Гайхамшигт Atomy NG-Ts

Гайхамшигт Atomy NG-Ts Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гайхамшигт Atomy NG-Ts, Shopping & retail, Ikh Mongol Uls Street, Ulaanbaatar.

17/03/2021
🌼🌼Өөртөө анхаарал тавих цагаа бүү харамлаарай. Сайхан өглөөний мэнд🌼🌼
17/03/2021

🌼🌼Өөртөө анхаарал тавих цагаа бүү харамлаарай. Сайхан өглөөний мэнд🌼🌼

🌼🌼Seegreen нүхжилт, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнээ комоор нь аваад арьсаа амьлуулаарай🌼🌼🌼Арьсыг чийгээр хангаж булбара...
16/03/2021

🌼🌼Seegreen нүхжилт, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнээ комоор нь аваад арьсаа амьлуулаарай🌼🌼

🌼Арьсыг чийгээр хангаж булбарай болгох ба арьс чангалж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлнэ, давхар нүхжилт агшаана.
🌼Нүхжилт, нүүрний арьсны элдэв өө биднийг сэтгэл дундуур байдалд хүргэдэг тэгвэл энэхүү ХАР КОМ хэмээн алдаршаад байгаа бүтээгдэхүүн нь нүхжилтээс гадна хөгширөлт, арьс сулралын эсрэг маш сайн үр дүн үзүүлдэг шүү.
🌼Арьс чангалах алттай масктай хослуулан илүү үр дүнг мэдрээрэй.

ХАР КОМ

1. Тоник
Цэвэр байгалийн гаралтай чийгшүүлэгч, арьсны чийгшлийн тэнцвэрт байдлыг хангана.
🌼Өөгүй тунгалаг- Цэвэрлэсний дараа арьсыг сэргээж өгдөг.
🌼Өнгөлөг толигор- Эс бүрт хүрч чийгшил өгнө.
🌼Дахин төрсөн мэт- Энергээр тэтгэж залуужуулна.

Хэрэглэх заавар: Нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээн түрхих ба хурууны өндгөөр зөөлөн товшиж хэрэглэнэ.

2. Эссенци
Цэвэр байгалийн гаралтай ургамлын ханд нь нөхөн сэргээж, арьсны гүнд хүртэл чийгшил өгнө.
🌼Арчилгаа- Арьсыг чийглэг, толигор байлгана.
🌼Чийгшил- Хуурайшилтаас сэргийлнэ.
🌼Өөрчлөлт- Хуурайшиж, ядарсан булчингуудыг сэргээнэ.

Хэрэглэх заавар: Тоник түрхсэний дараа, зохих хэмжээгээр нүүрэндээ түрхэж шингээнэ.

3. Эмульс
Арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжүүлнэ.
🌼Чийглэг- Чийгшүүлэх үйлчилгээтэй ургамлын ханд
🌼Чанга - Арьсанд гүн нэвчиж, булчингуудыг чангална.
🌼Гэрэлтсэн-Нөсөө толбыг арилгаж, булбарай болгоно.

Хэрэглэх заавар: Эссенци шингэсний дараа, зохих хэмжээгээр авч нүүрэндээ жигд тараан түрхэнэ.

4. Өдөр шөнийн тос
Арьс хуурайшилтаас сэргийлж, чийг алдалтыг удаашруулна.
🌼Хамгаалах- Гадны нөлөөнөөс хамгаална.
🌼Залуужуулах- Уян зөөлөн болгоно.
🌼Тогтоц сайтай- Өдрийн турш арьсны уян хатан байдлыг хадгална.

Хэрэглэх заавар: Зохих хэмжээгээр авч нүүрэндээ жигд тараан түрхэнэ.

☎️☎️☎️88991136☎️☎️☎️

🚘🚘 Хотын төвөөр хүргэлт 3000₮ 🚘🚘

🌼🌼Эерэг гэгээлэг өглөөний мэнд🌼🌼                          Өглөөний цэвэрлэгээ чухалЦэвэрлэгээ – арьс арчилгааны заавал б...
15/03/2021

🌼🌼Эерэг гэгээлэг өглөөний мэнд🌼🌼
Өглөөний цэвэрлэгээ чухал
Цэвэрлэгээ – арьс арчилгааны заавал байх ёстой шат. Сонсоход хялбар санагдавч арьс цэвэрлэгээ бол маш нарийн суралцах хэрэгтэй зүйл юм. Арьсаа цэвэрлэхдээ хийх ёстой, хийх ёсгүй зүйлийн жагсаалтыг дараах хэсгээс уншаарай.

