Бололцоо / store /

Бололцоо / store / Family Home Made
👨‍👩‍👧‍👦 Гэр бүлээрээ хийж, бүтээж, хуваалцана
🪵 Мод • 🔨 Төмөр • 🏠 Гэр ахуйн бүтээл
🎥 Бүтээх үйл явц • 🇲🇳 Монголд үйлдвэрлэв

07/04/2025

Инээхгүй байж тэсэх үү? 😂😂🇲🇳

Хөдөө томилолтоор явж байтал замд гэдэс базлав. Зогсоод ойрхон хонхорт баавгай алж байтал гэнэт нэг ланд юу юүгүй л намайг чиглээд ирж харагдлаа. Толгойд нөгөө онигоо бодогдоод . (Тэр онигоон дээр нэг хүүхэн хээр суугаад шээж байтал машин хүрээд ирдэг. Хүүхэн сандраад нууц эрхтнээ гараараа нуусан чинь нөхөр нь хажуугаас нь наадхаа нууж яадын бээ, нүүрээ нуугаач чиний наадхыг хэн таньдаг юм гээд орилсон гэдэг) .
Нөгөө ланд яг л надруу чиглээд ойртоод ирлээ, би ч сандраад за хажуугаар өнгөрчих блгүй дээ, нүүрээ нуучихвал яавал гэж бодоод 2 алгаараа нүүрээ дарлаа. Тэгээд хурууныхаа завсраар харж байтал нөгөө машин бараг миний хажууханд ирээд зогчих юм. Дотроос нь хэдэн халамцуу хүүхэн залуучууд бууж ирээд морь харцгааж бн. Би ч нүүрээ дараад суугаад л байлаа. Гэнэт нэг нь намайг анзаарснаа, хөөш тэр юу вэ гээ л орилж бн, нөгөөх нь хүн л бааж бн шд гэв. Тэгснээ нэг нь уйлаад бгаан биш үү л гэнэ, үхцийн биш үү л гэнэ. Хүүхнүүд нь хүүе боожгой нь харагдаад бн л гэнэ, биш ээ баас нь унжаад байгаан биш үү л гэнэ. Би ч бүүр яахаа мэдэхгүй нүүрээ дарсан чигээрээ суугаад л байлаа. Нөгөөдүүл согтуунууд чинь явах шинжгүй намайг тоож байгаа ч юм алга, шуугилдаж байгаад тамхи асаацгаав. Бараг 20 гаран минут болов, Миний хөл чилээд болохоо байлаа, дотроо бөөн уур. Мэдрэл юмнууд газар мундсан биш. Одоо яанаа нүүрээ дараад суугаад байх уу, яршиг босох уу. За за намайг анзаарахгүй байгаам чинь босчихуу, за тэр нүүр мүүр дүүр ч , хөл бадайраад бараг баасан дээрээ унах нь. Дүүрсэн, босъя гээд босох гэтэл нүд харанхуйлаад хөл сонин час час гээд шууд ухаан балартаад унацан. Нэг хартал 2 залуу ирцэн намайг босгож байна, ард нэг залуу бөгс арчаад байх шиг харагдав, нөгөө хүүхнүүд нтр нь хажууд ирцэн та зүгээр үү нтр гээд асууж бн , би тэгсэн өмд шувтарцан, бөгсөө арчуулцан, гуйвж дайваад зогсож байдаг. Шууд газар ухаад доошоо ормоор санагдсан.

😂

😂

😂

😂

😂

Тэгээд 2 гараараа газар самардаж байгаад сэрэв. Амьдралдаа ийм аймар бодитой зүүд зүүдэлж үзсэнгүй. Урд шөнө зүүдлэв.
😂😂😂

11/03/2025

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтууд даруй хийхгүй бол гар утсанд донтсон бүхэл бүтэн шинэ үе гарч ирж байна.

10/03/2025

Савлуур, элсний хайрцаг, гэрэлтүүлэг, явган хүний зам, хашааны тохижилт хийнэ.

МОНГОЛ ШАТАРЧИН ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ ТЭРГҮҮЛЛЭЭДэлхийн хамгийн хүчирхэг, өнөө цагийн хамгийн өндөр рейтингтэй эм...
28/02/2025

МОНГОЛ ШАТАРЧИН ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ ТЭРГҮҮЛЛЭЭ

Дэлхийн хамгийн хүчирхэг, өнөө цагийн хамгийн өндөр рейтингтэй эмэгтэй шатарчид цугласан Монакогийн Дэлхийн шатрын Гранприд манай улсын шатарчин, их мастер Б.Мөнгөнтуулыг буулгах шатарчин байсангүй ээ. Тэрээр дэлхийн шилдгүүдийг сөхрүүлж, 9 өрөг ганц ч хожигдолгүй тоглож тэргүүн байрыг хуваалцаж тэмцээнээ дуусгалаа.

Address

Bayngol
Ulaanbaatar
1209

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бололцоо / store / posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share