд ингэтлээ дуугүй тэвчсэн юм бэ?” гэж асуугаарай…

Эмэгтэй хүний гэнэтийн уур бол түүний сул тал биш…
Тэр бол дэндүү их хайр, итгэл, тэвчээрийн дараа гардаг дуу хоолой…
Харин тэр дуу хоолойг бид илүү эрт сонсож чадвал түүнд ингэж хашгирах шаардлага хэзээ ч гарахгүй байж болох байсан гэдгийг ойлгоорой…

Учир нь тэр уурлаж байгаа биш
харин сүүлчийн удаа хайрлахаар оролдож байгаа байж мэдэх юм…
Yuna’s Earth 2025.11.07

 #Зоригтой гээд буруу замаар будаа тээж өөрт буй үнэ цэнэ, аз жаргалаа  #золиословол эмгэнэл шүү... Зогссон газраасаа .....
19/10/2025

#Зоригтой гээд буруу замаар будаа тээж өөрт буй үнэ цэнэ, аз жаргалаа #золиословол эмгэнэл шүү...

Зогссон газраасаа ... ...
Урагшаа хөдлөж байна уу?
Ухарч хөдлөж байна уу?
Yuna’s Earth
#БОД #БОД #БОД ☝️😃

Зорилгын үнэ цэнэ нь давсан саад бэрхшээлээс тодордог. Yuna’s earth
05/10/2025

Зорилгын үнэ цэнэ нь давсан саад бэрхшээлээс тодордог. Yuna’s earth

04/10/2025

Ямар нэгэн зүйлд хүн тууштай байж чадвал боломж үргэлж ирдэг гэдэг нь үнэн шүү.

Шинэ боломж, шинэ сорилт, шинэ туршлага...
Би үргэлж суралцахад бэлэн байдаг.

Өглөөний эхлэлээ сайхан мэдээтэй угтаж байна.
Хийж буй зүйлдээ бүгдээрээ тууштай байгаарай гэж хүсье.

Та бүхэндээ амжилт хүсье!

무엇이든 사람은 꾸준히 노력하면 기회는 항상 찾아온다고 믿습니다.

새로운 기회, 새로운 도전, 새로운 경험…
저는 언제나 배우고 성장할 준비가 되어 있습니다.

아침을 좋은 소식으로 시작하게 되어 기쁩니다.

여러분들이 각자 하고 있는 일에 끝까지 최선을 다하시길 바랍니다.
모두에게 좋은 행운과 성공을 기원합니다. ❤️❤️

04/09/2025

어제의 나에게 고마워라고 감사하자
Өчигдрийн өөртөө баярлалаа гээд талархцгаая.

오늘의 나에게 수고했다라고 칭찬하자
Өнөөдрийн өөрийгөө сайн байлаа гээд магтацгаая.

내일의 나에게 할 수 있다라고 용기를 넣어주자
Маргаашийн өөртөө хийж чадна гэсэн урам зориг өгцгөөе.
Yuna Yuna's Earth

Address

Seoul

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yuna's Earth posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Yuna's Earth:

Shortcuts

Share