АРЬСАА ӨГЛӨӨ БА ОРОЙ ЗААВАЛ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
Шөнийн цагаар арьс нөхөн сэргэдэг ба энэ процесс нь илүүдэл тослог ялгаруулдаг. Өглөө нүүрээ цэвэрлэх гол зорилго бол арьсны гадаргуу дээрх илүүдэл тослог, үхэжсэн эсүүд ба бохирдлыг цэвэрлэх, мөн арьсыг бэлдмэл ба чийгшүүлэгч тос түрхэхэд бэлдэх юм.

Харин орой арьсаа цэвэрлэх гол зорилго бол нүүрний будгийг арилгах, өдрийн туршид арьсан дээр хуримтлагдсан бохирдол болон илүүдэл тослогийг арилгах юм. Арьсыг орой цэвэрлэх нь үрэвсэхээс сэргийлнэ, үрчлээ, хөгшрөлтийн нөсөө толбо, мөн уян хатан чанараа алдах эрсдэлийг бууруулна. Энэ бол арьс арчилгааны маш чухал алхам гэдгийг бүү мартаарай.

НҮҮРИЙГ ЕРДИЙН САВАНГААР УГААЖ БОЛОХГҮЙ
Ердийн саван маш өндөр pH агуулдаг тул нүүр угаахад тохиромжгүй. Гар угаах зориулалттай саван арьсны хамгаалагч давхаргыг устгана, хэт хуурайшуулна ба арьс таталдах таагүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс нүүрээ савангаар бүү угаагаарай.

АРЬСНЫХАА ТӨРӨЛД ТОХИРСОН ЦЭВЭРЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЭРЭЙ
Арьсныхаа төрөл ба хэрэгцээг харгалзаж цэвэрлэгч бүтээгдэхүүн сонгоорой. Бүх хүмүүст бүх төрлийн арьсанд тохирдог нийтлэг нэг бүтээгдэхүүн байдаггүй. Нүүр цэвэрлэгч сүүн шингэн маш өтгөн тослог бүтэцтэй байдаг тул хуурай эсвэл гундаж буй арьсанд тохиромжтой байдаг. Харин арьсыг цэвэрлэгч зөөлрүүлэгч нүүр угаагч гел ердийн эсвэл тослог арьсанд тохиромжтой.

АРЬС ТАТАЛДАХ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
Нүүрээ угаасны дараа арьс таталдах мэдрэмж төрж байвал чиний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хэт хүчтэй байгаа ба арьсны хамгаалагч давхаргыг устгаж байна гэсэн үг юм. Ийм бүтээгдэхүүнийг ерөнхийдөө тослог арьстай хүмүүс түлхүү хэрэглэдэг ч энэ нь буруу юм. Яагаад гэвэл хэт хуурайшуулагч бүтээгдэхүүн арьсыг улам их тос ялгаруулахад хүргэдэг.

ТОНИК ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Арьс арчилгааны хоёрдугаар алхам бол тоник юм. Тоник ердийн бүтээгдэхүүний цэвэрлэж чадаагүй бохирдлоос ангижруулна, мөн гүн нэвчиж цэвэрлэдэг тул нүх сүвийг агшаана, арьсны pH-г тэнцвэржүүлнэ ба арьсыг бэлдмэл эсвэл тос түрхэхэд бэлдэнэ. Тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд арьсыг арчина.

ХАЛУУН УСААР УГААЖ БОЛОХГҮЙ
Халуун ус хэдийгээр таатай мэдрэмж төрүүлдэг ч нүүрээ хэзээ ч халуун усаар угааж болохгүй. Ялангуяа цоргоны халуун ус арьсыг хэт хуурайшуулдаг тул нүүрээ өрөөний хэмийн усаар угаагаарай. Баярлалаа. Өнөөдрийн өдрийг танд.

