We have dream - Global MGL

We have dream - Global MGL Sponsored

12/08/2023

🚗🚗🚗 Хүргэлт: 8015-4888

😍Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай;*Дуулах нь биед “тохирсон зөв“ хэлбэлзлийг биед өгснөөр амьдра...
12/09/2022

😍Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай;

*Дуулах нь биед “тохирсон зөв“ хэлбэлзлийг биед өгснөөр амьдралын хүч тэнхээг нэмэгдүүлдэг;

*Дуулах үед хүний тархинд тусгай химийн бодисууд нийлэгжсэнээр бид тайван, жаргалыг мэдэрдэг;

* Дуулах нь улаан хоолойн цусны эргэлиийг сайжруулснаар улаан хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүүний орчим байх лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг мэдэгдэхүйц сайжруулдаг;

* Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажиллаж эхэлдэг, ой санамж сайжирдаг, мэдээллийг бүгдийг амархан хүлээн авдаг;

* Дуулах нь амьсгалын дасгал, гимнастик болдогоороо уушигны өвчлөлийг эдгээхэд хэрэгтэй байдаг, цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлийн тоо хэмжээг бууруулдаг;

* Тогтмол дуулснаар хүний биеийн дархлааг илэрхийлдэг иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна

* Ээрэх түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг ба ярианы дикц сайжирдаг байна;

* Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг: илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.

Охидууд анхаар! Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг.

Иймд мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг гэнэ.

10/08/2022

☝☝☝ИЛЖИГ ШИГ ЗҮТГЭСЭЭР ЯЛАГДАЖ БОЛОХГҮЙ
Болц нь гүйцсэн, хайрцаг лийртэй эмээгийн түүхийг мэдэх үү? Муудаж эхэлснийг нь өдөр бүр түүж идээд, шинийг нь “маргааш идье” гэж хадгалаад байдаг эмээ. Харин маргааш нь ахиад нэг лийр харлаж цоохортоно, түүнийг иднэ. Лийр дуусан дуустал өдөр бүр энэ явдал давтагдсаар, эмгэн нэг ч удаа сайхан лийр идэж чаддаггүй шүү дээ.

Энэ үнэн түүх шүү! Бас гунигтай, Сургамжтай
Үүнийг тун тод мэдэрч, ухаарч авлаа. Та ахиад жаахан л тэвчих, мөнгө олтлоо, нэмж байж, өсгөж байж гээд л, гамнаж хэмнэх, бүсээ чангалах хэрэгтэй гэж боддог биз?

Харин дараа нь...
Дараа гэх зүйл байдаггүй юм!
Энд, одоо л гэж бий!
Аз жаргалыг олохын тулд заавал төлөөс төлдөг гэх итгэл үнэмшил ер нь хаанаас бий болсон юм бол?
Хөрөнгө мөнгө олох уу?
Хүлээгээд л байх уу?
Юу хүлээх юм бэ?
Хөгшрөхөө юу?
Хүч чадлаа барагдахыг уу?
Хүсэл мөрөөдөл унтрахыг?
Хэзээ мөдгүй үхэхээ юу?

“Өчигдөр зуслангийн хөрштэйгөө буу халлаа. Яагаад нурмайж орхисныг нь асуув. Хөрш эмэгтэй санаа алдаад, гунигтай инээмсэглэж:
- Нүд ирмэх зуур л амьдрал ард хоцорч дээ, - гэлээ.

Би тайвшруулах санаатай хэдэн үг хэлтэл өөдөөс:
- Мөнгө ахиу олъё, зуслангийн байшингаа бариад дуусгачихъя, хүүхдүүд өсөг, тэгэхэд л би жинхэнэ өөрөөрөө амьдарна гэж боддог байлаа. Үсээ гоё засуулаад, дандаа даашинз өмсөж явна аа гээд л. Би чинь өмднөөс салдаггүй хүн шүү дээ, - гээд махлаг ташаагаа харснаа, - Даашинз л мөрөөддөг байлаа. Даанч өмд нь биед илүү эвтэйхэн юм, - гэж байна.

Тэгээд дуугаа хураав. Би ч шавдуулсангүй.
- Хүүхдүүд томорлоо, байшингаа ч барьчихлаа, мөнгө байна. Харин... би нөгөө л жийнстэйгээ. Үс ч янзандаа – дагзан дээрээ боочихно.

