НАГАЛ ГРУПП

НАГАЛ ГРУПП АОСууцны бүх үйлчилгээг та нэг дороос авах

22/03/2025
16/12/2024

Улаанбаатар хотын урд хэсэгт байрлах Богд Хан уулыг цоолж түнел байгуулах нь зөв болов уу?

[ENGLISH BELOW]📣📣📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ЗАР: Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн🌱  Монгол...
14/12/2024

[ENGLISH BELOW]
📣📣📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ЗАР: Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
🌱 Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (“ТоС Холбоо”) нь 2018 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчилдэг ТББ юм. Бид Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг манлайлан ажиллах зорилготой. Уг зорилгын хүрээнд ТоС Холбоо нь одоогийн байдлаар гишүүнчлэлдээ 58 санхүү, бизнесийн байгууллагуудыг нэгтгэн ажиллаж байгаа бөгөөд тогтвортой санхүүжилт, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлуудад гишүүдийг нэгтгэн чиглүүлж, санал шийдэл боловсруулдаг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоо юм.
Тавигдах шаардлага:
✅Бизнесийн удирдлага, банк санхүү, эдийн засаг, тогтвортой санхүүжилт, хүрээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хүч, бусад холбогдох чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
✅2-оос дээш жилийн ажлын туршлагатай бол давуу тал
✅Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайн
✅Англи, Монгол хэлний бичгийн өндөр чадвартай
✅Судалгаа, анализ дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах техник чадвартай бол давуу тал болно.
✅Тогтвортой санхүү, Тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж, суралцах эрмэлзэлтэй
✅Төслийн менежментийн зохих түвшний мэдлэг туршлагатай бол давуу тал болно
✅Санхүүгийн байгууллагад ажиллаж, дадлага хийж байсан бол давуу тал болно
Үндсэн чиг үүрэг:
Гишүүн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг ханган, тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг дэмжин ажиллах
Төсөл, санаачлага, хөтөлбөрүүдийн төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнг хянаж, гүйцэтгэлийг хангах, талуудын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, төрөл бүрийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн явцын тайлан, үр дүнгийн тайлан боловсруулах, дүгнэх, танилцуулах, гадна дотны түнш байгууллагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх
Удирдлагаас өгсөн чиглэл үүрэг, БОНЗ/ESG, Тайлагналын нэгжийн ажлын төлөвлөгөөний дагуу баг болж хамтран ажиллах
Бусад
📩Материал ирүүлэх:
📅Ажилд горилогч нь зарласан хугацаанд өөрийн намтар, ажилд орохыг хүссэн өргөдөл, дээд боловсролын дипломын хуулбар болон бусад шаардлагатай гэж үзсэн материалыг 2025 оны 1 сарын 10-ны дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү.
☎️Сонгон шалгаруулалтын талаарх нэмэлт мэдээллийг ажлын цагаар ТоС Холбооны 72772002 дугаарт холбогдон лавлах боломжтой.
🌱Эх дэлхийгээ хайрлан, хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Бид таныг зөв энерги, эерэг уур амьсгалтай баг хамт олонтой ажиллахыг урьж байна
--
WE ARE HIRING: ESG Officer
🌱This is an exciting opportunity to join the Mongolian Sustainable Finance Association, a member-serving professional NGO. Established in 2018, MSFA is the country's leading organization promoting sustainable finance and green business practices. With a diverse membership of 58 institutions, in the finance and business sector, MSFA has pioneered several groundbreaking initiatives including the Mongolian Sustainable Finance Principles (2013) and National Green Taxonomy (2019). The association plays a crucial role in advancing Environmental, Social, and Governance (ESG) implementation, facilitating climate financing, and developing sustainable finance policies in Mongolia. As a member of both the World Business Council for Sustainable Development's Global Network and the Sustainable Banking and Finance Network, MSFA actively contributes to international dialogue while working to accelerate Mongolia's transition to a sustainable financial system through research, policy support, and public education initiatives.
We are looking for a highly motivated, result-driven individual with exceptional planning, implementation, and communication skills to join our team to help expand and maintain our membership base and deliver essential portfolio of activities. If you are an effective manager with a genuine commitment to sustainability and want to work for an organization that shares your sense of purpose, we would love to hear from you.
Your role will include the development, ex*****on and management of the day-to-day, membership activities as well as coordinating with various local and international partners, and stakeholders. You will lead the development of sector-specific sustainability standards and tools, financial products and criteria, policy recommendations, and capacity building programs. You will also be proactive in implementing the sustainable finance principles among member financial institutions and ensuring the effectiveness and value among members.
You will be expected to demonstrate the following essential skills and experience:
✅Bachelor's degree in business management, banking & finance, economics, sustainability, environmental study, renewable energy, or any other related field.
✅At least 2 years of work experience in a related field is highly beneficial
✅Ability to oversee multiple complex tasks and projects requiring tight timeframes, including the ability to multi-task and operate under time pressure and competing priorities.
✅Excellent English and Mongolian writing and communication skills.
✅Research and Analytical skills would be valuable.
✅A demonstrable interest and passion for sustainability.
✅Knowledge/experience in project management, and communication would be an asset.
✅Certain level of work/internship/ experience in Financial institutions would be an asset.
📩To apply for this vacancy, please send us your CV, cover letter, and a copy of your academic degree certification at [email protected]
📅The closing date for applications is 10 Jan 2025.
We actively support equality, diversity, and inclusion and encourage applications from all sections of society.🌱

