20/12/2023
Монгол тэнэг гэсэн үг биш....
Анх Дауны хам шинжийг илрүүлэхдээ нүд нь хол жартгар хэв шинжээр нь Монголиад гэдэг нэршил өгснийг Монгол улсын төлөөлөгч энэ нэрийг сольж өгөхийг хүссэний дагуу анагаахын нээлтийн нэрийг өөрчилсөн боловч гүйцэт яваагүйн улмаас Франц хэлтэй орнуудын толь бичиг, сурах бичигт өнөөг хүртэл Монгол хэмээх үг тэнэг маанаг гэсэн утгаар хэрэглэгдсээр улс маань ч энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй өнөөг хүрчээ.
Гэтэл гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын маань ажил амьдрал дээр мөн хүүхдүүдийн сургууль дээр Монгол хэмээх үг нь тэнэг маанаг гэх утгаар илэрхийлэгдэж байгааг ажиглаж нэгэн ээж сэтгэл шулуудан санаачлан Монгол Тодотгол байгууллагын Боловсрол хариуцсан Захирал; Монгол-Канадын Нийгэмлэгийг байгуулж Захирал; Боловсрол судлалын ухааны доктор Болд овогтой Золзаяа нь хэсэг нөхдийн хамт 2013 оноос хойш өөрсдийн зардлаар энэ үгний утга учрыг бусдад таниулах Монголоо сурталчлах үйл ажиллагааг өргөн цар хүрээгээр өнөөг хүртэл идэвхтэй ажилласаар НҮБ ийн индэр дээрээс хүртэл дуу хоолойгоо хүргэснийг төр засаг маань анхааралдаа авна гэж найднам.
Ирээдүй хойч үедээ Монгол хэмээх нэрийг хаана ч хэнд ч бахархам хэлэх нөхцлийг бүрдүүлэх ажлын явцаас танилцуулахад ...
- 2015 онд Шведийн кино найруулагч Рюбен Остлундын "Гитар Монголоид" киноны нээлт Америк-Канадын 14 хотод болохтой холбогдуулан тэд кино театруудын удирдлагуудтай холбогдон Монгол улс үндэстэнээ зөвөөр таниулах аян кампанит ажил зохион байгуулсан,
Үүнтэй холбоотой BBC World мэдээ өгсөн.
- BBC World Service & Radio 4 – 2015 онд "Монгол хүний утга учир” радио баримтат киног толилуулсан.
- 2017 онд Шинэ Зеландын STUFF.nz доктор Либби Уивер номондоо Дауны синдромтой хүмүүсийн тухай монгол үгийг ашигласан, түүний 20 мянган номыг эргүүлэн татсан.
- 2020 онд Формула 1-ийн жолооч Макс Верстаппенийг монгол гэдэг үгийг доромжилсон хэргээр буруутгаж уучлалт гуйлгуулсан.
- 2021 онд Оксфордын ахисан түвшний суралцагчийн толь бичиг дэх монгол, монголойд, монголизм гэсэн сөрөг утгыг хасч, монгол ард түмэн, хэл, соёлтой холбоотой жинхэнэ утгыг хэрэглэх болсон.
- 2021 онд UDEMY цахим хичээлийн программаас Монголтой холбоотой төөрөгдүүлсэн, зохисгүй агуулгатай боловсролын хичээлийг устгасан.
- 2021 онд Германы 10 эмнэлгийн цахим хуудас, цахим хэвлэлд засвар хийж, Дауны хам шинжтэй хүмүүсийг тодорхойлсон "mongolismus" гэсэн нэр томъёог хассан.
-2021 онд "Монголчуудын түүх, соёл" товч танилцуулга видео хичээл монгол, англи, франц хэлээр бэлдсэн.
-2023 онд "Бид Монголчууд" баримтат нэвтрүүлэг- 1970, 1980аад онуудад Монгол гэдэг үгийг буруугаар хэрэглэж байсан тохиолдлууд болон хэрхэн засаж залруулж байсан тухай нэвтрүүлэг
- Монгол гэдэг үгийг буруугаар хэрэглэсэн тохиолдол болгонд харъяалагдах байгууллага болон хувь хүнд бичгээр мэдэгдэл хүргэдэг.
- 2023 оны 3 сарын 20-нд Женев хотноо, 2023 оны 12 сарын 1-нд Нью-Йорк хотноо НҮБ-д өөрсдийн дуу хоолойгоо өргөж НҮБ-ийн гишүүн орнуудад болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-д хандаж Дауны хам шинжтэй хүнийг монголойд, монголизм, монголиен, монгол гэж нэрлэхийг болих, энэ нэр томъёог арилгахыг уриалжээ ...
Доорхи зураг дээр төрийн мэдээлэлд хог новшийг Тэнэг гэх утгаар Монгол гэж бичсэн мөн Дауны хам шинжийн холбооныхон Монгол хэмээх нэрээр дуудах нь тэнэг гэж харагдаж байна гэж хүртэл мэдэгдэл гаргаж байгаа нь манай улстай огт холбоогүй зөвхөн толь бичигт нь тэнэг маанаг утгаар ашиглагдаж байгааг тодруулж байна.
Монгол хүн бүрт хамаатай ийм сайхан үйл ажиллагааг эхлүүлэн амжилтанд хүрч буй Монгол тодотгол байгууллагын боловсрол хариуцсан захирал Золзаяа болон хамтрагч нарт нь маш их талархаж байна баярлалаа, төр засаг маань ч анхааралдаа аваасай! Монгол ах дүү нар минь сайн түгээгээд өгөөрэй бахархам сайхан амжилтын тухай !!!
Breaking news and videos of today's latest news stories from around New Zealand, including up to date weather, World, sport, business, Entertainment, Technology Life and Style, Travel and motoring.