14/03/2021
🌼🌼Хамгийн сайхан өдрийн мэндээ🌼🌼Өөртөө итгэлтэй өөдрөг гэгээлэг байхын тулд ХААНА ч байсан , ХАРАНХУЙД  ч байсан гэрэлтэ...
11/03/2021

🌼🌼Хамгийн сайхан өдрийн мэндээ🌼🌼

Өөртөө итгэлтэй өөдрөг гэгээлэг байхын тулд ХААНА ч байсан , ХАРАНХУЙД ч байсан гэрэлтэх хүчтэй бай , болж өгвөл босоод гүй, болохгүй бол алхаад үз, алхаж чадахгүй бол мөлхөөд үз, мөлхөөд ч болов үз , за тэгээд бүүр болохгүй бол амарч байгаад дахиад үз , болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй ЗӨВХӨН аргыг нь олчихвол ...

🌼🌼🌼🌼Тольгор гэрэлтсэн арьстай болохдоо л нэг болно шүү. Хамтдаа🌼🌼🌼

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ   ~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя~Хүний орчлонд саатан зочилсон э...
10/03/2021

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ
~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя
~Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя
~Хүй цөглөж өсөн торнисон эх орондоо талархъя
~Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя
~Халуун хайрандаа өлгийдөн жаргаасан ханьдаа талархъя
~Хүслийг минь гүйцээж энгэрт минь ирсэн үрдээ талархъя
~Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя
~Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя
~Жам ерөөлөөр ураг барилдсан хадмууддаа талархъя
~Жаргал зовлонд хамт байдаг найзууддаа талархъя
~Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя
~Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя
~Нүдэнд минь гал асааж үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя
~Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан сэтгэлтэй агуу бүхэнд талархъя
~Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя
~Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя
~Өгсөж уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя
~Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
~Цэцэг, мод, цас чамд талархъя
~Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя
~Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъя
~Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя🙏🙏🙏

🌼🌼🌼🌼Арьсны эмч нарт нийтлэг ажиглагддаг хүмүүсийн арьсаа чийгшүүлэхдээ гаргаж буй томоохон алдаа дутагдлуудыг жагсаан би...
10/03/2021

🌼🌼🌼🌼Арьсны эмч нарт нийтлэг ажиглагддаг хүмүүсийн арьсаа чийгшүүлэхдээ гаргаж буй томоохон алдаа дутагдлуудыг жагсаан бичлээ. Цагаа зарцуулаад заавал уншаарай 🌼🌼🌼🌼

🌼"Нүүрэндээ чийгшүүлэгч түрхэхээ мартаж болохгүй” гэж ээжүүд үргэлж охиддоо хэлдэг. Гэхдээ зөвхөн чийгшүүлэгч түрхээд л үрчлээнээс сэргийлж чадна гэж үү. Энэ асуулт таавар шиг л эмэгтэйчүүд бидний дунд олон жилийн настай үргэлжилж байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүс энэ тал дээр ямар мэдээлэл өгөх нь танд сонин байгаа байх.

🌼Ихэнх гоо сайханчдын хэлж буйгаар ихэнх хүн нүүрэнд нь ус хэрэгтэй гэдгийг мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, ус дутагдсан арьс үрэвсэж, гэмтсэнээр үрчлээтэж, өнгөө алддаг гэдгийг туршлагатай гоо сайханчид зөвлөж байна. Гэхдээ ямар ус хэрэгоэх вэ гэдгээ бодолцоорой.
🌼Та тослог арьстай нэгэн бол энэ нийтлэлийг өөрт чинь хамаагүй гэж бодож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ танд маш их хамаатай юм шүү. Яагаад гэвэл тослог арьстай хүмүүс чийгшүүлэгч арьсанд нь хэрэггүй гэж үзээд, арьсаа хуурайшуулах, тослогийг нь багасгах, нэг ёсондоо арьсанд нь халтай бүтээгдэхүүнүүдийг сонгох нь элбэг байдаг аж. Ингэж хэтэрхий их угааж, цэвэрлэж, тослогийг нь багасгах гэсэн үйлдэл чинь харин ч эсрэгээрээ арьсанд улам бүр их тослогоо нэмэгдүүлэх дохио өгдөг байна. Ингэснээр таны зорилго эсрэгээрээ хэрэгжинэ гэсэн үг. Чухамдаа арьсныхаа онцлогоос үл хамааран хүн бүр өдөр бүр арьсаа чийгшүүлж байх ёстой гэдэг нь таны арьсны хүссэн цорын ганц чухал дүрэм юм шүү. Хамгийн гол нь өөрт тохирох бүтээгдэхүүнээ л олох нь чухал. Бид арьсны эмч нарт нийтлэг ажиглагддаг хүмүүсийн арьсаа чийгшүүлэхдээ гаргаж буй томоохон алдаа дутагдлуудыг жагсаан бичлээ. Энэ нь бүсгүйчүүд бидэнд арьсаа залуугаар нь хадгалж үлдэхэд тусалж, заавал үнэтэй бүтээгдэхүүн авах биш, амьдралын зөв дадалтай болоход түлхэц болох нь зайлшгүй билээ.

