Орчлон' book shop

Орчлон' book shop Манайх номын бөөний худалдааны төв учраас өглөө 7-12цагын хооронд дэлгүүр дээр ирээд 20% хямдрал эдлээрэй

Нисэх онгоцны буудал дээр огт хийж болохгүй 5 үйлдэл:1️⃣ 5-хан алхмын зайтай жорлон байсан ч чемодан саваа хэзээ ч битги...
15/06/2026

Нисэх онгоцны буудал дээр огт хийж болохгүй 5 үйлдэл:
1️⃣ 5-хан алхмын зайтай жорлон байсан ч чемодан саваа хэзээ ч битгий үлдээгээрэй. Аваад ор.
Эзэнгүй ачааг дэлбэрэх бөмбөг гэж үздэг болохоор цэрэг цагдаа болоод асуудал үүсэх эрсдэлтэй.

2️⃣ Танихгүй хүнээс ачаа авч болохгүй. Контрбанд хийдэг, өрөвдүүлсэн царайтай хүүхэдтэй хүмүүс ийм арга хэрэглэсэн тохиолдол их байдаг.
Харж байгаарай нойл ороод ирье гэсэн ч үгүй гэж хэл. Дотор нь юу байгааг чи мэдэхгүй. Хууль бус наймаа, хар тамхи байвал чи хүний газар шоронд орно.
Үзээгүй бол Bangkok Hilton-г үзээрэй!

3️⃣ Үйлчилгээний ажилтнуудтай бүдүүлэг харьцаж хашгирч болохгүй. Дор хаяж нислэгээсээ хоцорно. Forehead Flower is a good example.

4️⃣ Нисэх буудлын үнэгүй WiFi ашиглаж болохгүй.
WiFi хайхаар unsecured WiFi❗️ гэсэн анхааруулга байдаг!
Ялангуяа банкны гүйлгээ хийж болохгүй. Хакерууд чамайг отож байгаад дансны мэдээлэл нэвтрэх кодыг чинь дор нь хулгайлна. Шаардлагатай бол VPN ашигла.

5️⃣ Нийтийн цэнэглэгч битгий ашигла. Киберхулгайч нар usb port ашиглаж утасны мэдээлэл хулгайлдаг.
Secure charging station гэсэн бичигтэйг эсвэл өөрийн повербанкаа ашиглаарай.

#сору

26/11/2025
26/11/2025

Би их баян өссөн.
Үнсэлт, урмын үгээр л харин их дутаж өссөн дөө…

26/11/2025

Америкт 1 л долоо хоногт хамаг лизинг, билл, түрээс гээд бүх зүйл доллараар овоорч эхэлдэг бол Монголд 1 жил болсон ч өр гээд шальтай юм байхгүй, жил бүр тугалладаг 10 үнээнээсээ гараад 5 нас хүрч буй шүдлэнгээ махалж зараад л бүгдийг дарж байх жишээтэй. Японд бол нас барагсдаа ихэвчлэн сүнсийг бүрэн явуулахгүйгээр тэгсхийгээд ёслол үлдээгээд орхидог бол Монголд үүнийг бүрэн утгаар хийнэ. Сүнс ихтэй газар амиа хорлолт галзуу их байдаг гэдгийг хэдий өндөр хөгжсөн ч ойлгодоггүй нь дотоод мөн чанар сэрээгүйнх гэмээр.
Монголчууд бид яалт ч үгүй дотоод мөн чанар амьдралын гүн ухааныг гаргууд таньж мэдсэн хүмүүс л дээ. За тэр сүртэй сүртэй хөгжил бол 2 дахь ч нь байхоо. Энэ бол гадаад улс Монгол улс 2-ын яалт ч үгүй том брэндийн ялгаа л даа. Худал гэвэл доорх бүсгүйн яриаг анхааралтай уншаарай:

Иргэний үг: Анх Солонгос улсад ирэхээсээ өмнө их л гоё орон гэж боддог байлаа. Дунд нь ороод удаан амьдраад ирэхээр олон зүйлийг ухаарч эргэцүүлдэг юм байна. Харахад сайхан хөгжилтэй улс шиг авч хүмүүсийнх нь байдал, амьдрах итгэл үнэмшил нь өрөвдмөөр.

Муулсандаа биш шүү. Зүгээр л зарим зүйлс мэргэжлийг нь эзэмшсэн хүний нүдээр харагдаад өөрийн эрхгүй харьцуулаад байдаг юм.
Энд:
Чанга дуутай
Чөтгөр шиг ааштай
Яхир үгтэй
Ямаан омогтой
Үйлдвэрчин ангийн бүхэл бүтэн үе ноёрхоно. Ажиллахаас өөр хөгжил мэддэггүй байх даа гэж бодогдмоор ажлын төлөө төрсөн хүмүүс үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл зүтгэнэ. Хачирхалтай нь тэд орой болохоор байшингийн нүх сүв болгонд байх хоолны газар, караокенууддаа хөгшин залуугүй шавалдаж, зайгүй идэж, завсаргүй ууна. Дуулна бүжиглэнэ.

