Эхлэл

Directions

Эхлэл Ахлам алхмаар

14/04/2024
02/06/2020

✨Эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Харин эхлүүлсэн зүйлдээ тууштай, давтамжтай хийх нь чухал юм шүү 😃

Аз жаргалаа битгий холоос хайгаарай🤔😉
19/06/2019

Аз жаргалаа битгий холоос хайгаарай🤔😉

Чамайг хуурахгүй эр хүн ийм л байдаг                                                                                    ...
23/02/2019

Чамайг хуурахгүй эр хүн ийм л байдаг

________ХУУРАЛТ_________

Энэ бол хосуудын харилцааны мөнхийн сэдэв байсан зүйл. Үүнээс хэн ч хождоггүй. Бас яагаад ингэдгийн шалтгааныг хэн ч бүрэн дүүрэн хэлж чаддаггүй. Харин миний нэгэн эрэгтэй танил нэгэнтээ юу гэж хэлсэн гээч. Би хайртай бүсгүйгээ хуурч байгаагүй, ирээдүйд ч хуурахгүй, бүр хэзээ ч хуурахгүй гэж итгэл дүүрэн ярьж байсныг санаж байна. Бидний яриа “Яагаад” гэсэн асуултанд хариулах түүний дэлгэрэнгүй шалтгаануудыг сонссоор их л сонирхолтой өндөрлөсөн юм. Тиймээс түүний гаргаж тавьсан шалтгаануудыг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна.

1. СAЙН ЭР ХҮН ӨӨРТ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ҮНЭЛДЭГ

Энэ бол үнэндээ маш том шалтгаан. Чи хайртдаа үнэхээр үнэтэй эрдэнэ гэдгээ мэдэрдэг, тэр бас чамд мэдрүүлдэг бол тэр чамайг хуурч зүрхлэхгүй гэдгийг хэлье. Тэр хоромхон зуурын цэнгэлээр нэгэн насныхаа аз жаргалыг үргээхийг хэзээ ч хүсэхгүй. Хайртай бүсгүйгээ амьдралынхаа алтан эрдэнэ хэмээн хүндэтгэдэг эр хүн л ийм бодолтой явдаг.

2. САЙН ЭР ХҮН ЭН ТЭРГҮҮНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛӨӨ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ

Бидний махан биеийн хүсэл хэдэн мянган зууны турш аажмаар хөгжсөөр өнөөг хүргэсэн. Хэн нэгнийгээ хуурна гэдэг тэнэг хэрэг гэдгийг ухаантай эр хүн мэднэ.

3. САЙН ЭР ХҮН АГШИН ЗУУРЫН ЦЭНГЭЛ ЖИНХЭНЭ ХАЙРЫНХ НЬ ХААНА Ч ХҮРЭХГҮЙГ МЭДНЭ

Чи хайрлаж, дурлаж, чин сэтгэлээсээ хэн нэгнийг өр зүрхнээсээ мэдэрч эхлэхэд байдаг. Ор дэрнээс цаадахыг олж харсан хайрыг зарим нь босго даваад л олж чадаж байхад зарим нь үүнд уртаас урт хугацаагаа зориулах жишээтэй. Харин сайн эр хүн үүнийг маш сайн мэддэг юм шүү.

4. САЙН ЭР ХҮНД ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙДАГ

Тийм ээ, энэ бол энгийн л шалтгаан. Гэхдээ маш хүчирхэг шалтгаан юм шүү. Хайртай бүсгүйгээ хуурна гэдэг сайн эр хүний хувьд нэр төр, хамаг амьдралаа баллаж байгаагаас ялгаагүй зүйл.

5. САЙН ЭР ХҮН ӨӨРИЙН ЭМЭГТЭЙГЭЭ ХҮНДЭТГЭДЭГ

Хууралт бол үл хүндлэл юм. Энэ бол хэн нэгний хүсэл, итгэл, зорилгыг уландаа гишгэж, түүнийг доромжилж буйн тод илрэл. Хууралт итгэл эвдэж, сэтгэл сэвтээдэг гэдгийг тэр мэддэг.

6. САЙН ЭР ХҮНД ТАНЫГ ХУУРАХ ЦАГ БАЙХГҮЙ

Түүний тархинд таны тухай түмэн бодол ээлжилж байхад таныг хуурах цаг зав байна гэж үү. Үгүй шүү. Түүнд тийм зав одоо ч, маргааш ч, хэзээ ч гарахгүй. Яагаад гэвэл түүний зүрхэнд, оюун санаанд таныхаас өөр орон зай байхгүй.

"Би хагас хайрлаж эсвэл хагас нөхөрлөж чадахгүй.Нэг бол бүхий л сэтгэлээ өгнө, үгүй бол юу ч..."Надад илүү хүч өгч,бусды...
22/02/2019

"Би хагас хайрлаж эсвэл хагас нөхөрлөж чадахгүй.Нэг бол бүхий л сэтгэлээ өгнө, үгүй бол юу ч..."

Надад илүү хүч өгч,бусдын хүн чанарыг таниулдаг болохоор юм уу, заримдаа би зовлонд дуртай. Найдсан нэгэн итгэл даалгүй наадсан үг хэлэх нь олонтоо. Гэхдээ уналтнаасаа ололтыг,уурнаасаа уучлалыг хайж хараад, мөн заримдаа зэрэмдэг бодолтой нэгний эрэмдэг үйлдэлд ч зүрхнээсээ зөвийг нь олж харах тэр үед тэндээс л би өөрөөсөө өөрийгөө хайж олсон юм шиг санагддаг. Дургүй нэгэндээ хоргүй амьдарч, хэн нэгэнд муу санаж бас муулах сонирхол алга. Харин хэн нэгний өнөөдрийн сайхан инээмсэглэл,сайхан гутал,сайхан сэтгэл гээд сайхан бүхнийг нь өөрт нь магтах сайхан. Маргаашаа тэр гэрэлтэй хараг, магадгүй нөгөөдөр тэр миний замд гэрэл тусгана.

'Заримдаа хэн нэгнийг гомдоохгүйн тулд өөрөө шаналах хэрэг гардаг..'

Өнөөдрийг хүртэл хангалттай их юм үзэж, хангалттай ихийг ухаарсан гэж худлаа. Үхэн үхтлээ тэнэглэж тэрнээсээ суралцсаар л үхдэг байх. Өөрийг чинь чухал гэсэн эсвэл өөрөө чухал гэж боддог хүмүүсийн чухам үнэн царайг харах үед итгэл, тэмүүлэл бүхэн ор хоосон мэт санагдана. Гэвч юм нэгээрээ байхгүй, дэлхий үргэлж эргэдэг, юмс байгаагаараа мөнхөрөхгүй. Амьдрал богинохон, цаг зогсон саатдаггүй. Хэнд би юу гэж бодогдох нь хамаагүй. Ганц л байх тавилан хойно хэрхэн орших нь миний дур !

Аз жаргал💖Аз жаргалыг дараа ир гэж бүү буцааАнхны яргуй цасан дороос ургадаг шигАадар бороо дээд тэнгэрээс асгардаг шигА...
21/02/2019

Аз жаргал💖

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
😊 😄 💞
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл биш ээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
💗 😃 😍
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
😘 💓 😄
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
😊 💖 😍
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
😍 💞 🤗
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
💞 😚 😍
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...
💓💞💖
Б. Энхтуяа
1996 он

Address

Зулаа
Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эхлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share