Сэтгэлээр дэмнээд өгмөөр санагдав.
- Тэгээд одоо яасан гэж? Үсчин рүү хурдан яв л даа! Гоё даашинз ч худалдаад ав!

Гэтэл хөрш маань цөхөрсөн шинжтэй мушийлаа.
- Тэгмээргүй байна. Ядарч гүйцжээ, би. Бодит байдал гэдэг тэс өөр юм санж. Мөнхийн үймээн дунд хэзээ нь хөгширч орхисноо мэдэхгүй, би анзаараагүй. Илжиг шиг зүтгэсээр ялагдсан байна.

Шөнөжин би энэ үгийг эргэцүүлэв.
Илжиг шиг зүтгэсээр ялагджээ...
Энэ эмэгтэйд “дараа” гэж байсангүй. Хүчээ шавхаж, элэгдээд дуусаж.
Харамсалтай нь, ийм жишээ ганц нэгхэн биш. Хэдэн саяараа бий.”

Урьд нэгэн сайхан үг уншиж билээ. “Дараа” гэдэг зам “Хэзээ ч биш” хотод хүргэнэ гэж...
Одоо, энд л амьдар! Шийд!
Хөдөл! Энэ биед хоёр дахь амьдрал гэж байхгүй!

Гоёмсог аяга тавагнаас ууж ид. Надад гурван шүтээн бий – ном, хүзүүний ороолт, тэгээд аяга таваг. Тиймээс надад итгэ – үнэхээр гайхалтай байдаг юм.
Шинэ махны амтыг мэдэрч тансагла – хөлдөөж арагш тавих хэрэггүй.
Дөнгөж хураасан жимсний дээжийг амс – шүүс нь ширгэхээс өмнө.
Дэгжин даашинзаар гангар, өндөр өсгийт жий. Тэгээд хөршүүдийнхээ гайхсан харцан дор ойролцоох дэлгүүр лүү товолзтол алхаад ор.
Дуртай кофегоо уу – сайхан амтанд нь жарга.
Ном унш, аялж зугаал.
Дэггүйтмээр санагдвал – урагшаа!
Цаг завгүй гэж үргэлж хойш тавьдаг бялууны жороо гаргаж ир. Хүссэнээрээ хийгээд амтал.

Хамгийн гол нь – дараа гэж юуг ч битгий хойшлуул, хайр энхрийлэл, сайхан сэтгэл, халамж анхаарлаа бүү гамна.
Хамаг чадлаараа хайрлаж дурла!
Хайртай хүмүүсээ тэвэрч үнс!
Магтаал урамшууллыг өөд уруугүй цац!
Чин сэтгэлээ харамгүй нээ.

Энэ бүхэн л таныг аз жаргалтай хүн болгоно!
Харин аз жаргалтай хүн БҮХНИЙГ хийж чадна! Бүр илүүг ч чадна!
Анжела_Бантовская
Орчуулсан: Д_Оюунгэрэл ЧҮНДЖ паблишинг #УРАМТҮГЭЭЕ

👉ӨөрчлөгдьеNOKIA-г Майкрософт худалдаж авснаа зарлах хэвлэлийн бага хурлын үеэр Nokia-гийн гүйцэтгэх захирал "бид буруу ...
30/07/2022

👉Өөрчлөгдье

NOKIA-г Майкрософт худалдаж авснаа зарлах хэвлэлийн бага хурлын үеэр Nokia-гийн гүйцэтгэх захирал "бид буруу зүйл хийгээгүй, гэхдээ бид ялагдсан" гэж хэлсэн үгээ дуусгав. Үүнийг хэлэхэд түүний бүх удирдлагын баг, тэр дундаа өөрөө ч гунигтай нулимс унагав.
Nokia бол нэр хүндтэй компани юм. Тэд бизнестээ буруу зүйл хийгээгүй ч дэлхий хэтэрхий хурдан өөрчлөгдсөн. Тэдний өрсөлдөгчид хэтэрхий хүчтэй байсан. Тэд суралцахаа алдаж, өөрчлөхөө алдаж, улмаар том болгох боломжоо алдсан. Тэд их мөнгө олох боломжоо алдаад зогсохгүй амьд үлдэх боломжоо ч алдсан.
Энэ түүхийн мессеж нь хэрэв та өөрчлөхгүй бол өрсөлдөөнөөс хасагдах болно. Хэрэв та шинэ зүйл сурахыг хүсэхгүй байвал энэ нь буруу биш юм. Гэсэн хэдий ч таны бодол санаа, сэтгэлгээ цаг хугацааг гүйцэж чадахгүй бол та бүх юмнаас хасагдах болно.
Дүгнэлт:
1. Өчигдөрийн хүчирхэг түүх, өнөөдөр үйлчлэхгүй.
2. Амьдрал бол тэр чигээрээ өрсөлдөөн, тасралтгүй шинэчлэгдэх, үгүй бол хасагдана.