1. Та шинэ чийгшүүлэгч авахдаа тестийг нь туршиж үзэхийг хүсдэггүй. Та нүдний тень, уруулын будаг авахдаа заавал тестийг нь арьсандаа түрхэж үзэж байж, харшил өгөх эсэхийг нь танадаж мэдээд худалдаж авдаг шүү дээ. Тэгвэл арьсандаа тэжээл өгөх бүтээгдэхүүнийг сонгохдоо боломжтой бол яг энэ дүрмээ баримтлах хэрэгтэй. Арьсны гоо сайхны мэс заслын эмч нарын зөвлөж буйгаар та шинэ бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхэхээсээ өмнө долоо хоногийн турш хүзүүндээ багахан хэмжээгээр тест байдлаар түрхэж үзэх хэрэгтэй аж. Энэ хугацаанд танд үнэхээр таатай мэдрэмж төрүүлж байвал түүнийг нүүрэндээ түрхэхэд арьс хуурайшиж, харшил өгөх, үрчлээтэх зэрэг сөрөг үр дагавраас бүрэн хамгаалагдах аж. Ялангуяа, мэдрэмтгий, харшламтгай арьстай хүмүүст энэ нь бүр ч их хамаатай юм.

2. Та арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч хэрэглэдэггүй. Хамгийн сайн чийгшүүлэгч гэдэг нь хамгийн үнэтэй нь бус харин таны арьсны юу хүсч байгааг мэддэг, түүнд нь тохирсон эмчилгээг өгч чадах бүтээгдэхүүн юм. Гоо сайхны хагалгааны эмч нар “Таны найзын арьсанд төгс тохирч байгаа бүтээгдэхүүн танд яг адилхан нөлөө үзүүлнэ гэсэн үг биш. Хүн бүхний арьс өөр өөр бүтэц, онцлогтой гэдгийг мартаж болохгүй” хэмээн зөвлөж байна. Зах зээл дээр асар олон бүтээгдэхүүн байгаа. Хамгийн чухал нь таны арьсанд дутагдаад байгаа тэр өлсгөлөнг дарж чадах орц найрлагатайг нь л олох нь чухал.

🌼Жишээ нь та хуурай арьстай бол, амьд организмыг дэмжигч анионы сөрөг цэнэг агуулсан (hyaluronic acid), өөрөөр хэлбэл, хүхрийн хүчил өөртөө нэгтгээгүйн дээр лавын липид (ceramide) зэрэг орц найрлага бүхий бүтээгдэхүүнийг сонгоорой. Эдгээр нэгдэл нь чийгшлийг хадгалж, арьсны бүтцийг эрүүлжихэд дэмждэг аж. Ceramide нь арьсны уян хатан байдлыг хадгалж, эд эсийг тэжээдэг бол hyaluronic acid нь усны агуулгыг 1000 дахин их хэмжээгээр өөртөө нэгтгэж, агуулж чаддаг аж. Өөрөөр хэлбэл, арьс тань усаар хэзээ ч цангахгүй гэсэн үг.

