14/03/2026
⚠️ АЛБАН ЁСНЫ АНХААРУУЛГА ⚠️
Сүүлийн үед цахим орчин болон зах зээл дээр шиша усан тамхи (Adalya, Base On гэх мэт нэр ашигласан) гарал үүсэл тодорхойгүй, хуурамч дуураймал бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдах болсон байна.
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь:
▪️ Гаалийн мэдүүлэггүй
▪️ Үйлдвэрлэсэн газар, орц найрлага тодорхойгүй
▪️ Хэрэглэгчдийг төөрөгдүүлж ашиг олох зорилготой
▪️ Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй
Мөн зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд дэлгүүр нээн ил тод худалдаалж байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байна.
📌 Гаалийн тухай хууль – 231 дүгээр зүйл
📌 Зөрчлийн тухай хууль – 11.19, 11.22 дугаар зүйл
📌 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль – 7 дугаар зүйл
📌 Тамхины хяналтын тухай хууль – 6.7.8, 6.7.9 дүгээр заалт
⚖️ Дээрх хууль тогтоомжийг зөрчиж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн талаарх баримт нотолгоог цуглуулж холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажил хийгдэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
❗ Иймд хэрэглэгч та бүхэн баталгаагүй, хямд үнэтэй дуураймал бүтээгдэхүүнээс татгалзаж, зөвхөн албан ёсны борлуулагч, баталгаатай эх үүсвэрээс худалдан авалт хийхийг уриалж байна.
Таны эрүүл мэнд, таны сонголт.
Хүндэтгэсэн
[Golden sh**ha mongolia ]