Даамжраад буудал руугаа гэлдэрцгээнэ. Ердийн үзэгдэл. Маргааш нь дахиад л нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол. Цаг нартай уралдсаар.
Эр эм, хөгшин залуу ялгаагүй энгийн, адилхан өнгө зүс бүхий урд зүгт үйлдвэрлэсэн хятад, вьетнам хувцас өмсцгөөнө. Брэнд хөөж намираад байгаа ч юм алга. Хамбуг хэмээх үндэсний хувцсаа ёс болгож хурим болон үхэгсдээ үдэх өдрөө өмссөн харагдана. Ёс заншил гээд онцгойлоод байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү ч нэг их анзаарагдахгүй. Нэг тиймэрхүү болхидуу. Уйтгартай...

Мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга байгууламжууд хот, аймаг, тосгон суурин бүрт хөвөрнө.
Манайхаас илүү нь хурдны зам, хурдны галт тэрэг, агаарын тээвэр, шуудан үйлчилгээ болон үйлдвэржилтээ бодлогын түвшинд бэхжүүлж, ажилгүйчүүдийн эгнээг халж чадсандаа хөгжсөн улс шиг харагдана.

Гэвч иргэдийн дийлэнх нь боловсролын түвшин дунджаас доогуур.
Ажил хийхгүй л бол амьдрал дуусна гэдэг сэтгэхүйтэй хөдөлмөрийн нийгмийн давхарга бүхэл бүтэн үеийг эзэгнэж байгаа учраас зүгээр суудаг хүн нэгээхэн ч үгүй. Ажиллаад л ажиллаад л. Нуруу нь бөгтийж, хуруу нь мойнийж хатингарштал ажилласан цалингаа юунд үрэхээ мэдэхгүй, үрчихвэл үхнэ гээд идэж ч чадахгүй хураачихсан, өмнөх хүнд бэрх цаг үеийнх нь сэтгэлийн шарх эдгээгүй хөгшид ч байна.

Гэтэл эх орондоо ирээд л захын таксинд суугаад амьдралд буцална.
Амьд байгаагаа мэдэрнэ.
Монгол улсад минь дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг.
Дэндүү цайлган, цагаахан хүмүүс энд амьдарна. Гадны хүмүүс хараад гайхдаг. Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог Солонгос, Европын хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, сүргээр нь адуугаа туугаад ирэхэд л шоконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ. Европт нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, Солонгост 120.0-250.0 вон. Харин миний эх оронд үнэгүй!
Үүгээр зогсохгүй хонь, адуу, үхрийн цэвэр махыг өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм...😃😃

Хаана ч явсан, хэдий хэр орлого олсон ч
төрөлх нутгийн үнэр, эх хэлний өнгө,
тэнгэрийн хаяанд хөвөх үүлс, хүнд үнэтэй биш ч, өөрт эрхэм үнэ цэнэтэй амьдрал хэзээ ч юугаар ч орлуулшгүй байдаг ажээ.

Эргээд харахад...
Би их азтай хүн юм байна.
Монгол хүн болж төрсөндөө..❤️❤️❤️
Номын өргөөнөөс нэмж зөвлөхөд:

Жич: Гадаадад байдаг бол 300 юм уу 400 сая хураагаад л шууд Монголдоо ирээрэй. Энд тэр мөнгөөрөө хангалттай бизнес хийчихнэ. Битгий насаараа ялтай хүн шиг харийн улсад хадагдаарай.

Жичийн жич: сайн гүлдийгээд гүрийгээд нарийн тооцоотой байж чадвал энэ нь 3-5 жилийн хатуу хөдөлмөр /300-500сая/, архи уугаад байвал 300 байтугай гурван ч саягүй ирнэ.

Жичийн жичийн жич: Гадаадад хөдөлмөр эрхэлж байхдаа битгий архи уу л даа малуудаа, хаа байгаа газраас чинь олоод нядлаад хуушуур бууз хийж зараад байрныхаа түрээсэнд өгчихнө шүү. /Албатай юм шиг гадаадад ирж ажил хийж биеэ зовоон байж олсон хэдээрээ уучихдаг цөөхөн хэдэн уудгуудад зориулав/ Муу сайн ч эх орондоо ирээд ганц 2 татвал тат. За тэгээд гадаадад явж галуу шувууны мах идсэн эрүүл саруул сэтгэхүй амьдралтай хүн гэдгээ харуулж үлгэр жишээ болж амьдар хө, тэд нар ч чамайг даган цэнгэж бүгдээрээ хайпи болно. Аз жаргал хүсье, эрүүл энхийг хүсье, эрч хүчийг хүсье нийт монголчууддаа. Бид Монголчууд шүү дээ.