🌼Харин та тослог арьстай бол гелэн серумууд болон тослог агуулаагүй арьсны тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй. Батга гардаг, улайж үрэвсдэг арьстай бол спирт, их хэмжээний тослог агуулсан болон вазелин агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сонгохоос татгалзаарай. Учир нь эдгээр нь арьсны тэжээлийг сорж, улам үрэвсүүлж, чийгийг нь алдагдуулдаг байна. Оронд нь батганы эмчилгээний нэгдэл болох adapalene, benzoyl peroxide, salicylic acid зэргийг агуулсан орцтой бүтээгдэхүүнийг сонгоорой.
🌼3. Та зөвхөн тос түрхээд л арьсаа чийгшүүлнэ гэж боддог. Тийм ээ. Тос бол ус агуулдаг, хуурай арьсыг зөөлрүүлдэг. Гэхдээ энэ нь чийгшүүлэх стандартыг хангадаг гэсэн үг биш. Арьс судлаач эрдэмтдийн өгүүлж буйгаар чийгшүүлэгч бүтээгдэхүүн нь өөртөө арьсанд ус шингээх үйлдэлтэй бодис агуулдаг аж. Харин тосон суурьтай бүтээгдэхүүн нь зөөлрүүлэх үйлдэлтэй бодисын агууламжтай учраас арьсны зөвхөн гадаргууг эмчлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс эхлээд чийгшүүлэгчээ түрхсэний дараа тосон бүтээгдэхүүнээ түрхэх нь арьсаа хамгаалах арга юм.
🌼4. Та чийгшүүлэгчээ хуурай арьсан дээрээ. Арьс чийгтэй хэвээр байх үед чийгшүүлэгчийг түрхэх нь хамгийн үр дүнтэй алхам юм. Арьс чийгээ алдаагүй байхад чийгшүүлэгчийг түрхсэнээр тухайн чийгийг удаан хугацаанд арьсандаа “түгжиж” байна гэсэн үг. Тэгэхээр та арьсаа цэвэрлээд, угаасныхаа дараа хатахаас нь өмнө чийгшүүлэгчээ түрхэх ёстой. Харин нэгэнт нүүрээ цэвэрлээд, угаачихаад арчиж хатаасныхаа дараа хэдэн минут, эсвэл бүр хэдэн цагийн дараа чийгшүүлэгчийг түрхвэл тэр танд үйлчлэхгүй байх нь.
🌼5. Та бүх бүтээгдэхүүнээ буруу хэрэглэдэг. Үнэхээр сайхан үр дүнг хүртэж, толигор, цэвэрхэн бас зөөлөн арьстай болъё гэвэл тухайн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх ёстой. Жишээ нь, та батгашилттай тэмцэж байгаа бол эхлээд эмчилгээний дадал хэвшилд суралцах ёстой аж. Эхлээд нүүрээ цэвэрлэнэ, эмчилнэ, нарны гэрэлд чийгшүүлнэ. Ийм дарааллаар арьсаа арчлах хэрэгтэй. Нэг ёсондоо эхлээд нүүр цэвэрлэгч, дараа нь серум, хамгийн сүүлд нарны гэрлээр чийгшүүлнэ гэсэн дараалалтай.
