16/05/2019
ҮҮСЭЛ ТҮҮХ
Радио бол үзэгдэх гэрлээс доош давтамж бүхий цахилгаан соронзон долгионыг модуляцлан дохиог утасгүй дамжуулах технологи юм. Цахилгаан соронзон цацрагийн тархалт нь агаар буюу хоосон орон зайгаар тархах цахилгаан соронзон орны хэлбэлзлийг илэрхийлнэ. Мэдээлэл нь цацарч буй долгионы агууриг, давтамж зэрэг шинжийг системтэйгээр өөрчилснөөр (модуляцласнаар) дамждаг. Радио долгион нь цахилгаан дамжуулагчаар нэвтрэх үед орны хэлбэлзэл нь дамжуулагч дахь хувьсах гүйдэлд шилждэг. Энэхүү үзэгдлийг ашиглан дуу болон бусад дохионд шилжсэн дамжиж буй мэдээллийг илрүүлдэг. 0.001-1012 давтамжийн цараанд орших цахилгаан соронзон долгионыг радио долгион гэнэ. Радио долгионы давтамжийн спэктрийг дараах давтамжийн цараанд хуваадаг. Энд нэг анхаарах зүйл бол радио долгионы спектрийг давтамжийн цараанд хуваахдаа 10-тын (аравтын) системийн зарчмыг баримтлан долгионы уртаар нь дараах ангилалд хуваадаг. Радио долгионы ангилал:
хэт их урт долгион 300 км-ээс дээш урттай
хэт урт долгион 10-100 км
урт долгион 1000-10000 м
дунд долгион 100-1000 м
богино долгион 10-100 м
хэт богино долгион 1-10 м
'Радио' гэсэн үг нь радио давтамжийн цацаргалт буюу радио дамжууллын үзэгдлийг тодорхойлоход хэрэглэгддэг. Радио гэдэг үг нь латин хэлний radiare – гэрэл гэгээ цацрах гэсэн үгнээс гаралтай. Нэвтрүүлгийг дуу чимээний тусламжтайгаар хязгаарлагдмал бус тооны сонсогчдод дамжуулдаг техник хэрэгсэлийг өргөн утгаар нь радио гэж нэрлэдэг. Явцуу утгаар нь авч үзвэл радио бол ОНМХ-ийн нэг төрөл, сэтгүүл зүйн салшгүй бүрэлдэхүүн мөн.
Радиогийн үүсэл XIX зууны сүүл, XX зууны эхэн үеэс дэлхийн радиогийн түүх эхэлдэг. Харин радио долгионыг хэн бүтээсэн бэ гэвэл нэгдүгээрт, хэн ч биш, бүгд л нэгэн зэрэг бүтээцгээсэн хоёрдугаарт, Никола Тесла бүтээсэн. 1895 оны 4 сарын 25-нд оросын эрдэмтэн А.С.Попов аянга цахилгааныг мэдрэгч төхөөрөмж зохион бүтээснээ эрдэм шинжилгээний илтгэлдээ дурьджээ. Илтгэлийхээ төгсгөлд тэрээр энэ төхөөрөмжийг ашиглан алс хол газар ямар нэгэн дохиог утасгүйгээр дамжуулж болно гэсэн дүгнэлт хийсэн байна. 1896 оны 3-р сард Попов өөрийн нээлтээ амьдралд хэрэгжүүлж “Генрих Герц” гэдэг үгийг дамжуулжээ. А.С.Поповыг нээлт хийхэд асар их нөлөө үзүүлсэн аугаа эрдэмтэн Генрих Герцийн нэрийг Морзе үсгийн цагаан толгойгоор 250 метрийн алсад дамжуулжээ. Мөн тухайн жил Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони агаарын орон зайд дохио дамжуулдаг яг ижил төрлийн төхөөрөмж зохион бүтээж Английн Засгийн газраас зохиогчийн эрх авсан байна. 1901 онд Маркони Европоос Америк тив рүү радио холбоо тогтоожээ. Радиотехникийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1909 онд түүнд Нобелийн шагнал гардуулсан. Орос оронд 1919 онд Нижегород хотын радио лабораторийн инженер өөрийн яриагаа агаарын долгионоор цацав. Түүнийг Москва, Петроград хотод байсан холбоочид сонсжээ. Ингэж агаарын долгионоор морзе үсгийн тэмдэглэгээ дохио төдийгүй хүний дуу хоолой, хөгжмийн эгшгийг дамжуулах бололцоотой гэдэг нь илэрхий болжээ. Ийнхүү хүн төрөлхтөн радио хэмээх шинэ мэдээллийн хэрэгсэлтэй танилцсан юм.