10/11/2025
🌫️ Агаарын бохирдлоос үүдсэн хордлогыг тайлах 8 үр дүнтэй арга 🌿
🥦 Антиоксидант ихтэй хүнс хэрэглэ
Брокколи, будаа, ногоон навчит хүнс, нэрс, анар, ногоон цай зэрэг нь хорт бодисыг саармагжуулдаг.
💧 Усыг хангалттай уух
Өдөрт 1.5–2 литр цэвэр ус уух нь биеэс хорыг шээсээр гадагшлуулахад тусалдаг.
🍋 Нимбэгтэй бүлээн ус уух
Өглөө өлөн дээрээ нимбэгтэй ус уувал элэг, бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлж хор гадагшлуулна.
🌬️ Амьсгалын дасгал хийж уушгиа цэвэрлэ
Гүнзгий амьсгал, амьсгал гаргалтын дасгалууд уушгинд хуримтлагдсан тоос, бохирдлыг бууруулна.
🧘 Хөдөлгөөн ба хөлс гаргах
Дасгал хөдөлгөөн хийх нь хөлсөөр дамжуулан хорыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулдаг.
🏠 Гэрийн агаарыг цэвэр байлгах
Цэвэр агаар оруулах, агаарыг шүүгч төхөөрөмж ашиглах, мөн мөнгөний мод, алоэ вера, сансевьера зэрэг ургамал тарих.
🚭 Тамхи, архи, тослог хүнснээс зайлсхийх
Эдгээр нь элэгний ачааллыг нэмэгдүүлж, хорыг гадагшлуулах процессыг удаашруулдаг.
🍵 Хор тайлах ургамлын цай уух
Гүнжидийн цай, ногоон цай, гүүний саам, чацарганы шүүс зэрэг нь элэг, уушги, цусанд эерэг нөлөөтэй.