Энэ номыг уншаагүй хүн бараг байдаггүй байх амжилтын сэтгэлзүй, хүмүүжил, зуршлын талаар маш их урам өгдөг ном шүүХэрэв ...
26/11/2025

Энэ номыг уншаагүй хүн бараг байдаггүй байх амжилтын сэтгэлзүй, хүмүүжил, зуршлын талаар маш их урам өгдөг ном шүү
Хэрэв уншаагүй бол заавал нэг удаа уншаад үзээрэй🤗

Гоё ишлэлүүдээс нь хуваалцъя 🤗

1. Өдөр бүр бага багаар урагшил.

“Еврейчүүдийн хүч нь их зүйл хийхэд бус, өдөр бүр жижиг алхам тасралтгүй хийхэд оршдог.”

2. Хүүхдийг магтахаас илүү тэвчээрийг нь магт.

“Авьяасыг биш, хичээл зүтгэлийг магтдаг соёл л элит хүмүүсийг төрүүлдэг.”

3. Боловсрол бол хамгийн үнэт хөрөнгө.

“Мөнгө алдахад буцааж олж болно. Харин боловсрол бол алдах боломжгүй хөрөнгө

4. Тооцоотой эрсдэл гаргаж чаддаг хүн ялдаг.

“Айдас бол зам хаах биш, зөвхөн бодож төлөвлөх дохио.”

5. Асуух нь ичгэвтэр бус — асуухгүй байх л алдаа.

“Еврей хүүхдэд ‘асуулт асуух чадвар’ хамгийн үнэтэй гэж сургадаг.”

6. Шударга байдал бол хамгийн том капитал.

“Хүн итгэлийг олдоггүй. Итгэлийг өдөр бүрийн заншлаараа хуримтлуулдаг.”

7. Ажлын амжилт – гэр бүлийн дэмжлэгээс эхэлдэг.

“Гэр бүл бол хүний амжилтын хамгийн хүчирхэг хөдөлгүүр.”

8. Бэрхшээл бол боломжийн хаалга.

“Асуудал бүр боломжийн баглаа барьсан багш байдаг.”

9. Мөрөөдлөө бич. Бичсэн зүйл биелдэг.

“Еврейчүүд мөрөөдлөө дэвтэрт буулгаж байж бодит болгодог.”

10. Унших зуршил — амжилтын эх.

“Уншдаг хүн дэлхийг удирддаг, уншдаггүй хүн түүний дор ажилладаг.”

Амжилт бол зуршлын нийлбэр…

Via tsogt

22/11/2025

I got over 500 reactions on one of my posts last week! Thanks everyone for your support! 🎉

Америкт боолчлол хэвийн үзэгдэл байх үед Харриет гэдэг эмэгтэй нууц бүлэг байгуулж боолчуудыг оргож зугтаахад нь тус бол...
21/11/2025

Америкт боолчлол хэвийн үзэгдэл байх үед Харриет гэдэг эмэгтэй нууц бүлэг байгуулж боолчуудыг оргож зугтаахад нь тус болдог байж. Сүүлд Харриетээс энэ ажлын хамгийн хэцүү нь юу байв гэж асуухад:
- Тэднийг чи боол биш ээ, чөлөөт иргэн байж болно гэж ятгаж ойлгуулах л хамгийн хэцүү нь байсан гэж хариулсан байдаг.

Энэ үг нь зөвхөн түүхийн баримт төдий биш, гүн утгатай сургамж юм…

Хамгийн чухал боловч өөрчлөхөд хамгийн хэцүү нь бие махбодыг чөлөөлөх бус, сэтгэлгээг өөрчлөх, айдсыг даван туулах, шинэ итгэл үнэмшил суулгах явдал байдаг…

Үнэндээ энэ бүхнийг бий болгоход айдастай, хойш ухармаар, тааламжгүй, тухгүй санагдах ч энэ алхам нь хамгийн үнэ цэнэтэй. Учир нь хүн сэтгэлгээгээ өөрчилснөөр бүх ирээдүй нь өөрчлөгддөг.

