Empire Art Studio

Empire Art Studio Ажлын байр, орон сууцны интерьерийн шийдэлд зохицсон абстракт, минималист зохиомж бүхий уран зургийн худалдаа, захиалгын үйлчилгээ

08/09/2026
08/09/2026
МОНГОЛ НААДАМ-ХУРДАН МОРЬДМонгол наадмын сэдэвт эдгээр уран бүтээлүүдэд нүүдэлчин Монголчуудын эртнээс өвлөгдөн уламжлаг...
02/09/2026

МОНГОЛ НААДАМ-ХУРДАН МОРЬД

Монгол наадмын сэдэвт эдгээр уран бүтээлүүдэд нүүдэлчин Монголчуудын эртнээс өвлөгдөн уламжлагдаж ирсэн адууны соёл тэр дундаа хурдан морины уралдаан зонхилон дүрслэгдсэн байдаг. Зураач Адьяабазар 5 наснаасаа хурдан морины уралдаанд суралцаж улс, аймаг, сумын наадмуудад олон түрүүлж айрагдаж байсан түүхтэй. Түүний нагац ах МУ-ын анхны алдарт уяачдын нэг Төв Баянцагаан сумын нэрт уяач Мөржавын Тожил билээ. Алдарт хурдан хүлгүүдийн зоон дээр гарч улсын наадамд түрүүлж айрагдаж ирсэн багийн дурсамж нь хожим Монгол кубист уран зурагт тод дүрслэгдэн үлджээ. Дэлхийд ганцхан Монгол наадам хурдан морьдыг хэмжигдэхүүн ухааны үндсэн дүрсүүдийн зохиомж, хурц тод өнгө гэрлийн тоглолтуудаар илэрхийлсэн нь давтагдашгүй.

Монгол улс 1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал хийж байсан бол гал морин жилд олон улсад өглөөний наран мэт гал...
11/02/2026

Монгол улс 1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал хийж байсан бол гал морин жилд олон улсад өглөөний наран мэт гал шиг дүрэлзэн асаж БАДАРТУГАЙ.

“БАДАРТУГАЙ” 2026 зотон тос. 60*80 см. Уран бүтээлч А.Чадраабал

ХИЙМОРИЙН СҮЛДГал морин жилээ угтсан "ХИЙМОРИЙН CҮЛД" 2026 бүтээлээр мэндчилж байна. Та бүхний аз хийморь, сүр сүлд, цог...
10/02/2026

ХИЙМОРИЙН СҮЛД

Гал морин жилээ угтсан "ХИЙМОРИЙН CҮЛД" 2026 бүтээлээр мэндчилж байна.
Та бүхний аз хийморь, сүр сүлд, цог золбоо тань бадарч гал хийморь тань бадартугай!!
Хийморийн сүлд.2026.зотон тос.80*100 см.
Зураач. А.Чадраабал
#хийморийнморь #хиймор #хийморийнсүлд #сүлдхийморь

06/02/2026

“ТЭНГЭРИЙН ХУВИЛГААН ОЧИРВААНЬ БУРХАН-ЧИНГИС ХААН” Чингис хааныг Очирваанийн хувилгаан гэж хүндэтгэн үздэг.

Монголчууд эртнээс өнөөг хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирлээ.
Хамаг бурханы эрдмийг нэгэн дор хураасан, их хүчтэн, бүхий л сахиусуудын тэргүүн, шулмасын орны хорлолыг дарагч их сахиус гэх бөгөөд нууцын орныг сахин хамгаалагч учраас “Нууцын эзэн” гэж ёгтлон нэрлэсэн байдаг.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрслэх урлагийн бүхий л аргаар бүтээсэн “Очирваань бурхан”-ы дүр бүхий үзмэрүүдийг дүрслэлээр нь, ганцаар дүрсэлсэн, бусад бурхадын хамт дүрсэлсэн, язгуурын бурхадын хамт, оройд нь Хангарьдтайгаар, морьтой буюу Хатуу гурав суварганы хамт гэж үндсэн таван хэсэгт ангилсан байдаг.

Эзэн богд Чингис хааны тэнгэрлэг язгуур, сахиусын чанарыг билэгдэн, мөхөс би энэхүү бүтээлдээ Очирваань бурханы хөрөг дүрийг дахин шинээр зохиомжилж, тэнгэрийн хувилгаан сулд, хаадын хаан их хааны цог хийморийг нэгэн цул дүрд шингээн илэрхийлэхийг зорьсон болно.

Эзэн богд Чингис хааныхаа хувилгаан дүрийг мөхөс би “ОЧИРВААНЬ БУРХАНы”- хөрөг дүрээр зохиомжлон бүтээв.

Зураг: “ТЭНГЭРИЙН ХУВИЛГААН ОЧИРВААНЬ БУРХАН-ЧИНГИС ХААН” УМ БАЗАР ВААНИ ХУМ ПАД. 2025 зотон тос 130*130 см. Уран бүтээлч А.Чадраабал

Зургийн товч тайлбар: Чингис хаан бол ертөнцийг харах оюуны хязгааргүй уудам орон зайтай, бүхнийг шатрын хөлөг мэт дээрээс шинжилж, бүтээгчийн ухаанаар дэлхийн шинэ дэг, шинэ ертөнцийг цогцлоосон тэнгэрлэг мэргэн билээ. Энэ мэргэн ухааны мөн чанар нь Очирваань сахиусын догшин илчтэй хослон уг бүтээлийн төв цөмийг бүрдүүлж байна.

06/02/2026

Хийморийн буулттай өдрийн “Галын дөл бадартугай” 2025 зотон тос бүтээлтэйгээр мэндийг хүргье!!😍

Address

#57, River Villa 8/1, 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
14230

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Empire Art Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share