30/01/2026
🍀 “Бүтээл ба өөрийгөө танихуй"🍀 бүтээл+сэтгэл зүй+бясалгал хосолсон сургалт
Миний бие 20 жил хувцасны дизайны чиглэлээр багшилсан ба сүүлийн 2 жил, сэтгэл судлал бясалгал, урлагийн сэтгэл зүй зэргийг ашиглан өөртэйгээ ажиллан ойлгож ухаарсан, ухаарал, мэдрэмж зэрэгтээ суурилан цөөн хүнтэй сургалт явуулахаар боллоо.
Бид сурч, ажиллаж байх явцад бид ур чадварууд эзэмшдэг ч өөрийн дотоод ертөнц, хэв маяг, сэтгэл зүй бүтээлд хэрхэн тусдаг талаар таньж амжаагүй байдаг. Өөрийн дахин давтагдахгүй хэв маягаа олоогүй байхад өнгөц сэтгэн ихэвчлэн энд тэндхийн хуулбар бүтээл хийдэг. Урлал бүтээл нь зөвхөн ажил хэрэг төдий биш дотоодоо нээх, өөрийгөө амар тайван, жаргалтай байлгах, өөрийгөө анагаах, өөрийгөө дахин бүтээх онцгой үйл болдог.
Энэхүү сургалт нь гоё зураг зурахаас илүүтэй бүтээлээрээ дамжуулан өөрийгөө таних, сэтгэлгээгээ задлах, дотоод мэдрэмжээ ойлгох, гүнзгий түвшинд сэтгэх, сэтгэлээ анагаах, өөрийгөө нээх зорилготой.
🗓 Хугацаа:
02 сарын 01-ээс эхлэн
📌 Ням гариг бүр – нийт 4 удаа
⏰ Нэг удаа 3 цаг
🏫 Сургалтын хэлбэр: Танхим, онлайн
👫Хэнд зориулав: Хувцас загвар, дизайн мэргэжлээр суралцаж буй эсвэл төгссөн дизайнерууд
Утас:80188006
📚 Сургалтын агуулга:
Дизайны бүтээл дэх элемент, зарчимд
хувь хүний сэтгэл зүй, сэтгэлгээ, дотоод ертөнц хэрхэн тусдаг болохыг дадлага ажлаар тодорхойлно. Урлагийн төрлүүд, тэдгээрийн илэрхийлэл, мэдрэмж, утга санаагаар дамжуулан:
🍀өөрийн онцлогийг таних
🍀учир шалтгааныг гүнзгий ойлгох
🍀сэтгэлгээгээ задлах
🍀өөрийгөө таних, анагаах
🍀мэдрэмжээ нарийсгах чиглэлээр өөрийн хувийн хэв маягийг тодорхойлох чиглэлээр ажиллана.
Сэдвүүд:
🍀 Өөрийн стиль, хэв маягаа тодорхойлох
🍀 Өөрийн дизайны элементүүд, зарчмаа таних
🍀 Хувцас дизайны стилүүд ба тэдгээрийг сэтгэл зүйн онцлогтой холбон тодорхойлох
🍀 Өнгө – түүний илэрхийлэл, мэдрэмж, сэтгэл зүй
🍀 Урлаг дахь дотоодын тусгал, өөрийгөө ойлгохуй
🍀 Мэдрэмж, дотоод мэдээлэл ба “дотор хүн”
🍀 Дотоодын мэдрэмж ба хувиргалт, анагаалт
🍀Бясалгал
🍀 Арт терапи
Цөөн суралцагчтай байх ба хүн тус бүрт тохирсон ярилцлага, даалгавар өгч явагдана.
Чатаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.