13/12/2024
Даллаганы уут маань билэгт өдөрт эхлүүлж шинийн 12 лусын буулттай даллага авхуулах өдөр бурхан тахилдаа өнгө нэмлээ🙏🏻
Монголчууд бид буян арвижиг хэмээн билэгдэж айл бүр даллаганы уутыг бурхан шүтээндээ залдаг.
Даллаганы уутыг хүмүүс өөрсдөө хийж болно хэмжээ нь гэрийн эзний мухар тохойноос багагүй байхаар хийх бөгөөд түүнээс бага байвал буян хишиг нь тэр хэмжээгээр тааруу байна гэж үздэг. Даллаганы уутыг ихэвчлэн торгоор хийдэг. Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэй буян хишгийн махбодын өнгөтэй байх ёстой.
Урлах зүйл нь Нацагдорж Бадамлинхуа цэцэг Хорол эрдэнэ байна.
Даллаганы уутны их бие нь гэрийн эзний махбодын өнгөөр хийнэ доод ёроолоос дээш үндсэн таван өнгө орно гол хэсэгтээ айл гэрийн буян заяа амны хишиг билэгдэж таван тансаг найман тахил их идээ зэргийг гарын ураа гарган тансаг сайхан урлаж хийнэ.
Түүний дээр үр хүүхдийн махбодын өнгө оруулж өгнө эхлээд ууган хүүхдийн махбодын өнгө түүний дээр удаах хүүхдийн махбодын өнгө гээд үр хүүхэд нэмэгдэх тусам нэмж өгнө. Даллаганы уутны дотрыг улаан,улбар шар өнгөөр хийнэ их зүйл их хүчийг хураадаг аливааг арвижуулдаг хэмээдэг.