08/12/2024

Дагуул хот төлөвлөлт хийсэн байдал 70 хувь нь СИП технологи барилга баригдсан.
Оросын Холбооны Улсын анхны хувийн дагуул хот. Доброград.
261Га дээр хэрэгжиж буй төсөл
https://dobrograd.ru/aeropanoramas/
https://www.youtube.com/watch?v=jSNMJgLbzZU

2024.12.08"ХҮНД ЭЭЛТЭЙ НОГООН ДУБАЙ"-Г БҮТЭЭГЧДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЛААМонгол Улсын сайд, 20 минутын xот Үндэсний хо...
08/12/2024

2024.12.08
"ХҮНД ЭЭЛТЭЙ НОГООН ДУБАЙ"-Г БҮТЭЭГЧДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЛАА
Монгол Улсын сайд, 20 минутын xот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн Емаар корпорацид зочиллоо. Емаарын хамгийн том хоёр хувьцаа эзэмшигч нь Дубайн захирагч Мохаммед бин Рашид Аль Мактум болон АНЭУ-ын хөрөнгө оруулалтын сан, Дубайн хөрөнгө оруулалтын корпорац юм.
Емаар нь Дубай хотыг үндсэндээ дахин цоо шинээр төлөвлөж, бүтээж байгаа бөгөөд ингэхдээ дэлхийн томоохон хотуудын алдаан дээр дүгнэлт хийж, тэдгээрийг дахин давтахгүй байх концепцыг баримтлан хот байгуулалтын төлөвлөгөөгөө хийснээрээ онцлог юм. Хот бол барилга байгууламжаас гадна ногоон байгууламж ихтэй, зөвхөн автомашины бус явган/дугуйн зам, нийтийн тээврийн дэд бүтцүүдийг цогцоор нь байгуулсан, xүнд амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, өдөр тутмын үйлчилгээ нь ойр бүтээгдэж байж сая xүнд ээлтэй хот болон xөгждөг. Дубайн концепц бол ийм л концепц бөгөөд үүний сацуу дэлxийн аялал жуулчлалын томооxон бүс болгоx зорилтынxоо xүрээнд "дэлxийн хамгийн хамгийн" гэх аварга том бүтээн байгуулалтуудыг xийxээр зорьж, Емаар компани нь тэдгээрийг бодит болгон бүтээж байгаа юм.
Емаар компани Дубайн санхүүгийн зах зээлд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд 2022 оны 12-р сарын байдлаар цэвэр хөрөнгийн үнэлгээ 37.6 тэрбум ам.доллар (AED 138.1В)-т xүрсэн, Дубайн орчин үеийн өнгө төрхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн, олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй арвин туршлагатай компани юм.
Сайд Р.Эрдэнэбүрэн уг компанид зочлоx үеэрээ 2024-2028 онуудад Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр олон салбарт төлөвлөсөн өөр өөр бүтээн байгуулалтын томооxон төслүүдэд нэгдсэн менежмент xийx шаардлага тулгараад буйг танилцуулж, уг ажилд Емаар компанийг оролцоxыг урилаа. 20 минутын сайд Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн АНЭУ-д хийж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж байгаан байна.

