05/09/2026
Шүүрэн дээрх шидэт тулаан эхэллээ: "Harry Potter: Quidditch Champions" Steam дээр албан ёсоор нээлтээ хийв!
"Hogwarts Legacy" 2023 онд нээлтээ хийж дэлхий даяар шуугиан тарьж байх үед Харри Поттерын шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн их гонсойлгосон зүйл бол шидэт ертөнцийн нэрийн хуудас болсон квиддич (Quidditch) тоглоом байхгүй байсан явдал билээ. Сургуулийн захирал Финеас Нигелус Блэк тухайн улирлын тэмцээнийг цуцалсан хэмээн хошигнож өнгөрсөн нь учиртай байжээ.
Warner Bros. Games болон Unbroken Studios энэхүү спортыг дан ганц нэмэлт DLC болгох бус, цоо шинэ бие даасан спорт тоглоом болгон хөгжүүлж, Harry Potter: Quidditch Champions нэртэйгээр Steam платформ дээр албан ёсоор нээлтээ хийлээ.
https://seller.mn/news/harry-potter-quidditch-champions-steam-release