21/09/2023
-Ном-
Хир тогтсон хуучины сэмэрсэн ном
Хэн хүнээс илүү намайг өөртөө дурлуулж
Унших хүслийг минь гал шиг бадруулж
Урагдаж хөхөрсөн хавтасаа нээхийг
Тэнэн нисэх салхинд дайлгаж
Тэрхэн хооронд намайг удирдана
Хавтасыг нь зөөлөн илбэн таалхад
Хуйлран буй амьдралыг би мэдрэнэ🌌✨
-Зохиолч~Ш.Дэлгэрбаяр