26/04/2026
СОЛОНГОС ЖИМС 🫐🍐🍊🍉🍇🥭
Хүмүүс Солонгос жимс авмаар байна солонгос жимс гэж бодсон гээд байгаа хүмүүст жаахан тайлбар хйимээр санагдлаа.
Манай захиалага авч буй нэр төрөл дээр жишээ татья.
1. АВОКАДО ЖИМС 🥑
Солонгост тариаладаггүй ба цаг агаарыГ нөхцөл нь тохирдоггүй ч ургуулах гээд ЧЭЖҮ АРАЛД хүлэмжинд туршилтаар тариалаж эхэлсэн ч тийм сайн үр дүнгүй байгаа. Тиймээс экспортоор ЧИЛИ, ПЕРУ улсаас оруулж ирэн дотоодын хэрэгцээгээ хангаж хүрдэггүй. ПЕРУ улсаас экспортоор орж ирсэн нь COSTCO-д 6-7 ширхэг нь 12990 вон буюу 36,000₮ + 1000 вон ЗАХИАЛГЫН ХӨЛС + карго 1 кг 5000₮ гэхээр 45000₮ -өөр таны гарт очих боломжтой байна.
COSTCO лайваараа авокадог нь харуулсан ба ПЕРУ улсын экспортын авокадо байсан.
Манайх ПЕРУ улсаас ХЯТАД улсад экспортоор орж ирсэн ижилхэн PALTO авокадог оруулж ирдэг.
Ийм байхад заавал ПЕРУ улсын АВОКАДОГ Солонгос нэр зүүн авах хэрэг байна уу?
Та юу гэж бодож байна ?
2. Алим🍎🍏
Солонгосын дотоод хэрэглээ маш өндөр тул алимыг экспортлох хэмжээ хязгаарлагдмал байдаг. Жилдээ 4500 тонн орчмыг өндөр үнээр гаргадаг ба 홍로 (Hongro) ,후지 (Fuji) сортууд.
Гэтэл манайх ХЯТАД улсад экспортоор орж ирдэг дэлхийд чанараараа танигдсан:
🇿🇦 Өмнөд Африкт тариалсан, экспортод бэлтгэсэн Cape Five Export компанийн ногоон алим,
🇳🇿 Шинэ Зеландын “Golden Bay Fruit” компанийн үйлдвэрлэсэн, экспортын зориулалттай премиум зэрэглэлийн улаан алим хамгийн хямд үнээр оруулж байхад заавал эндээс үнэтэй авах хэрэг байна уу ?
3. Туулайн бөөр, манго бол бүүүүр ургадаггүй
4, Киви сүүлийн жилүүдэд ЧЕЖҮ арал дээр хүлэмжинд тариалж байгаа ба жилдээ ~30,000–35,000 тонн ургац авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахгүй байгаа ба өндөр үнэтэй.
Манайх ХЯТАД улсад экспортоор орж ирсэн дэлхийд алдартай Шинэ Зеландын алдарт Zespri брэндийн кивиг төрөл бүрээр нь хамгийн хямдаар захиалага авдаг.
5. Тарвас 🍉🍉🍉
Зуны улиралд өндөр эрэлттэй дотоодын хэрэглээгээ хангадаг.
Экспорт нь Хязгаарлагдмал, бага хэмжээгээр Япон, Хонгконг руу гаргадаг ба манай Монголруу ч агаарын тээврээр өндөр үнээр очдог ба контэйнэр тээвэр хийсэн ч бүтээгдэхүүн нь үнэ өндөр + тээвэр гэхээр хүн болгон аваад байх боломжит үнэ гарахгүй ба тиймээс ХЯТАД улсаас дээд сортын амттай гоё тарвас хамгийн хямдаар авч ирээд амттайг нь хүн болгон л мэдэж байнаа. Үнэндээ л сорт нь өөр 🥰
6. Туулайн бөөр буюу МАНГОСТИН
Солонгост бүүр ургадаггүй ба дэлхийг хангадаг ганц улс нь 🇹🇭 ТАЙЛАНД нь жилдээ 250,000+ тонн буюу Дэлхийн нийт экспортын 80%+ ханган нийлүүлдэг.
🇮🇩 Индонез ,🇲🇾 Малайзия ,🇻🇳 Вьетнам ,🇵🇭 Филиппин улсууд тариалдаг ч зөвхөн дотоодын хэрэгцээгээ л хангадаг.
Солонгос улсын COSTCO-д 🇹🇭 ТАЙЛАНД мангостин 1,8 кг 21890 вон буюу 62700 ₮ + захиалгын хөлс +карго үнээр танд хүрэх нь байна. 7 кг нь 235,000 ₮ + захиалгын хөлс + карго гэж авхаар байна.
Гэтэл манайд ирдэг 🇹🇭 ТАЙЛАНД мангостин нь 3,5 кг нь 65,000₮, 7 кг нь 130,000₮.
Мэдээж хамгийн сайн зэрэглэл 4А болон 5А дээр захиалга авдаг.
7. Dole брэндийн Hami сортын амтат гуа маш бага хэмжээгээр тариалагддаг ба дотоодын хэрэгцээг бүрэн хангадаггүй гол хэрэглээгээ ХЯТАД УЛСААС экспортоор авдаг. Манай албан ёсны Dole брэндийн Hami сортын амтат гуаг 4 ширхэгтэй 1 хайрцаг нь 50,000₮ захиалага авдаг, үүнээс илүү яаах вэ дээ тиймээ 😅
Заа ингээд бичээд байвал бүүр дуусахгүй нь ээ кэкэкэ
ХЯТАД улс нь 30+ усан тээврийн боомттой ба үүнээс 10+ нь дэлхийн хэмжээний буюу бүхий л улс орон Хятадаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаатай холбоотойгоор бид ч бас хамгийн хямдаар авч чадаад байгаа юм.
Жишээ нь КИВИ АЛИМЫГ шууд ШИНЭ ЗЕЛАНДААС, АВАКОДАГ ПЕРУ улсаас оросоор авбал бид нарын гар дээр ирэх үнэ талийж өгнө биз дээ 😅
Тэгэхээр байнаа манайх ХЯТАДААС ЖИМС ЗӨӨДӨГ😎
Зөөхдөө экспортоор орж ирсэн чанартай дээд сорт болон Хятадын дотоодын зах зээлийн чанартай өндөр зэрэглэлийн жимсийг бас авч ирнээ. Бид чанар дээр хамаг сайнаараа анхаарч байна. Ургац элбэг үе нь үнэндээ л сайхан хямд олдох юм.
Хангалттай судлаад хойноос нь яваад ХЯТАДААС зөөх нь хамгийн боломжит үнээр ( тээвэртэй холбоотойгоор , жимс нь муудаа биш ) дэлхийн алдартай сайн экспортын жимс идэх боломжтой гэж дүгнэсээн😅😎
🤗🤗🤗 Нээрээ та нар минь бас мэдээлэл болон бодлоо хуваалцаарай 🤗
Солонгосоос зөөх үү 🧐
Хятадаас зөөх үү 🧐