2024.11.05Нийгмийн бүхий л үйлчилгээг иргэндээ 20 минут алхах зайд ойртуулах чиглэлд цаашдын хот төлөвлөлтөө чиглүүлэх з...
08/12/2024

2024.11.05
Нийгмийн бүхий л үйлчилгээг иргэндээ 20 минут алхах зайд ойртуулах чиглэлд цаашдын хот төлөвлөлтөө чиглүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон бусад сайдуудын хамт Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочилжээ.
Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна.
Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ. Харин сүүлийн 10 жилд тус хот хөгжлийн бодлогодоо "15 минутын хот" хэмээх шинэ үзэл санааг тусгаж, амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.
20 минутын хот Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн бусад сайдуудын хамт өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо хийсэн албан ёсны уулзалтанд оролцсон байна.

Багануур дүүрэгт байгуулсан 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэлжээ. Улсын комисс аж...
08/12/2024

Багануур дүүрэгт байгуулсан 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэлжээ. Улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд комисс ажилласны дараа ашиглалтад өгөх юм байна.
Товчхондоо уг станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх юм. Ингээд бодохоор хот аль зүг рүү тэлэх нь зөв байна.

08/12/2024

Оросын Холбооны Улсын анхны хувийн дагуул хот. Доброград.
Манай улстай цаг уурын байдлаар ижил төстэй учир туршигдсан ажлын байртай 70 хувь нь СИП технологиор баригдсан ногоон хот байгуулах нь зүйтэй.
Хийцлэл технологи давуу тал:
🇲🇳Эрчим хүчний хэмнэлттэй
🇲🇳Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
🇲🇳Улирал харгалзахгүй АОС барьдаг
🇲🇳Үнэ өртөг хямд
🇲🇳Хамгийн хурдан хийцлэлтэй
🇲🇳Галд тэсвэртэй, Базаль ЦСП, СИП хавтан
🇲🇳Дулаан тусгаарлалт хамгийн сайн
🇲🇳Уур нэвчүүлэх чадвартай
🇲🇳Угсармал хавтан
🇲🇳Байгаль орчинд ээлтэй - ЭКО
🇲🇳Дуу тусгаарлана
🇲🇳Бат бөх чанартай

08/12/2024

"Монголын орон сууцжуулалтын ирээдүй-2024" олон улсын форум
УИХ-н залуу гишүүн Г.Лувсанжамц
Эрчим хүчний хэмнэлттэй буюу Ногоон хаусанд зээл олгоё, хөнгөлөлт 30 сая төгрөг олгоё гэсэн хөтөлбөр орсон тухай...
ийм байдлаар дундаж орлоготой иргэдээ дэмжье...

08/12/2024

Дэлхийн банкны орон сууц хариуцсан мэргэжилтэн
ДАО ХАРРИСОН
Хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах болон гэр хороололын иргэдийн АОСууц одоо болон ирээдүйд үнэ цэнэтэй... байлгах тухай

Address

Ulaanbaatar
16052

Alerts

Be the first to know and let us send you an email when НАГАЛ ГРУПП posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share