17/08/2025
7 ХЭМЖИЖ НЭГ ОГТОЛ
Тухайн үеийн зөн совин, найзын зөвлөгөө эсвэл сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэртээ харамсах үе байдаг шүү дээ.
💡 Амьдралд том, жижиг шийдвэр өдөр бүр бид гаргадаг. Эдгээр шийдвэр нь таны эрүүл мэнд, ажил, гэр бүл, сэтгэл зүйд шууд болон шууд бус нөлөө үзүүлдэг. Тиймээс шийдвэрээ ухаалгаар, бодит баримт дээр тулгуурлан гаргах нь чухал!
🤔 Танд шийдэх чухал асуудал байна уу?
Шийдвэр гаргах гэдэг нь янз бүрийн сонголтыг үнэлж, мэдээлэл цуглуулж, хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох үйл явц юм.
Алхам алхмаар шийдвэр гаргах энэхүү арга нь таныг илүү бодлоготой, ухаалаг шийдвэр гаргахад тусална. Энэ нь хамгийн сэтгэл ханамжтай сонголтыг хийх боломжийг нэмэгдүүлдэг.
✅ 1-р алхам: Шийдвэрээ тодорхойлох
Таны гаргах ёстой шийдвэр юу вэ гэдгийг ойлго. Шийдвэрийн мөн чанарыг тодорхой, ойлгомжтой тодорхойлох нь хамгийн эхний бөгөөд маш чухал алхам юм.
✅ 2-р алхам: Холбогдох мэдээллийг цуглуулах
Шийдвэр гаргахаасаа өмнө хэрэгтэй мэдээллийг олж ав.
Ямар мэдээлэл хэрэгтэй вэ?
Хаанаас олж болох вэ
Яаж цуглуулах вэ?
Энэ шатанд дотоод (өөрөөсөө) болон гадаад (ном, интернет, бусдаас) эх сурвалжаас мэдээлэл авна.
✅ 3-р алхам: Боломжит хувилбарыг тодорхойлох
Мэдээлэл цуглуулж байх явцад таны өмнө хэд хэдэн боломжит хувилбар гарч ирнэ.
Та уран сэтгэмж болон нэмэлт мэдээлэл ашиглан шинэ хувилбар ч гаргаж болно.
Тэгээд боломжит бүх хувилбараа жагсааж бичээрэй.
✅ 4-р алхам: Баримт, мэдрэмж дээр үндэслэн үнэлэх
Хувилбар бүрийг хэрэгжүүлсэн тохиолдолд юу болохыг төсөөл.
1-р алхамд тодорхойлсон хэрэгцээнд ямар хувилбар хамгийн сайн тохирох вэ гэдгийг үнэлнэ.
Хувилбаруудыг өөрийн үнэт зүйлсэд нийцүүлэн эрэмбэлнэ.
✅ 5-р алхам: Хувилбаруудаас сонгох
Одоо та мэдээллийг үнэлсэн тул хамгийн оновчтой хувилбараа сонгох цаг нь болсон. Зарим тохиолдолд хувилбаруудыг хослуулж сонгох боломжтой.
✅ 6-р алхам: Үйлдэл хийх
5-р алхамд сонгосон шийдвэрээ хэрэгжүүлж эхэл. Эерэг, бодит алхам хийгээрэй.
✅ 7-р алхам: Шийдвэр болон үр дүнг эргэн харах
Эцсийн алхам бол шийдвэрийн үр дүнг дүгнэх.
1-д тодорхойлсон зорилгодоо таны шийдвэр хүрсэн үү?
Хэрвээ үгүй бол тодорхой алхмуудыг дахин хийх, шинэ хувилбар судлах хэрэгтэй байж болно.
Жишээлбэл, илүү нарийн мэдээлэл цуглуулах эсвэл өөр хувилбараар шийдвэрлэх боломжтой.