31/08/2026
“РЕЛЕ ХАЖУУДАА БАЙВАЛ МУУ” ГЭЖ ҮҮ? 🤔
Зарим газар бараагаа зарахын тулд
“Даралтны реле савныхаа дээрээ байх ёстой. Хажуу бөөрөндөө байвал буруу” гэж тайлбарладаг юм байна. 😏
Тэгвэл нэг энгийн асуулт байна.
Реле хажуудаа байснаараа даралтыг мэдрэхээ больчихдог юм уу?
Үгүй ээ.
Релений үндсэн үүрэг бол системийн даралтыг зөв мэдэрч, насосыг тохирсон даралтанд асааж, унтраах.
Тиймээс реле дээрээ байна уу, хажуудаа байна уу гэдгээс илүү:
👉 Даралт реле дээр зөв очиж байна уу?
👉 Холболт зөв үү?
👉 Усны урсгал, даралт саадгүй байна уу?
👉 Реле зөв тохируулагдсан уу?
👉 Насос, сав, буцах клапан зөв холбогдсон уу?
гэдэг нь чухал.
“Хажуудаа байвал муу” гэдэг ганц өгүүлбэрээр техникийн дүгнэлт хийдэг бол арай л амархан юм биш үү? 😄
Бид хэн нэгнийг муулах гэж биш,
хэрэглэгчийг буруу ойлголтоос хамгаалах гэж тайлбарлаж байна.
Бараа зарж болно.
Гэхдээ мэдээллийг нь бас зөв заръя. 😉
#ДаралтатСав #ДаралтынРеле #УсныНасос #Сантехник