🌼6. Та өглөөдөө SPF-тэй чийгшүүлэгч хэрэглэдэггүй. Бид нэг зүйлийг ихэнхдээ л тоодоггүй. Үүлэрхэг эсвэл бороотой өдөр нарны тос түрхэх шаардлагагүй гэж боддог маань бидний маш том эндүүрэл юм. Ийм өдрүүдэд бид нарны хамгаалалтаа арьсандаа “өмсөөгүй”-гээс болж хэчнээн их гэмтэл, хуурайшилтыг өөрсдөдөө бий болгодгоо анзаардаггүй аж. Нарны хамгийн бага туяа хүртэл бидний арьсанд арьсны хавдар, хамгийн жижиг үрчлээг бий болгоход хангалттай үр дагавартай гэдгийг арьсны мэргэшсэн эрдэмтэд хэлж байна. Тиймээс цаг уур ямар байхаас үл хамааран SPF-30 агууламжтай нарны тос заавал түрхэж заншаарай.
🌼7. Та арьсаа чийгшүүлэхийн оронд гуужуулдаг. Холцруутаж халтартаж хуурайшсан арьсаа хараад бидний олонх нь шууд л гуужуулагч руу гар сунгадаг. Гэвч үнэн хэрэгтээ арьс тань гуужуулагч биш харин чийгшүүлэгчийг танаас гуйж байгаа нь энэ шүү дээ. Туршлагатай гоо сайханчид “Арьс өнгөө алдах, хуурайших хоёр хоёулаа хоёр өөр утгатай зүйл. Арьс чинь хайрстаад, цахлайтаад байгаа бол ус дутагдаж байна гэсэн үг. Ингэж өөрчлөгдсөн арьсыг шууд гуужуулах нь арьс цочрох, хуурайшиж үрэвсэх, бүр ч өнгөө алдах эрсдэлийг бий болгодог” хэмээн анхааруулж байна. Тиймээс арьсныхаа юу хүсч буйг сонсч, түүнд нь тохирсон хоолыг өгч занших нь хамгийн чухал.
🌼8. Та нүүрээ хэтэрхий их зүлгэж угаадаг. Чийгшүүлэгчийг арьсандаа зөөлөн иллэг хийх байдлаар түрхэх ёстой. Ингэснээр арьсны цусны эргэлт сайжирч, бүтээгдэхүүнийг арьсанд шингээх, эд эсийг тэжээх боломж олгодог аж. Харин арьсаа хэтэрхий зүлгэж угаах, зүлгэж тос, чийгшүүлэгчээ түрхэх нь эсрэгээрээ арьсыг холцруутахад ч хүргэж болох аж.
Нүүрээ хэт зүлгэж, хүчилж угааж, арчилдаг хүмүүсийн арьс ихэнхдээ өнгөө алдаж, гэмтэж, үрэвссэн байдаг. Тиймээс арьсандаа торго илж байгаа юм шиг л иллэг хийж сураарай.
🌼9. Та өдрийнхөө тосыг шөнө түрхдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь худалддаг нь таныг хохироох гэсэн үйлдвэрлэгчдийн арга заль биш ээ. Харин учир шалтгаантай учраас л тэр. Хүний биеийн цагийн хуваарьт тааруулан гоо сайханчид арьсны иж бүрдлийг бий болгосон гэдгийг бүү мартаарай. Арьс нөхөн сэргээх бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн шөнийн тосонд агуулсан байдаг аж. Учир нь шөнө таныг амрахад арьс тэжээлээ авах гэж ажилладаг хамгийн чухал цаг хугацаа эхэлдэг юм. Иймээс шөнийн тосыг заавал түрхэх ёстой. Үгүй бол арьс тань хоолгүй хоцорч, өлсгөлөн, тэжээл дутагдсан нүүр гоо сайхнаа умартахад хүрнэ...
🌼 Сайхан арьстай байхын тулд уншссан мэдээллээ дуусгасан танд баяр хүргэе🌼

