ОЗЗО ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эрхэлсэн бөгөөд
Монголын хамгийн анхны тусгай зөвшөөрөлтэй ХНХЯ болон БШУЯ-ны батламж бүхий хөгжмийн мэдлэгийн чадамжийн гэрчилгээ олгох цорын ганц Хөгжнийн Академийг байгуулан бизнесийн үйл ажиллагаа эрхлэн,нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр Хөгжмийн Сургалтын чиглэлээр тэргүүлэгч үндэсний томоохон Хөгжмийн Академи болоод байна.
Аливаа улс үндэстны хувь хүний хөгжлийг тодорхойлох нэг чухал зүйл бол хөгжмийн боловсрол юм. Бид энэ салбартаа нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд хөгжим сонирхог ч залуусын тоог ихэсгэх чөлөөт цагаа зөв өнгрүүлэхэд нь өөрсдийн хувь нэмрээ оруулан олон ажил хийж ирсэн.
Бид Хөгжмийн сургалт, Хөгжмийн Худалдаа, Хөгжмийн Засвар, Хөгжмийн Түрээс гэх мэт хөгжмийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар улам өргөжисөөр байна