27/07/2022

📖Д.Нацагдорж "МИНИЙ НУТАГ" англи хэл дээр
Энэхүү сайхан шүлгийг тэртээ 1955 онд Монгол улсад техникийн дээд боловсролыг үүсгэн байгуулагч соён гийгүүлэгч Г.Ренчиндорж багш англи хэл рүү орчуулжээ.
Дашрамд өгүүлэхэд энэ орчуулгыг одоог хүртэл нэгч залруулга, засвар хийгээгүй байгаа нь гайхалтай. Г.Ренчиндорж багш тухайн үедээ байгаагүй англи хэлний мэдлэгтэй байжээ.
Д.Нацагдарж 1906-1937
Г.Ренчиндорж 1925-1974

"MY NATURE LAND"
High stately mountains Khentei, Khangai and Soyon,
Forests and thick-wooded ridges-the beauty of the North,
The Great Gobi desert-the spaces of Menen, Sharga and Nomin,
And the oceans of sand deserts that dominate the South;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The crystal rivers of sacred Kherlen, Onon and Tuul,
Brooks, streams and springs that bring health to all my people,
The blue lakes of Khovsgol, Uvs and Buir-deep and wide,
Rivers and lakes where people and cattle quench their thirst;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The most beautiful rivers of Orkhon, Selenge and Khukhui,
Mountains and passes-the source of metals and stone,
Ancient structures and ruins of towns and fortresses,
Roads and highways running to distant countries;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The high crowns of snow capped mountains shining from atar,
The endless virgin landscape under the clear blue sky,
The noble summits seen standing in the distance,
And the unbounded fields where one’s soul at last finds peace;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The vast land of Khalkha among the deserts and highlands,
Land where we rode along and across from the green days of our youth,
Towering mountain chains where deer and wolf are hunted,
And the finest valleys where splendid horses run;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The land of pure grasses waving in the breeze,
The land of open steppes full of fantastic mirages,
Firm rocks and out-of-reach places where Good men used to meet,
And the ancient ovoos-the cairns to gods and ancestors;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
Land of pasture heavy with grass thin and pure,
Country where all may ride and drive at will,
Country where people live freely in all seasons of the year,
And the land of fertile soil, the five grains that grow,
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The finest mountains-the cradles where our ancestors lie,
Where we grew up and flourished,
The land where five kinds of animals wander in the plains,
And the land saturated with the soul generations of Mongols;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
Land where all is covered with snow and ice in winter,
And the grasses twinkle like glass and crystal,
Land where all is a carpet of flowers in summer,
And full of songbirds from the distant lands of the South;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
The rich land between the Altai and Khingan mountains,
The land where my father and mother lived and blessed for us in their passing,
The land peacefully growing under the golden Sun,
And sparkling forever under the silver Moon;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
Land of my ancestors from the time of the Hun and Sung,
Glorious land where might of the Blue Mongols was felt,
Land that has fitted us since the morning of time,
And the land overspread by Red Banner of New Mongolia;
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
Homeland, known from birth and growing up, is land that we dearly love,
With every invader we turned back at the very gates,
Let us increase the might of our new-born people,
And on our merits build a newer world,
This, this is my native land,
The lovely country – My Mongolia.
Д.Нацагдорж : "Миний нутаг"
Хэнтий Хангай Соёоны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл,Увс,Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон,Сэлэнгэ,Хөхийн онц сайн голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд
Хол газраа одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөдлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу малууд дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тэсгэм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хүннү Сүннүгийн үеэс хогшид өвгөдийн минь нутаг
Хүн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жил дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндэт гавьяаг байгуулъя
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

☺Аз жаргалтай хүмүүс илүү их мөнгө олдог уу?  #1 Аз жаргалтай хүмүүс илүү өөдрөг байдаг - Өөдрөг хүмүүс шинэ боломж, тур...
15/07/2022

☺Аз жаргалтай хүмүүс илүү их мөнгө олдог уу?