🌼🌼🌼Та эссэнцийн талаар сонсож байсан уу? Юу болохыг нь мэдэх үү?🌼🌼🌼Эссенци бол арьс арчилгааны дэглэмийн гол зүрх бөгөөд...
10/03/2021

🌼🌼🌼Та эссэнцийн талаар сонсож байсан уу? Юу болохыг нь мэдэх үү?🌼🌼🌼
Эссенци бол арьс арчилгааны дэглэмийн гол зүрх бөгөөд арьс арчилгааны шинэ төрлийн бүтээгдэхүүн юм. Та арьс арчилгааны талаар уншиж байхдаа эссэнцийн талаар магадгүй анзаарсан байх. Та BB крем шиг тренд болсон дараагийн зүйлийг хайж байвал хариулт нь энд байна. Гэхдээ энэ бүтээгдэхүүний ард маш олон эргэлзээ байдаг тул үүнийг тодорхой болгоё.

🌼Эссэнци гэж юу вэ гэдгийг тодорхойлохын өмнө эхлээд эссэнци нь юу биш болохыг эхлээд дурдъя.
🌼Энэ бол тоник биш, гэхдээ ингэж бодож байгаад нь таныг буруутгах аргагүй юм. Энэ 2 хоорондоо бас ижил зүйл бий. Эссэнци нь гоёмсог (ихэнхдээ шилэн саванд) саванд савлагдсан байдаг тул таны тавиур дээр гайхалтай харагдах болно. Эссэнци нь цэвэрлэх зориулалтгүй. Өндөр дозоор хийсэн идэвхтэй найрлагатай тул нүүрээ цэвэрлэсний (2-3 удаа) дараа таны арьсны гүнд уг идэвхт бодисууд орох болно.
🌼“Найрлаганд нь гилуроны хүчил, глицерин зэрэг бусад эрчимтэй чийгжүүлж тайвшруулах байгалийн гаралтай найрлага орсон байдаг”
🌼Та нүүрний тослогоо арилгачихдаг тул эссэнц хэрэглэснээр арьсны pH тэнцвэрждэг байна. Энэ таныг өөрийгөө дахин мэдрэхэд тусална.

🌼Эссэнци нь өндөр концентрацад боловсруулагддаг жижиг шилтэй сэрумнээс мөн ялгаатай.
🌼Эссэнци болон усан лосьоний найрлагад их зүйл ордог бөгөөд энэ нь та хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм.
🌼Азийн зах зээлийн хэрэглэгч эмэгтэйчүүдэд маш их амлалт өгсөн уг бүтээгдэхүүн нь одоо Америкийн зах зээл рүү орж, технологи нь илүү сайжирсаар байна.Эссэнцийн зах зээл Америк руу чиглэж, зарим компаниуд бүр эссеэнц, тоникийг хооронд хольж эмчилгээний тоник/эссэнц/лосьон гэсэн бүтээгдэхүүн гаргаж нэгээр хоёрыг гэж хүртэл сурталчилах болсон. Гэлээ ч мэргэжилтнүүд сайн үр дүнд хүрэхийн тулд бүтээгдэхүүнүүдээ тусад нь хэрэглэх шаардлагатайг зөвлөдөг.

🌼Эссэнцийг түрхэх арга
Эссэнцийг түрхэх нь бас нэгэн авьяас бөгөөд эмчилгээний лосьон, тоникоо түрхдэг шиг хөвөнд шингээхгүй харин гарандаа аваад эрүүнээсээ эхлээд дээшээ чиглэлд түрхэх хэрэгтэй. Чийгшил, тансаг байдлаас гадна эссэнцэд хөгшрөлтийн эсрэг найрлага байдаг. Эрт үед нь арьсандаа чийгшил өгснөөр арьсыг удаан хугацаанд эрүүл, тэжээллэг байлгадаг байна. Ази эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдийг бодвол илүү нимгэн чийгшлийн хамгаалалттай тул чийгээ хялбар алдаж байдаг. Эссэнци хэрэглэснээр урт хугацаанд илүү чанга, тогтвортой арьсны бүтэцтэй болдог байна.

🌼Хүрээлэн буй орчноос үүдэлтэй агаарын бохирдол, тоосжилт, чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалж, давхар чийгшил өгөх үйлчилгээтэй органик эссэнци юм. Ялангуяа амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй хуурайшилтыг эмчилж, өдрийн туршид арьсыг чийгээр хангаж, хүчтэй тэжээл өгдөг.

Хурдан хугацаанд хуурайшилтаас хагацахыг хүсвэл эссэнцийг сонгоорой.
🌼үнэ 44.0₮🌼
Хотын төвөөр хүргэлт 3000₮.
📞📞📞 88991136 📞📞📞

‼️ҮРЧЛЭЭ ИНГЭЖ ҮҮСДЭГ ГЭНЭ ЭЭ🥰Сайхан арьстай гэгддэг ч манай орны бүсгүйчүүд олон цаг нартай, эрс тэс уур амьсгалтай тул...
10/03/2021

‼️ҮРЧЛЭЭ ИНГЭЖ ҮҮСДЭГ ГЭНЭ ЭЭ🥰

Сайхан арьстай гэгддэг ч манай орны бүсгүйчүүд олон цаг нартай, эрс тэс уур амьсгалтай тул хурдан үрчийж хөгшрөх хандлагатай байдаг.

‼️Үрчлээнээс сэргийлэхийн тулд яавал зохих талаар ойлголт өгөхийн тулд бид үрчлээ үүсэх механизмыг энгийнээр тайлбарлан хүргэж байна.