• Өнөөдөр өөртөө, эсвэл хэн нэгэнд шинэ итгэл, шинэ эрх чөлөө бэлэглэ…
• Айдсаа даван туулахад зоригтой бай…
• Учир нь хамгийн хүнд алхам хамгийн үнэ цэнэтэй байдаг…

#ӨөрийгөөТанихаасӨөрчлөлтЭхэлдэг💙

❤️LIFE COACH Nára

🙏🙏🙏 Хажуудах ханиа, хамтран зүтгэгчээ анзаарч нэг хараарай та минь ээ🥺  #Тусламж шаардлагатай үед туслахгүй, ойлгохгүй б...
21/11/2025

🙏🙏🙏 Хажуудах ханиа, хамтран зүтгэгчээ анзаарч нэг хараарай та минь ээ🥺
#Тусламж шаардлагатай үед туслахгүй, ойлгохгүй байж байгаад сэтгэцийн тасгийн өвчтөн болгочихвий дээ🫂🫂🫂

#Бид сэтгэцийн эмнэлэг бол “галзуу хүмүүсийн газар” гэж боддог байсан.

#Гэтэл нэг сувилагчийн хэлсэн үг үнэхээр айдас төрүүлсэн.

1. Сэтгэцийн тасгийн сувилагч хэлсэн нь: Энд галзуу хүн гэж байхгүй ээ. Зүгээр л цагаасаа өмнө тусламж авч амжаагүй хүмүүс л байдаг. Нэгэн үе банкны дарга байсан эр нэг өдөр ажилдаа очоогүй, утсаа унтраагаад арван өдөр бүтэн нам гүмд өнгөрөөжээ. Хөршүүд нь түүнийг олох үед тэрээр нэг цэг рүү л ширтэн суусан хэвээр, нэг л үгийг дахин дахин шивнэн хэлж байсан. Архи биш зүгээр л түүний мэдрэлийн систем даахаа больсон юм.

2. Хажуугийн өрөөнд гурван хүүхдийн ээж хэвтэж байна. Олон жилийн турш, доромжлол дотроо нуусан нулимс энд авчирсан. Тэр “гэр бүлээ хадгалахын тулд" тэсэж олон нийтийн өмнө инээмсэглэдэг байжээ. Харин дараа нь шөнө болгон өөртэйгөө ярьж, толь бүрийг дахин дахин арчиж эхэлсэн. Хүүхдүүдийг нь түр хугацаанд авч, тэр эмч нарын хяналтад одоо байна. Харин түүнийг ийм байдалд хүргэсэн хүн тайван амьдарч байна. Дотроосоо хагартал нь тэссэн тэр эмэгтэйн тэвчээрийг хэн ч баатарлаг үйл гэж нэрлээгүй.

3. Харин хажуу өрөөнд 28 настай программист. Хоёр жил нэг ч амралтгүй: "Энийг дуусгаад л амарна" гэж өөртөө хэлсээр. Гэтэл нэг өдөр зүгээр л гудамж руу хөл нүцгэн гарч, өөрийнхөө нэрийг санахаа больсон. Түүнийг зогсооход “Би ядраад байна" гэж л давтан хэлж байсан гэнэ. Хэн ч анзаараагүй ядаргаа нь сэтгэцийн системийн уналт болон хувирсныг, Зүрх рүү шууд цохилох нэг өгүүлбэр бий:

"Чи тэр заагийг анзаарахгүй.
Өнөөдөр зүгээр л ядрана.
Маргааш - хаалгаа онгойлгохгүй.
Харин сарын дараа түргэний машинд суугаад явж байх вий."
Энэ бол "шошгоны" тухай биш, харин сэргээн тэнцвэржих систем чинь нурсны тухай. Хязгаар гэдэг нь оношийн цаана биш харин өдөр бүр дотроо чимээгүй шаналж, бүх зүйл хэвийн мэт дүр эсгэсээр хураагдсан ядаргаанд оршдог...

15/11/2025

Нийтлэл ээ нэр устайгаа бичүүлэх хүмүүс байвал холбогдоорой 😊

✨ Эмэгтэй хүн ХАЙР ГУЙЖ биш харин ХАЙР ТАТАМ байдлаараа насан туршдаа ХАЙРЛАГДАХ учиртай… ✨Учир нь: ЭР хүн АЛДААГАА ХЭЛҮ...
15/11/2025

✨ Эмэгтэй хүн ХАЙР ГУЙЖ биш харин ХАЙР ТАТАМ байдлаараа насан туршдаа ХАЙРЛАГДАХ учиртай… ✨

Учир нь: ЭР хүн АЛДААГАА ХЭЛҮҮЛСНЭЭР бус харин АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙД ДУРЛАЖ ӨӨРЧЛӨГДДӨГ… 🌸🦋🌸

Copy

Address

Сүхбаатарын гудамж
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Орчлон' book shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share