#1 Аз жаргалтай хүмүүс илүү өөдрөг байдаг - Өөдрөг хүмүүс шинэ боломж, туршлагад нээлттэй ханддаг. Кареер көүч Линда Спигель хэлэхдээ “тэд эрсдэл, бэршлээлийг хүлээн зөвшөөрч, боломж болгон хардаг. Тэд буруу шийдвэр гаргалтаа бүтэлгүйтэл гэхээс илүүтэй сурах боломж байлаа гэж үздэг” гэжээ.

#2 Аз жаргалтай хүмүүс өвчний чөлөө бага авдаг - Аз жаргал нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Тэд ажилдаа илүү дуртай, цаг өнгөрүүлэх дуртай байдаг. Иллинойс Веслейн их сургуулийн судалгаагаар аз жаргалтай ажилчид сэтгэл ханамж багатай ажилчдаас жилд 15 хоногоор бага чөлөө авдаг гэсэн тооцоо гарсан байна. Эрүүл мэнд нь бүтээмж, ажиллах цагт нөлөөлдөг, эрүүл мэнддээ анхаарахгүй байх нь орлого буурахад хүргэдэг хүчин зүйл болохыг Вестерн Сиднейн их сургуулийн професор Сатиа Паул “Аз жаргал орлогын тэнцвэргүй байдлыг бууруулдаг уу?” номондоо дурджээ.

#3 Аз жаргалтай хүмүүс илүү бүтээмж өндөр байдаг - Английн Варвик их сургуулийн судлаачид аз жаргал, бүтээмжийн эерэг хамаарлыг олж тодорхойлжээ. Тэдний судалгаагаар аз жаргалтай хүмүүс сэтгэл хангалуун биш хүмүүстэй харьцуулахад 12%-иар илүү бүтээмжтэй байсан байна. Бүтээмжтэй байснаар илүү албан тушаал ахих, цалингаа нэмэх зэрэг олон боломжийг нээх юм.

#4 Аз жаргалтай хүмүүс гүйцэтгэл сайтай байдаг - Аз жаргалтай хүн хамтран ажиллагсад, харилцагчиддаа сайхан орчныг бүрдүүлж өгдөг. Бусдын сэтгэл ханамжтай байдал тухайн хүнд эерэг сэтгэгдэл өгч улмаар өндөр цалинд хүргэдэг байна.

#5 Аз жаргалтай хүмүүс асуудлын биш, шийдлийн хэсэг - Ихэнх хүмүүс асуудлын хэсэг болж, ажлаа, хамтран ажиллагсад, удирдлагынхаа талаар үргэлж гомдолдог. Зан авирын онолч, манлайлал хөгжлийн көүч Линда Таллей хэлэхдээ аз жаргалтай хүмүүс эсрэгэрээ асуудлыг биш, шийдлийг эрж хайдаг. Энэхүү өөртөө итгэлтэй, шийдэлд чиглэсэн зан авир нь бүтээмж, үр дүнг нэмдэг гэжээ.

#6 Аз жаргалтай хүмүүс өөртөө хөрөнгө оруулдаг - Аз жаргалтай хүмүүс ирээдүйдээ хөрөнгө оруулж, үргэлж сурч хөгжиж, дасгал хийж, эрүүл хооллодог. Өөртөө хөрөнгө оруулах нь эргээд аз жаргалыг нэмдэг. copy

🇲🇳 Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуу...
10/07/2022

🇲🇳 Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳🚗🌞Улаанбаатараас тэр хүртэл хэдэн км билээ? 👀
09/07/2022

🇲🇳🚗🌞Улаанбаатараас тэр хүртэл хэдэн км билээ? 👀

Address

Ulaanbaatar

Telephone

+97680154888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when We have dream - Global MGL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share