Шинж тэмдэг: Коллагены ширхэг уян хатан чанараа алдаж, үрчлээ үүснэ.

🍊Зовхин доорх нарийхан үрчлээнүүд
🍊Инээх, ярвайх зэргээс гарах зураасан үрчлээ
🍊Насны эрхээр үүсэх гүн үрчлээ гэх мэтээр үрчлээнд олон төрөл бий.

🍊Насны эрхээр үүсдэг үрчлээ нь арьсанд байх коллагены эсүүд уян хатан байдлаа алдахад үүсдэг. Өнгөн арьсны дор байх арьс нь 70 хувь коллагенаас бүтдэг байна. Залуухан байхад уян хатан гөлгөр байсан арьс нас нэмэхийн хэрээр коллагеных нь ширхэгийн шинж чанар нь өөрчлөгдөж, эргээд хэвэндээ орохгүй болно. Улмаар инээх, ярвайх зэрэг байнга нугалаа гардгаас үүдсэн өнгөн хэсгийн үрчлээ нь арьсны гүнд коллагенаа алдмагц эргэн засахад хэцүү гүн үрчлээ болдог байна. Харин уруулын хоёр талаар үүсдэг зураас бол инээж ярвайснаас биш арьс унжсанаас болж гардаг.

🍊Шалтгаан: Коллагены ширхэг яагаад шинж чанар нь өөрчлөгддөг вэ?

🍊40 нас дөхөж ирмэгц арьсны гүнд байдаг коллагены хэмжээ багасч ирнэ. Мөн коллагены бүтцийг дэмжиж өгдөг эластин гэгддэг уян хатан уураг ч хуучирч богино богино болж тасраад, арьсны уян хатан бүтцийг үүсгэж буй хэрээслэсэн нүд мэт бүтэц эвдэрч ирдэг. Түүнээс гадна хэт ягаан туяанд бас анхаарах хэрэгтэй. Хэт ягаан туяа коллагены ширхэгийг эвдэхээс гадна коллаген задлах чиглэлд үйлчилдэг бодисын ялгарлыг идэвхижүүлж, үрчлээ амархан үүсэх нөхцөл бүрдүүлдэг.

🍊Сэргийлэх, сайжруулахын тулд: Арьсны дотор болон гадна талаас зэрэг анхаарах.

🌼Үрчлээнээс сэргийлэхийн тулд арьсыг дотроос нь засах сайжруулах нь хамгийн чухал. Арьсанд тэжээл өгдөг :
🍊Е аминдэм,
🍊Б-гийн төрлийн аминдэмүүд,
🍊С аминдэмтэй хүнс өдөр тутам хэрэглэж занших.
🍊Мөн А аминдэм арьсны бүтцийн эрүүл мэндийг дэмжих талд үйлчилдэг.

Аминдэмүүд тосонд уусмагц амархан шингэдэг тул түүхий саладаас илүү бага зэрэг оливын тосонд хуурах зэргээр шар ногоон өнгийн ногоонууд идэж байвал тустай. Түүнээс гадна арьсны өнгөн хэсэг дахин шинэчлэгдэх хурд нас нэмэгдэхийн хэрээр удааширч доройтдог. Үүний дээр үхэжсэн арьсны цэвэрлэгээ муу баймагц давхар нэрмээс болж арьс шинэчлэгдэхгүй өнгөө алдаж, амархан үрчийхээр болж ирнэ. Арьсаа сунгаж тэнийлгэх, нүүрний дасгал хийж булчин чангалах гэх мэт зүйлс хийдэг хүн байдаг ч үр нөлөө нь эсэргээрээ гарах эрсдэлтэй.

🍊Үрчлээ бол арьсны гүнд үүсдэг зүйл учраас булчинтай холбоогүй юм. Хамаагүй татаж чангаагаад улам бүтцийг нь эвдэх аюултай тул анхааралтай байгаарай.
🍊Харин тохирсон гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглээрэй.
🍊Бид таны асуудлыг шийдэхэд дөхөм болох бүтээгдэхүүн Seegreen- ийг санал болгож байна.

"Seegreen Их тойруу" ☎️☎️☎️88991136☎️☎️☎️

Address

Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гайхамшигт Atomy NG-Ts posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share