Тэргүүн багаж

Тэргүүн багаж Багаж, Хэрэгслийн худалдаа

17/03/2026
АРДЧИЛАЛД ЭРХ ГЭЖ БАЙХААС ҮҮРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ. Үзэл баримтлал нь дээд сайхан ч өнгө мөнгө хөөсөн лебиралуудын өөрсдийнх нь...
17/03/2026

АРДЧИЛАЛД ЭРХ ГЭЖ БАЙХААС ҮҮРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ.
Үзэл баримтлал нь дээд сайхан ч өнгө мөнгө хөөсөн лебиралуудын өөрсдийнх нь дэвжих хэрэгсэл төдий л зүйл шүү дээ. Америкт ч ялгаагүй. Гол баримталдаг лоозон нь хүний эрх, эрх чөлөө. Өнөөгийн Монголын АРДЧИЛАЛ-эв нэгдлээс хувь ухамсар луу шилжсэн
АРДЧИЛАЛ- энгийн иргэдийг нийгмийн боол болгосон
АРДЧИЛАЛ- эрх мэдлийг хувьдаа ашигладаг болгосон
АРДЧИЛАЛ- энэрэнгүй сэтгэлээр нүүрээ будсан рекэт араатнуудыг төрүүлсэн
АРДЧИЛАЛ- эрхээрээ хатсан тэнэгүүдийг бий болгож давраасан
АРДЧИЛАЛ- эзэд баячуудын л хөлжих хэрэгсэл болсон. Тэд бүхэл улсыг залгидаг.
Хүн гэдэг амьтанд хамгийн хэрэггүй зүйл бол АРДЧИЛАЛ гэдэг нь бүх улс гүрэнд тодорхой харагдаж байнх

АРДЧИЛАЛ Үзэл баримтлал нь дээд сайхан ч өнгө мөнгө хөөсөн лебиралуудын өөрсдийнх нь дэвжих хэрэгсэл төдий л зүйл шүү дэ...
17/03/2026

АРДЧИЛАЛ
Үзэл баримтлал нь дээд сайхан ч өнгө мөнгө хөөсөн лебиралуудын өөрсдийнх нь дэвжих хэрэгсэл төдий л зүйл шүү дээ. Америкт ч ялгаагүй

11/01/2026
14/11/2024

ТУННЕЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ БИШ СҮЙРЭЛ

Богд уулыг 5.4 их наяд төгрөгийн зардлаар нүхэлнэ гэнэ. Төсөв талаасаа Монголын эдийн засаг энэ туннел дотроос хэзээ ч нар үзэхгүй. Дэлхийд Хятадыг эс тооцвол 15км-ээс урт туннел ердөө дөрөвхөн ширхэг бий. Цөмөөрөө нэг хүнд ногдох GDP 30,000$-оос дээш орнууд. Тэр орнуудын төсөвт хүртэл асар том ачаалал үүсгэдэг. Манай улсын төсөв энд тэнд барьсан байшин сав тордохын тулд жилээс жилд нэмэгдсээр энэ жил зардал 35 их наядад хүрч бөөн хэрүүл боллоо. 15 км урт туннел барих тордох төсөв энэ бүх байшин савыг нийлүүлснээс үнэтэй гэж ойлго. Тийм өртөгтэй, ярвигтай ажил байдаг учраас инженерчлэлийн ноён оргил Японд хүртэл осол гарч хүн дарж алж байлаа.

Бас 10м диаметртэй жижиг урт нүхээр хэдэн мянган метрт сунаж тарсан утаа торнадо шиг мушгирч ороод алга болно гэсэн сэрүүн зүүднээсээ сэрцгээ хөөе!!! Утаа арилгана гэсэн удганд ч итгэхэд бэлэн байгааг ойлгож байна. Гэхдээ ийм их үнээр цөхөрч болохгүй. Ийм их үнээр бүс нутагт бүхэл бүтэн экспортын үйлдвэр хөгжүүлэх боломжтой. Тэгвэл зарим нь тийшээ суурьшаад хар аяндаа түгжрэл, утаа алга болно. Төрийн бодлого монгол хүнийг газар доогуур хонгилд харх шиг цувуулах биш, уудам газар нутагтаа нар салхинд сууж хүнд хэрэгтэй юм бүтээсэн шиг аятай тавтай суух боломж бүтээх үүрэгтэй. Ийм мэдээжийн юмны эсрэг явна гэхээр энэ бол урвалт.

Хэний талд урвав гэвэл Хятад мөнгөнд. Монголчууд юу нь үл мэдэгдэх түлшинд нэг бол огцом угаартаж, нэг бол алгуур хордож үхэцгээж байхад 5 их наядаар Хятадаас цемент, төмөр худалдаж авч уулан дор булна гэдэг монгол хүний эсрэг, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг, үндэсний эрх ашгаас урвасан урвалт юм. Ерөөсөө энэ засгийн үед Монголын эдийн засгийн бодлогыг Бээжинд гаргаад байна уу гэмээр болж ирж байна. Бээжинд бол бага мөнгө, Монголд бол дэндүү ахдах мөнгөөр мега төслүүд нэрээр Монголын эдийн засгийг зарцуулалтын хямралд оруулах, хямралыг удирдах эрхийг тийш нь авах бодлого хэрэгжих боллоо. Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Доржханд гурав сонгуулийн дараа Монголын эдийн засгийг урдуур зараад явж байгаа биз дээ? Нямбаатар нь бол нийслэлийн эдийн засгийг зарсан. Богд уулын туннел, нийслэлийн метро хоёрыг ухаж дуусахад манай төсвийн удирдлага нэгмөр Хятадаас хамааралтай болно.

Урагш нь зарсан, урвасан учраас л тэхээс тэх гэж Богд хан ууланд халдаж байгаа юм. 30км зам товчлох ямар ч хэрэггүй төслөөс асар их мөнгө идэх санаа мэт сонсогдох авч үнэн санаа нь мөнгөндөө бус. Монголчуудын, тэр дундаа нийслэл улаанбаатарчуудын оюун санаа, сэтгэл зүрхэнд дархлагдсан оронзайг нүхэлж устгах “хужаа” санаа юм. Дархлаатай, дархан газартай оюун санаа гэдэг мухар сүсгээс хамаагүй том ойлголт. Хулчгар, чадваргүй улстөрчид тусмаа дархлагдсан оюун санаанаас хамгийн их айдаг юм. Хөдөөний хэдэн маанаг улстөрч нийслэлчүүдийн оюун санаа, сэтгэл зүрхийг нүхэлж тэнд нь үүрд суух санаа юм. Ингэж доромжлуулах эсэхээ хотын уугуулууд өөрсдөө мэдтүгэй. Энэ хөнжлийн Засгийн газрыг огцруулж төсөв тодотгох, тодотгохдоо энэ төслийг бүхэлд нь хасуулахгүй бол төгрөг гэдэг валют, Улаанбаатар гэдэг хот, Монгол гэдэг улс чинь энэ туннел, метро хоёрын доогуур орж алга болно гэж ойлгоорой!!!

Address

Hentii
Öndörhaan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэргүүн багаж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share